|
|
By SGK, on May 2nd, 2026
Дээд боловсролд ажилласаар 34 дэх жилдээ явж байна.
Биднийг дунд сургуулиа төгсөж байхад ЭВМ гэж ертөнцийг өөрчлөх хүчтэй нэгэн мэргэжил хэмээн яригдаж байснаас миний бие ирээдүйн мэргэжлээ тэр шинэ зүйлтэй холбохоор яг үнэндээ юуг нь ч сайн мэдэхгүйгээр мэргэжил болгон сонгож байж билээ.
Тэр үед эмч, багш, гадаад харилцаа гэх мэт мэргэжлүүдийг хамгийн ихээр сонгодог бас хүнд хэлэхэд ч хэн болж хаана ажиллах нь тодорхой мэт байдаг байсан. Ямар мэргэжил сонгосон гэсэн асуултанд ЭВМ гэж хариулчихаад яг юу хийдэг хүн болох вэ? гэхэд нь ямар ч хариулт үгүй байсан хирнээ л тэр мэргэжлээр сурахаар бат шийдсэн байсан 18н нас минь аргагүй л цоглог зоригтой үе байж дээ.
Орос оронд идэр залуу насныхаа 5н жилийг өнгөрөөж өнөөх ЭВМ гэгчдээ суралцаад ирэхэд эх оронд минь улс төр эргэж ямар нь мэдэгдэхгүй нийгэм цаашдаа яахаа мэдэхээ байсан итгэлгүй хүмүүс угтсан сан.
Дээд сургуулийн багш нарыг онцгой нэгэн тэнгэрийн хүмүүс хэмээн ихэд хүндлэн хардаг байсан миний хувьд төгсөж ирээд багш болно гэж зүүдлээч үгүй явсан. Нэр дээр нь явсан Эрчим хүчний яам байхгүй болж Эрдэс баялагийн яам шинээр бий болсон байв. Шинэ яам намайг МонголРосцветметэд хуваарилж би хөдөөний уурхайд ерөнхий инженерээр ажиллах албан томилолт авсан байлаа. Гэвч аав минь надад дээд сургуульд багшлахыг зөвлөснөөр би Полийн дээдийн хаалгыг татаж орсон тэр цагаас хойш 34н жид өнгөрчээ.
Их сургуульд ажиллахын сайхан нь залуу хүмүүстэй ажиллах, тэр хүмүүст эрдэм мэдлэг түгээхийн тулд өөрийгөө ямагт хурцалж урагшлуулж өөрөө бас суралцаж байхад оршдог. Ажилласан эхний жилээсээ л зөв газраа ирсэн минь мэдэгдэж би багшийн ажилд дурлаж баяртай жаргалтайгаар ажилладаг болсон. Сурагчийн ширээнээс дөнгөж боссон 16-18н насны залуучуудтай ажиллах нь багш хүнийг тэвчээртэй хүлээцтэй болгож бүр сүүлдээ оюутан бүрээ өөрийн хүүхэд мэт хайрлан дэмжих сэтгэлийг бий болгодог санагдсан.
Одоо л багш байхын утгыг улам гүнзгий мэдэрч одоо л зааж байгаагаа хичээлээ оюутнууддаа хэрхэн хүргэж шингээхээ мэдэрч эхлэх тэр мөчид тэтгэвэрт гарах нас ирдэг аж. Хөгжилтэй ч юм шиг. 23хан настай надаас хичээл авч байсан нэгэн өнөөдөр надаар хичээл заалгавал л сая цаг хугацаа, хуримтлуулсан туршлагыг минь жинхэнэ утгаар нь үнэлэх байх даа.
Энэ бичлэгийг эхэлсэн үнэн шалтгаан нь Хиймэл оюун байлаа. ХО яг одоо ид моод болж байна. Бүх салбар нэвтэрч эргэж буцахгүйгээр байр сууриа олж байна. Яг үнэндээ энэ нь хүний гараас үүссэн алгоритм түүн дээрээс боссон программчлалын шинэ хэлбэр гэдгийг ойлгож байгаа нь ч бас бага л бололтой. Нарийн тэгэж ойлгох ч хэрэггүй, яг л машины эд ангийг мэдэхгүйгээр машин яаж сайн жолоодож эзэмшиж байгаа нь чухал шиг тийм цаг үед бид ирээд байх шиг.
