БАГШИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ӨГӨГДЛИЙГ SURE ЗАГВАРААР БОЛОВСРУУЛАН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА – ЭШӨ

БАГШИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ӨГӨГДЛИЙГ SURE ЗАГВАРААР БОЛОВСРУУЛАН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Эрдэм шинжилгээний өгүүлэл Нээлттэй Боловсрол 2021 эрдэм шинжилгээний хуралд хэвлэгдэв. ШУТИС нь жил бүр бүх оюутнуудаас шалгалтын өмнө 9-н асуултаар өгөгдөл цуглуулж авдаг. Энэхүү өгүүлэлд 2018 оны өгөгдлийг Онолын механик 2 хичээлээр таслан авч бүтэц суурилсан үнэлгээний SURE загварын тооцооллын аргачлалаар боловсруулсан судалгааг багтаав. Үнэлгээний өгөгдлийг . . . → Read More: БАГШИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ӨГӨГДЛИЙГ SURE ЗАГВАРААР БОЛОВСРУУЛАН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА – ЭШӨ

eduScrum идэвхитэй сургалтын аргыг тонгоруу сургалтанд ашиглаж, үнэлгээ хийсэн дүн – ЭШӨ, англи хэл дээр

Герман, Португаль, Франц болон Словакийн их сургуульд хамтран хэрэгжүүлсэн DriveMATH төслийн хүрээнд Кемницийн ТИС дээр eduScrum сургалтын аргыг тонгоруу сургалтанд анх удаагаа нэвтрүүлж туршсан билээ. Тэрхүү туршилтыг хэрхэн хийсэн болоод сургалтын шинэ арга барил оюутнуудын үнэлгээгээр ямар байсан тухай энэхүү өгүүлэлд багтаасан.

Тонгоруу сургалт, сургалтын үнэлгээ, үнэлгээний аргачлал чиглэлээр бүтээл туурвиж ажиллаж байгаа судлаач, . . . → Read More: eduScrum идэвхитэй сургалтын аргыг тонгоруу сургалтанд ашиглаж, үнэлгээ хийсэн дүн – ЭШӨ, англи хэл дээр

Нийтэд нээлттэй онлайн сургалтууд, Математикийн хичээлийн хувьд – ЭШӨ, англи хэл дээр

Интернэтийн хурд нэмэгдэж, ухаалаг зөөврийн хэрэгслэлүүдийн хэрэглээ нэмэгдэх тусам боловсролд гарч ирж байгаа нэгэн том өөрчлөлт бол зайнаас бие дааж сурах, орон зай цаг хугацаанаас хамаарахгүйгээр хүссэн улс орныхоо дурын сургуулийн агуулгыг хүртэх боломж нээлттэй болсон үзэгдэл юм. Энэхүү өгүүлэлээр MOOC хэмээн нэрлэгддэг нийтэд нээлттэй онлайн сургалт, тэр тусмаа ийм орчинд байгаа Математикийн хичээлүүдийн . . . → Read More: Нийтэд нээлттэй онлайн сургалтууд, Математикийн хичээлийн хувьд – ЭШӨ, англи хэл дээр

Олон улсын төсөл, цахим сургалтууд – ЭШӨ, англи хэл дээр

Ковид 19 гээч вирус гарч ирсэнээр дэлхий нийт цар тахлын хэмжээнд хүрч олон урьдчилж хараагүй арга хэмжээнүүдийг маш богино хугацаанд хийх, шинэ нөхцөл байдалд зохицох шаардлагатай болсон. Одоо ажиллаж байгаа сургууль маань Чехийн нэгэн сургуультай хамтарч IKON нэртэй олон улсын төсөл хэрэгжүүлж байлаа. Төслийн гол үйл ажиллагаа 2 талын сургуулиас оюутнуудыг татан оруулж хамтруулан . . . → Read More: Олон улсын төсөл, цахим сургалтууд – ЭШӨ, англи хэл дээр

Хиймэл оюун, Суралцагч төвтэй сургалт -ЭШӨ, англи хэл дээр

Орчин цагийн дээд боловсролын нэгэн том асуудал бол одоо цагийн оюутнуудын сурах арга барил нь тэдэнд хичээл зааж байгаа багш нарын үеийнхээс эрс өөр болсонд оршино. Тодруулбал, их сургуулийн профессорын заах арга барил нь оюутнуудын хүлээлтэнд хүрэх байхгүй байх магадлалтайд оршино. Тиймээс их сургуулийн профессор багш нар суралцагчий сурах арга барилыг судалж, суралцагч төвтэй . . . → Read More: Хиймэл оюун, Суралцагч төвтэй сургалт -ЭШӨ, англи хэл дээр

