Магиструуд аа, Тавтай морил!

S.CS701 кодтой хичээлийг зайнаас үзэхээр сонгосон Эрхэм Магиструуд аа хичээлдээ тавтай морил!

Зайн сургалт та бүхний өмнө суралцаж байсан уламжлалт танхимын сургалтаас ихээхэн ялгаатай байдгийг сануулмаар байна. Хичээлээ ойлгож авч үлдэх эсэх, мөн амжилттай дүнтэй суралцах эсэх нь танаас өөрөөс тань ихээхэн шалтгаалдаг. Иймд эхнээсээ хичээлдээ идэвхтэй ойролцож амжилттай суралцахыг хүсэн ерөөе!

Амжилттай суралцахын тулд яах ёстой вэ?

  1. 7 хоногт хамгийн багадаа 3-н удаа онлайн хэлбэрээр тавигдсан хичээлийг http://www.emust.edu.mn/
  2. Мөн http://uranchimeg.com/Education/?page_id=1534 гэсэн хаягаар орж нэмэлт материалыг үзэж байх
  3. 2 долоо хоногт 1 удаа өгсөн даалгаврыг надад (uranchimeg(at)must.edu.mn) мэйлээр явуулж байх
  4. ШУТИС-н Е Нээлттэй сургуулийн сайт руу орж өөрийгөө бүртгүүлж байх
  5. Явцын шалгалтыг цагт нь өгөх
  6. Явцын онлайн чатад оролцох
  7. Энэ сайтын CS701 гэсэн хэсэгт байгаа Дугуй ширээний булангийн ярилцлаганд идэвхитэй оролцох
  8. Шалгалтыг цагт нь өгөх

Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол Багштайгаа холбоотой байх шүү.

Ямар нэгэн асуулт гарах эсвэл санал хүсэлт байвал энэ сайтын CS701 гэсэн хэсэгт байгаа Дугуй ширээний буланд асуултаа үлдээж болно

Та хэнээр хичээл заалгаж байгаа мэдэхийг хүсвэл энэ сайтны About хэсэгт миний товч намтар байгааг уншиж болно. Одоогоор миний бие ХБНГУ-н Кемниц хотын Технологийн Их Сургуульд судалгааны ажил хийж байна.

Зайн сургалтын нэг гол давуу тал бол суралцагч, сургагч нарын байршил хамааралгүй байдагт оршино. Бид энэ боломжийг үнэн утгаар нь ашиглаж байгаад би технологийн дэвшилд талархахаас өөр яах билээ. Таныг ч гэсэн санал нэг байгаа гэдэгт итгэж байна.

За ингээд таныг миний хичээлд тавтай морилж, хамтдаа амжилттай суралцахыг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн багш Уранчимэг. (Кемниц хот)

10 comments to Магиструуд аа, Тавтай морил!

Leave a Reply to dulamsuren

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>