Над мэт тэтгэвэрт гарах нь дөхсөн ч цаашдаа дуртай ажлаа хийх сонирхолтой багш нарт томоохон сорил тулгарч байна. ХО-той яаж ажлаа хуваалцах вэ? Түүнийг ямар түвшинд хэрхэн эзэмшвэл зохих вэ? гээд олон асуултууд урган гарч байна.
Дээд боловсролд ХО-г ямар хэмжээнд хэрхэн хаана ашиглах тухай тодорхой заавар зөвөлгөө хэрэгтэй байгаа нь илт боловч манай улсын дээд боловсролын байгууллагууд энийг тэр болгон чухалчлан үзэхгүй л байна даа. Дунд боловсролын багш нарыг хоморголон сургалтанд хамруулж байгаа ч дээд боловсрол нь хоцорчихвол бас л хоорондоо наалдахгүй гэдгийг бодолцохгүй байгаа нь харамсалтай.
ХО бол том ирээдүй. Том давалгаа. Энийг эртнээс зөв тооцоолж бодлогыг алсын хараатай системээр нь хийхгүй бол боловсролын систем бүр л доголдох болно. Энгийн багш би мэт өөрийнхөө хувьд бодрол юугаа тэрлэж ижил төсөөтэй санаа бүхий хүмүүсийг хайн сууна. Өдөр бүр шинээр сурч ХО-г баримжаалах гэж мэрийж буй надтай төсөөтэй бодолтой хүн байгаа бол та энд санад бодлоо бичээрэй.
Хамтдаа бид ихийг бүтээж чадна.
By SGK, on February 6th, 2026
2024 оны 2-р сарын 12-д Лондон хотод Нидерландын 14н их сургуулийн төлөөлөл Russell групптэй хамтран ХО-г дээд боловсролд ашиглах боломж болоод сорилуудыэ тухай хэлэлцсэнийг товчлон хүргэж байна.
Бүрэн эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Энэ уулзалтын үеэр 2023 оны 7-р сард Руссэл группын гишүүн ИДС болон ХО-ны шинжээч нараас гаргасан ХО-г боловсролд ашиглан зарчмын тухай ярилцсан байна.
Руссэл группын Гүйцэтгэх захирал Др. Тим Брадшау-н хэлсэн үгнээс: Руссэл группын тэргүүлэгч нарыг хүлээн авч байгаадаа баяртай байна: Өнгөрсөн жил бидний боловсруулсан бичиг баримт нь ХО-г ашиглах боломж болоод эрсдэлийн тухай ярилцах боломжийг бидэнд олгоно. Энэ зарчмыг бид хэлэлцэж сайжруулах нь ХО-ныг хамгийн оновчтойгоор ашиглах боломжийг оюутнууд болоод ажилтан албан хаагч нарт олгох юм.
Тэрчлэн бид энэн хэлэлцүүлгийг бусад улс орнуудын ИДС руу хандан өргөтгөж тэд нарын туршлагаас суралцаж, өөрсдийн туршлагаа харьцуулах боломжтой болно. Энэ харилцаа улам өргөжинө гэж итгэж байна.
Амстердамийн ИС-н Дэд захирал Др. Ян Линцэний хэлсэн үгнээс: Английн судалгааны сургуулиудтай бид олон жил хамтран ажиллаж байна. ХО бидэнд олон зүйлийг амлаж байгаа энэ үед Английн тэргүүлэгч сургуулиудын туршлагатай танилцах нь маш чухал юм.
Руссэл группын БХО-г боловсролд ашиглах зарчимаас:
Сургуулийнхаа оюутнууд, багш нарыг ХО өргөнөөр нэвтэрсэн энэ орчинд тэргүүлэгчид байхад бэлтгэн манай сургуулиуд ёс зүйн хариуцлагын тухай хэлэлцэж байна.
БХО-ны хэрэглээ нь заах арга зүй болоод суралцахад шинэ орчинг бүрдүүлж ихээхэн боломжийг олгож байна. БХО-н хэрэглээ нь оюутан болоод багш нарт давуу талуудыг бий болгож хөгжин дэвшихэд нь нэмэр болох ёстой.
Дээд боловсролын чанарын хороо болон Боловсролын тэнхимээс гарган дүрэм журмуудыг бид суурь болгон авч байна.
