Цахим сургалтын эргэн тойронд

Хөл хориотой сууж байгаа Монголчууддаа хэрэг болох болов уу хэмээн нэгэн бичлэгийг бэлтгэж оруулав.

https://www.youtube.com/watch?v=qCBriL42yr8

Хаягаар орж Цахим сургалтын тухай товчхоон ойлголт аваарай.

Зайнаас амжилттай сурахад нөлөөлөх зүйлс

Сүүлийн үед цахим хэлбэрийн сургалтын нэг болох зайн сургалт дэлхийн хэмжээнд хурдацтай хөгжиж байна. Зайнаас суралцах боломж нэмэгдэж байгаа нь сайхан мэдээ бөгөөд энэ боломжийг шүүрэн авч өөрсөддөө хэрэгтэй зүйлүүдийг бүтээхийн тулд Та зайнаас суралцахад бэлэн байх ёстой юм.

Зайнаас амжилттай суралцахын тулд дараах зүйлүүдийг мөрдөж дараахь чадваруудыг өөртөө суулгаж чадвал амжилттай сурах магадлал . . . → Read More: Зайнаас амжилттай сурахад нөлөөлөх зүйлс

Суралцагч төвтэй сургалт

Суралцагч төвтэй сургалт

Энэ сэдвээр ярилцахын тулд эдгээр үгсээр яг юуг илэрхийлж байна вэ? гэдгийг сайтар тодорхойлох нь чухал юм.

Суралцагч төвтэй сургалтыг зарим тохиолдолд суралцагч төвтэй боловсрол хэмээн нэрлэдэг [1]. Тэрчлэн сурган заах арга зүйн нэг чиглэл хэмээн үздэг судлаачид ч олонх болох нь бий. Энэ тохиолдолд заах арга зүйн төвд багш биш . . . → Read More: Суралцагч төвтэй сургалт

Докторын судалгааны тэтгэлэг, Герман улс

Exzellenzcluster Topoi ба Berlin Graduate School of Ancient Studies (BerGSAS), Einstein Doctoral Programme-тай хамтран докторын сургалтын тэтгэлэг зарлажээ.

Ancient Languages and Texts (ALT) Ancient Objects and Visual Studies (AOViS) Ancient Philosophy/History of Ancient Science (APhil/HistAS) Landscape Archaeology and Architecture (LAA) Languages and Cultures of the Silk Road (Silk Road)

гэсэн судалгааны чиглэлүүдээс танд таарах . . . → Read More: Докторын судалгааны тэтгэлэг, Герман улс

Итали улсад тэтгэлэгтэй суралцах

Ромын их сургууль доктор оюутны сургалтын тэтгэлэг зарлажээ. Жил бүр 19 800 евроны тэтгэлэг олгох бөгөөд 3-н жил үргэлжлэх боломжтой. Шинжлэх ухааны олон салбар чиглэлүүд байна. Доорх холбоосоор орж өөрийн чиглэлээ шалгаарай. Чиглэл таарч байвал өргөдлөө өгөөд үздэг юм шүү. Түүхт Итали улсын алдарт Ром хоты их сургуульд сурах боломж нээлттэй байна.

Энд . . . → Read More: Итали улсад тэтгэлэгтэй суралцах

Германд докторт сурах тэтгэлэг

CELLS IN MOTION (CiM) ахьсан түвшний сургууль болон INTERNATIONAL MAX PLANCK судалгааны сургууль хамтран – MOLECULAR BIOMEDICINE (IMPRS-MBM) тэтгэлэг зарлажээ. 16-н доктор оюутан хүлээж авах энэ тэтгэлэгт: Байгалийн болон суурь шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэгтэй (biology, biochemistry, biotechnology, physics, chemistry, pharmacy or related fields) байх шаардлагатай юм байна. Математик болон компьютерийн ухааны чиглэлийн судлаачид . . . → Read More: Германд докторт сурах тэтгэлэг

ДААД Германд хийх докторын судалгааны тэтгэлэг зарлажээ

“Wicked Problems, Contested Administrations: Knowledge, Coordination, Strategy” (WIPCAD) нэртэй төсөл дээр 2 орон тоо зарлажээ. Улс төр, олон нийтийн үйлчилгээ чиглэлээр юм байна. Тодруулбал техникийн биш чиглэл. Холбоосоор орж анхааралтай уншихыг зөвлөж байна. Хэлний шаардлага: TOEFL: paper-based test 600, internet-based test 100, IELTS: Band 7.5.

Энэ хаягаар орж тэтгэлэгийн талаарх мэдээллийг аваарай.

. . . → Read More: ДААД Германд хийх докторын судалгааны тэтгэлэг зарлажээ

Судлаачийн багт олгох тэтгэлэг зарлагджээ

Center of Applied Space Technology and Microgravity (ZARM) ба the German Aerospace Center (DLR) хамтран судалгааны багт туршилт хийх тэтгэлэг зарлажээ. Drop Tower Experiment хэмээн нэрлэдэг энэ туршилтын ХБНГУ-н Бремен хотын 146 м өндөр Drop Tower дээр хийдэг байна. Энэхүү төсөлд судлаачаар ахлуулсан, доктор, магистр, бакалавр оюутнуудаас бүрдсэн баг оролцох ёстой ажээ. Физикийн мэргэжлийн . . . → Read More: Судлаачийн багт олгох тэтгэлэг зарлагджээ

ХБНГУ-н сургуулийн тэтгэлэг

ХБНГУ-н Catholic University of Eichstätt-Ingolstadt сургууль тэтгэлэг зарлажээ. Зун, намар аль ч улиралд суралцахаар өргөдлөө өгч болох юм байна.

Энэ хаягаар орж тэтгэлэгийн талаарх мэдээллийг аваарай. Өргөдөл илгээх хугацаа:Зуны семестр 3-р сарын 1, өвлийнх 9-р сарын 1.

Германд сурах тэтгэлэг

Мюнхений бизнесийн сургууль оюутнуудад зориулсан BEST-Abroad тэтгэлэг зарлажээ. Нэг улиралд сурах хугацаанд нэг сарын 1000 евроны тэтгэлэг олгох юм байна. Магистр, бакалавр аль нь ч өргөдөл өгөх боломжтой.

Энэ хаягаар орж тэтгэлэгийн талаарх мэдээллийг аваарай. Өргөдөл илгээх хугацаа:Зуны семестр 3-р сарын 30, өвлийнх 8-р сарын 15.