LLL

LLL – Lifelong Learner
Цахим сургалтын талаарх судалгааны хуудсанд тавтай морил.

Дэлхий нийтээрээ баялагт тулгуурласан эдийн засгийн арга хэлбэрээс шилжин мэдлэгт, хүн дээр тулгуурласан эдийн засаг буюу хөгжлийн чиг хандлага руу эргэл буцалтгүйгээр хөдлөөд байна. Энэ үед мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологи дээр суурилсан боловсролын нэгэн шинэ хэлбэр бий болсон нь ЦАХИМ сургалт (e-learning) билээ.

Цахим сургалтын туршлага:

2012
Certificate – Англи хэл дээр

2011
4-р сараас 11 сарын хооронд Филиппины Нээлттэй Их Сургуульд зайнаас суралцав. Blended буюу холимог хэлбэрийн зайн сургалт байсан. Холимог гэдэг нь сургалтын эхэнд нэг долоо хоног суралцагсад багш нартайгаа уулзаж хичээлээ эхэлж ерөнхий зааварчлагаа авдаг. Мөн төгсгөлд нь дахин нэг долоо хоног уулзалдаж 6-н сарын турш moodle дээр хөгжүүлсэн хичээлүүдээрээ тайлан тавьдаг.
Хугацаа нь урт, шаардлага нь маш өндөр байсан. Сар бүр хичээлийн агуулга өөрчлөгдөж багш нар солигдож байсан нь сонирхолтой боловч амаргүй байсан. Нэг модулийн турш олон шинэ материалтай уншиж танилцахын зэрэгцээ даалгавраа хугацаандаа хийх ёстой байдаг байсан. Нэг модульд 2 багш байдаг. Нийт 25-н хүн эхэлж сүүлдээ 20 уулаа төгссөн. Сар бүр 2 удаа чаттай байдаг байсан. Даалгавраа хийхгүй, чаттаа орохгүй идэвхигүй байгаа хүнийг хасдаг хатуу журамтай (link).

A new evaluation model for eLearning programs, Dezember 2011, Chemnitz

2009 он.
Зайн сургалт гэдгийг өөрийн биеэр туршихын тулд Оросын Нээлттэй Интернэт Их Сургуульд зайнаас суралцаж үзсэн. Бүртгүүлэхэд болон суралцахад ямар ч төлбөргүй мөн угтвар ямар ч нөхцөлгүй байсан нь сонирхолтой санагдсан.
Онлайн диплом Орос хэл дээр
Online diploma. English version

DFG
Электроникийн онол (Ж.Лутын блог)
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам
StudyLink Гадаадад сурахын хүссэн хүмүүст зориулсан монгол сайт. Энэ чиглэлийн олон мэдээллийг энэ сайтнаас уншиж болно.

Инженерийн боловсрол – Achieving excellence in engineering education: the ingredients of successful change. Dr.Ruth Graham. The Royal Academy of Engineering and MIT

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль – Мэргэжлийн удиртгал Е хичээлүүд

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>