Боловсролын бүх шатныхан үүн дээр хамтран ажиллах нь маш чухал юм. Доор дурдсан чиглэлүүдэд сургуулиуд хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
- Их сургуулиуд багш оюутан нарыг ХО-ны ойлголт мэдлэгтэй болохыг дэмжих
- БХО-г оюутнууд сургалтанд ашиглах боломжийг бүрдүүлсэн хэрэгслэлээр багшийг хангах
- Шалгалт шүүлэгт БХО-г ашиглах ёс зүйн орчныг бүрдүүлэх
- Сургуулиуд академис шудрага ёс, дүрмийг баталгаажуулах
- Сургуулиуд шилдэг туршлагаасаа хуваалцахад бэлэн байх
Админы тайлбар: Товчлон оруулсан эдгээр заалт бүр дээр дэлгэрэнгүй зааварчилгаа эх сурвалж дээр байгаа тул сонирхсон уншигчид ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн уншина уу.
By SGK, on February 5th, 2026
ХО-ны хэрэглээ өдрөөс өдөрт тэлж байгаа энэ цагт дээд боловсролд энэ төрлийн программуудыг хэрхэн хэрэгжүүлэх, дээд боловсролын чанарын асуудлыг хэрхэн баталгаажуулах тухайд дотоод гадаадын дээд боловсролын байгууллагууд анхааран ажиллаж байна.
Энэ удаагийн бичлэгээр Англи улсын Дээд боловсролын чанарын баталгаажуулалтаар ажилладаг ТББ-аас гаргасан дүрэм журмаас товчлон хүргэе.
Эх сурвалжийг ЭНД дарж дэлгэрүүлэн харна уу.
ХО-ны хэрэглээг дээд боловсролд зөв ашиглахад болон дээд боловсролын чанарын асуудалд хэрхэн хандах тухай зөвлөмжийг хүргэж байна. Их хэлний загварыг LLM болон ХО-ны программуудыг сургалтанд, явцын үнэлгээнд ашиглах нь ихээхэн ач холбогдолтой гэж бид үзэж байна.
ChatGPT мэтийг ХО-н программууд академик орчинд аль хэдийн өргөн хэрэглэгдэж эхлээд байна. Энэ нь академик стандартад ямар үр дагавартай байх бол?
Явцын шалгалтанд ашиглагдах даалгаваруудыг болон төсөл, илтгэл файл, курсын ажил тэр бүү хэл нэг сэдэвт бүтээлийг нь ХО-р үүсгэж байна. Олон хувилбаруудаар хурдан шуурхай үүсгэж болох эдгээр бичиг баримтуудыг уламжлалт хуулбарлалт илрүүлдэг программуудаар шалгах хүндрэлтэй болжээ.
Дээд боловсролын байгууллагууд ийм үед хэрхэн ажиллах ёстой вэ?
- Оюутнуудтайгаа холбогдох. ХО-г сургалтанд хэрхэн ашиглах тухай мэдээллийг, хязгаарлалтууд болоод боломжийг аль болох эрт оюутнууддаа өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яавал дээд боловсролын чанарыг хөндөөгүй болох уу? яавал үр өгөөжтэй ашигласан болох вэ? гэдгийг тодорхой болгох
- Оюутаны тодорхойлолт. Оюутан курсын ажил, төгсөлтийн ажил гэх мэт бичиг баримтуудаа өгөхдөө өөрийнхөө ажилд ямар эх сурвалжуудыг хэрхэн ашигласанаа тодорхой бичиж заасан тодорхойлолтыг өөрийн гарын үсэгтэй дагалдуулдаг байх
- Дүрэм журам тогтоох. Байгууллагын хүчинтэй үйлчилж байгаа дүрэм журамнаас ХО-той холбоотой мэдээллүүдийг хялбар олж үзэх боломжтой байх
- Шалгалтын бүтэц зохион байгуулалт. Шалгалт шүүлгийг бүтээхдээ оюутнуудтай хэлэлцэх, ингэснээр оюутнуудын шалгалт, шүүлэгт итгэх итгэлийг нэмэгдүүлж бүтээлч сэтгэлгээг дэмжинэ
- Илрүүлэх хэрэгсэл ашиглах. ХО-ны хэрэглээг илрүүлэх хэрэгслэлүүдийг ашиглахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Зөв ажиллаж байгаа гэсэн баталгаа байхгүй хэрэгсэл ашиглахыг оюутнууд бас зөвшөөрөх байх боломжтой.
