Хүүхдүүд өсөх сайхан ч…

Үр хүүхдээ дутуу гаргаж, гаргаад алдахын зовлонг биеэрээ туулж явсан он жилүүдэд “Бурхан минь, үр хүүхдийг минь тогтоож өгөөч…” гэж хамаг л чадлаараа гуйж мөргөдөг байсан сан. Тэр үед дэмтэй тустай гэсэн бүхний араас хайрт ханьтайгаа хөтлөлдөөд л явж өгдөг байлаа. Эмнэлэгээр ч их явсан даа. Тэр бүхний хүч үү, эсвэл цаг нь болсон . . . → Read More: Хүүхдүүд өсөх сайхан ч…

Аян замын тэмдэглэл – Солонгос Улс

Нэлээн хэдэн жилийн өмнө автобусанд явж байхдаа найз хүүхэндээ мессеж явуулахдаа “busand” явж байна гэж бичсэнээс эхлэлтэй хэсэг хөгжилтэй яриа өрнөсөн юм. Мессеж уншсан найз маань намайг Бусаан хотод явж байна гэж ойлгоод би болохоор Буусанд явж байна гэж бичээд… харилцан жаал инээлдэж байсан юм даг. Тэр үед Бусаан гэж тэр хотод очно гэж . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Солонгос Улс

Хойдын буян хийхийн тухайд

Энэ хорвоод хамгийн хэцүү зүйл нь нэгэнт өнгөрсөн хэнтэй ч болов эргэн уулзах боломжгүй байдаг “хагацал” юм. Амьд байхад нь бид мэдсээр байж хайртай хүмүүсээ тоохгүй л өдөр тутмын асуудалдаа хямарсаар дуусдаг. Гэтэл нэг л мэдэхэд бид хайртай хүмүүсээ алдсан байдаг. Эргэж ирэхгүйгээр одсон хүмүүийнхээ араас “буян хийх” нь бидний сэтгэлээ тайтгаруулах гол арга . . . → Read More: Хойдын буян хийхийн тухайд

Эцэг эхээ дурсахуй

Шинийн Гурван… Сайхан Монгол оронд минь шинийн гурваны наран хэдийнээ жаргажээ… Хэдэн мянган бээрийн хол байлаа ч эх орноо ямагт сэтгэлдээ тээн байдаг шигээ хичнээн он жил элээсэн ч Эцэг Эхээ нэхэн дурссаар л суух… Шинийн 3-ны орой аав минь идээ тавгаа багасгаж шинэд хуучирлаа гэж албан ёсоор хэлдэг сэн. Сайхан аав ээжийн хэнз . . . → Read More: Эцэг эхээ дурсахуй

Хаврын эхний өдөр

Сар шинийн Нэгний өдөр дуусч байна. Өнөөдөр завгүй бас сонирхолтой сайхан өдөр болж өнгөрлөө. Францаас гэр бүлээрээ Нараа дээр минь ирсэн залуу гэр бүл ирж золголоо. Яг л эх орондоо байгаа мэт зочноо хүлээн авч, бид бууз цай хэмээн гүйлдээд зочин айлын хүүхдүүд өрөө хэсч гүйлдээд л эгээ л гэртээ байгаа мэт байсан минь . . . → Read More: Хаврын эхний өдөр

Компьютерийн архитектур…

Архитектор гэхээр л бидний толгойд Барилгын талын хүний тухай бодол орж ирдэг. Тийм ээ, анх энэ үг ихэнхдээ барилгын зураг төслийн инженерүүдийг л нэрлэдэг хэллэг гэж ойлгогдож байлаа. Гэтэл орчин үеийн олон төрлийн инженерүүдийн боловсролд Компьютерийн архитекторын хичээлийг анхан шатнаас нь эхлүүлээд ахьсан шат хүртэл нь ордог болжээ. Германы сургуульд энэ хичээлийг зааж байгаагийн . . . → Read More: Компьютерийн архитектур…

Амьдралд юу чухал вэ?

Та энэ асуултыг өөрөөсөө асууж л байсан байх даа? Хариулт нь юу байсан бол? Хуваалцаж бичээрэй. Маш их талархах болно. Миний хувьд энэ асуултыг бараг өдөр бүр л өөрөөсөө асуудаг даа… Бид өдөр бүр их бага хэмжээний ШИЙДВЭР гаргаж байдаг. Тэдгээр чухал биш юм шиг шийдвэрүүд нэгдэн бидний амьдралд том нөлөө үзүүлж байдаг гэж . . . → Read More: Амьдралд юу чухал вэ?

Цахим харилцааны соёл

Хүний амьдрал хүмүүс хоорондын харилцаан дээр л оршин тогтнож байдаг билээ. Хэнтэй, хэдийд, юуг, хэрхэн, яаж ярихаас бидний амьдралын олон чухал шийдвэрүүд гарч байдаг. Иймээс ч “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэсэн ардын зүйр цэцэн үг яригддаг болов уу… Өдрөөс өдөрт бидний амьдралд цахим харилцаа улам бүр гүнзгий нэвтэрч байна. Орчин цагийн багачуул бараг хэлд . . . → Read More: Цахим харилцааны соёл

Хүн биш юм бол би ХЭН бэ?

Хүн биш гэнэ дээ БИ… Блогийн Уншигч минь болгоомжтой л байгаарай… Хүн биш бичээд байгаа юм байна шүү… Бодолтой л байгаарай… Зугаатай ч хорвоо юмаа даа. Нүүрэн дээр минь тэврээд үнэсэхээ шахдаг хамт ажилладаг багш бүсгүйчүүл минь хоорондоо ингэж ярьдаг гэнэ дээ. 🙂 Хүн болгон чичилж байхад нь дэргэд нь байлаа нэгнийх нь. Хөтөлж . . . → Read More: Хүн биш юм бол би ХЭН бэ?

Герман оронг сонирхож байна уу?

10-р ангиа төгссөн жил Германд сурна гэхэд аав минь огт зөвшөөрөөгүй юм. Тэгээд л хүн хорьсон юманд улам сонирхолтой болдог ёсоор би дотроо энэ орныг ихэд сонирхдог байв. Орост сурч байхдаа манай курст байсан 4-н германы нэгэнтэй нь нөхөрлөж авав. Сүүлдээ хамт нэг өрөөнд амьдарч улам дотно болсон. Энэ бол герман хүмүүсийн талаар мэдээлэл, . . . → Read More: Герман оронг сонирхож байна уу?