Гадаад хэлийг сурахад DUOLINGO төлбөргүй программыг ашиглах нь – ЭШӨ

Гадаад хэлийг бие даан суралцагч нарт мэдээлэл нэмэх, гадаад хэлний багш нарт судалгааны нэг элемент нэмэх зорилгоор бичиж Нээлттэй Боловсрол 2020 эрдэм шинжилгээний хуралд илтгэсэн өгүүлэлээ хүргэж байна.

Бие дааж хэлэх сурахад зориулагдсан төлбөртэй, төлбөргүй олон төрлийн программууд бий болж хэрэглээнд нэвтэрч байна. Өөрийн биеэр 2 жил гаран судалсан Duolingo программыг сонгон танилцуулсан өгүүлэл . . . → Read More: Гадаад хэлийг сурахад DUOLINGO төлбөргүй программыг ашиглах нь – ЭШӨ

Их дээд сургуулийн удирдлага, санхүүгийн засаглал – ЭШӨ

Боловсролын тулгамдсан асуудлууд, шийдэл арга зам 2021 эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн өгүүлэлээ хүргэж байна.

Их дээд сургуулиудын удирдлагыг сайжруулах тухай сүүлийн үед ихээхэн ярих болсонтой холбоотойгоор дэлхийн шилдэг сургуулиудын жагсаалтын эхний 10т багтдаг сургуулиудын бүтэц, удирдлагыг, санхүүгийн засаглалын тухай товч ерөнхий судалгаа хийсэнээ энэ өгүүллэгт багтаасан билээ.

Хамтран ажилласан Л.Баяр-Эрдэнэ, Ж.Ганцэцэг багш нартаа . . . → Read More: Их дээд сургуулийн удирдлага, санхүүгийн засаглал – ЭШӨ

SURE загвараар цахим сургалтанд хийсэн үнэлгээ: ЭШӨ, англи хэл дээр

Цахим сургалтын үнэлгээг SURE загвараар хийсэн өгүүллийг жишээ болгон оруулж байна. Бүтэц дээр суурилсан үнэлгээний SURE загвараар өөрийн хичээлд үнэлгээ хийж байгаа багш нар эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж боловсруулах бол эндээс санаа авах буй заа.

Хамтран ажилласан Ж.Цоож, С.Дэлгэрмаа багш нартаа баярлалаа.

Өгүүллийн эхийг ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн уншаарай.

Өгүүллийг ишлэх загвар:

Uranchimeg Tudevdagva, Tsooj . . . → Read More: SURE загвараар цахим сургалтанд хийсэн үнэлгээ: ЭШӨ, англи хэл дээр

Цахим сургалтын үнэлгээ

Эрхэм багш, судлаач Танаа, Цахим сургалтын үнэлгээ хийж байгаа бол Танд би өөрийн судалгааны аргыг санал болгож чадна. Бүтэц дээр суурилсан үнэлгээний аргаар цахим сургалтыг үнэлэх загварыг боловсруулан нийтэд түгээхээр ажиллаж байгаа судлаачийн хувьд Тантай хамтран ажиллахдаа баяртай байх болно. Та uranchimeg(at)must.edu.mn мэйл хаягаар холбогдож болно. Мөн Uranchimeg Tudevdagva нүүр номны хаягаар надтай холбогдож . . . → Read More: Цахим сургалтын үнэлгээ

2021 он

Хүн төрөлхтөнийг хямраасан он өнгөрөн одлоо. Гарч байгаа 2021 он шинэчлэлт өөрчлөлт, итгэл найдварыг авчирсан, хүмүүст эрүүл мэнд, эрч хүч бэлэглэсэн он байх болтугай.

Эрүүл мэнддээ анхаарах жил болгохоор шийдээд 1 сарын 1 ээс л эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж эхэллэ. Та ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндийг хэмжээд, өөртөө цаг гарган эрүүл мэндээ анхаараарай.

Н.Занди . . . → Read More: 2021 он