Дээрх нөхцөл байдлууд үүсч болох тул ямар арга хэмжээнүүд авбал зохилтой вэ?
- Сурах арга замыг тодруулан онцлох. ХО-д хэт найдсанаар бүтээлчээр сэтгэх, ШУ-ны бүтээлүүдийг үнэлэх ойлгох чадваруудаа хөгжүүлэх боломж нь хязгаарлагдана гэдгийг оюутнууддаа ойлгуулах, ХО-той холбоотой мэдлэг ойлголтуудыг өргөнөөр өгөх
- Үнэнч шудрагаар суралцахын үнэ цэнийг хамтран хэлэлцэх. ШУ-ны онол практикт үнэнч шудрага байх нь хичнээн чухал болохыг оюутнуудад тайлбарлах. Ингэснээр оюутнууд өөрсдийн суралцаж байгаа чиглэлдээ үнэнч шудрага байхгүй бол ямар үр дагавар бий болохыг ойлгож өөрсдийн үнэ цэнийг мэдэрнэ
- Үнэнч шудрагыг дэмжсэн сүлжээг бий болгох. Оюутнуудтай хамтран шудрага суралцах тухай төвийг бий болгох. ХО-г ашиглах эсвэл хуулж хуулбарлах, хуурах замаар төгсөх нь өөрийнх нь үнэн цэнэд сөргөөр нөлөөлөх болохыг ойлгуулах
- Бүгдийг хамруулах. Дээд боловсролын үнэнч шудрага байдалд бүх хүмүүс оролцоотойг ойлгуулах, оюутан багш, ажилтан албан хаагч бүгд шудрага байхыг тодруулах
- Шинэчлэлт өөрчлөлтийг тодруулах. Сургуулийн дүрэм журамд орж байгаа өөрчлөлтүүдийг тогтмол мэдээлж байх
- Дэмжлэг туслалцаа өгөх. Ямар нэгэн асуудал гарахад хаана хэнд хэзээ хандаж болох тухай маш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
- Заавар зөвлөмжөөр хангах. Дээд боловсролын чанартай холбоотой заавар зөвөлгөөгөөр бүрэн хангах
By SGK, on February 2nd, 2026
БХО-г ашиглахын давуу талууд: ChatGPT
- Хувь хүнд тохирсон сургалт. Хувь хүн бүрийн өөрийнх нь хүсэлтийн дагуу ChatGPT тухайн хүнд таарсан дэмжлэгийг өгч чаддаг. Оюутанд суралцах явцад ямар нэгэн бэрхшээл гарлаа гэхэд ChatGPT-д зөв хүсэлтээ илгээж асууснаар хариултыг олж авч чадах юм.
- Шуурхай хариу үйлдэл. Суралцах үед гарсан асуултуудад бодит хугацаанд шуурхай хариуг БХО-с авч чадна. Сурах явцыг хялбаршуулж оюутанд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх магадлалтай.
- Хүртэх болон хүрэх боломж. БХО нь 24/7 буюу өдрийн ямар ч цагт бэлэн байдагаараа онцлогтой. Тиймээс оюутан хэзээ л хүснэ хүссэн цагтаа асуулт асууж хариугаа авах боломжтой
БХО-г ашиглахын сул талууд:
- Хэт хамаарал үүсэх. Бүх зүйлээ БХО-д даатгадаг оюутан алсдаа бие даан асуудлыг шийдэх, аливааг тунгаан бодох чадвар нь сулрах талтай.
- Амьд харилцаа буурах. БХО-той хамтарч суралцсанаар суралцах явцдаа бодит хүнтэй харилцах нь багасч болно. Хувь хүний хөгжилд чухал байдаг, сэтгэл зүйн дэмжлэг, манлайлал зэрэг зөөлөн чадваруудад сөргөөр нөлөөлж болно.
- Туйлшрах. ХО-той болгоомжтой хянамгай ажиллаагүйн улмаас санамсаргүйгээр туйлшрах үзэгдэл ажиглагдаж болно. Ингэснээр аливаа зүйлд тэгш жигд хандахгүй байх магадлалтай.
- Нууцлал хамгаалалт. БХО-г ашиглахад маш их хэмжээний өгөгдлийг хуваан ашиглаж байдаг. Тиймээс оюутан өөрийнхөө бусдад түгээж болохгүй хувийн мэдээлэлдээ болгоомжтой хандах шаардлагатай.
Эх сурвалж: Coursera хичээл
By SGK, on February 1st, 2026
Data Driven Assessment for Mathematic Course Based on SURE and QASS Models – өгүүлэл 2025 оны 9-р сарын 22-25 ны хооронд ОХУ-н Волгоград хотноо болсон олон улсын Creativity in Intelligent Technologies and Data Science CIT&DS 2025 хурлын эмхэтгэл Спрингерт хэвлэгдлээ.
Өгүүллийн эхийг ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн үзнэ үү. Энэхүү өгүүлэл дээр хамтран ажилласан судлаач багш нартаа баярлалаа.
Өгүүллийг ишлэх загвар:
Tudevdagva, U., Vossen, P.H., Amartuvshin, A. (2026). Data Driven Assessment for Mathematic Course Based on SURE and QASS Models. In: Kravets, A.G., Shcherbakov, M.V., Krishna Bal, B. (eds) Creativity in Intelligent Technologies and Data Science. CIT&DS 2025. Communications in Computer and Information Science, vol 2803. Springer, Cham. https://doi.org/10.1007/978-3-032-14674-8_3
By SGK, on January 29th, 2026
Оксфордын ИС-н Магистр оюутан Даррах Вуудсийн нийтлэлийг товчлон хүргэж байна.
ХО-г сургалтанд өргөнөөр ашиглаж байна. Оюутан хүний хувьд ямар нэгэн онолын асуудлыг асууж ХО-той ярилцсаны дүнд тухайн асуудлыг илүү сайн ойлгох тохиолдол бий. Энийг их дээд сургуулиуд зөвшөөрч байгаа бололтой.
Харин ХО-г ашиглан өөрийнхөө ажлын ямар нэгэн бүлгийг бичүүлбэл асуудалтай болох аж. Тэгэхээр оюутан . . . → Read More: Хиймэл оюунаас ямар асуултууд асуувал таарах вэ?
By SGK, on January 27th, 2026
Generative AI хэллэгийг Үүсгэгч, Бүтээгч гэх мэтээр орчуулж байна. Зарим нь шууд Генератив гэж кириллээр галигласан хувилбараар нь ч бичиж байна. Тогтсон үг хэллэгийг орчуулах нь дандаа оновчтой байдаггүй ч шууд галиглан хэрэглэхийн оронд таарсан Монгол үгийг орлуулахыг дэмждэгийн хувьд би хувьдаа “Бүтээгч ХО” гэсэн хувилбар дээр тогтлоо. Цаашдаа гарч байгаа бүх бүтээгч ХО . . . → Read More: Бүтээгч ХО гэж юу вэ? – What is the Generative AI?
By SGK, on January 26th, 2026
Эх сурвалж: Using ChatGPT (ChattieG) to write good
Энэхүү нийтлэлийг Австралийн Үндэсний Их Сургуулийн профессор Ингер Мэмбурн бичжээ.
Нэгэн судлаач 3н сарын дотор өгсөн чиглэлтэй холбоотой Сэдвүүдийг судлан дүгнэх даалгавар авч байгаагаар нийтлэл эхэлнэ. Цаашлаад сэдвийн судлагдсан байдлын судалгаа хамгийн хэцүү бас уйтгартай ажил болох тухай өгүүлээд энэхүү уйтгартай ажлыг хялбаршуулахад ChatGPT ашиглаж болохыг дурдана.
. . . → Read More: ChatGPT ашиглан хэрхэн сайн бичих вэ?
By SGK, on January 25th, 2026
The 74 төрийн бус мэдээний байгууллага нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн өмнөх наснаас эхлүүлээд коллеж төгсөж ажлын байртай болтол бүх орон зайг хамарсан мэдээ мэдээллийг түгээж байдаг.
Энэхүү байгууллагын вэб сайт дээр 2023 оны 8-р сарын 7д хэвлэгдсэн: “Shockwaves & Innovations: How Nations Worldwide Are Dealing with AI in Education” өгүүллээс гол санааг . . . → Read More: Хиймэл оюуны хэрэглээг улс орнууд хэрхэн харж байна вэ?
By SGK, on January 6th, 2026
|
|
Recent Comments