|  | 
By SGK, on October 31st, 2025 Аавыгаа бурхан болоход би 27н настай байлаа. Орост сургууль төгсчихсөн, их сургуулийн багш болчихсон, айлд бэр орчихсон – өөрийгөө ТОМ ХҮН болсон гэж бодож байсан, тэр үед. Өглөөхөн нь аягатай хоолыг нь булаацалдан идэж байсан аав минь орой ажлаасаа ирэхэд амьдын тэмдэггүй хэвтэж байсан тэр өдрийг санахад би одоо өөрийгөө НЯЛХААРАА байсныг ойлгодог. Хүн  . . . → Read More: Хагацал… 
By SGK, on January 1st, 2025 Шинэ оны эхний өдөр амгалан сайхан эхэлж байна. 🙂 Өнгөрсөн онд олж авсан хичээл, туршлага дээрээ тулгуурлан шинэ ондоо илүү ухаажсан, илүү хөгжсөн нэгэн болохын төлөө хичээн амьдарнаа. Та ч гэсэн шинэ оныг ШИНЭ БОЛОМЖ хэмээн харж, өнгөрсөнийг тэнд нь орхиод бүхий л талбартаа ШИНЭЭР ЭХЛЭЭД үзээрэй. Эх дэлхийн ИРГЭН бид нэг нэгэнээ дэмжин  . . . → Read More: 2025 он 
By SGK, on January 5th, 2024 2024 он гараад удаагүй байна. Өнгөрсөн оноо дүгнэнхэн шинэ оныхоо зорилгуудаа босгоод аль эрт эхнээс нь мөрдөж биелүүлээд явж л байна. Хувь хүний хувьд, гэр орны хувьд бүх зүйл амгалан сайхан бүтэж байгаад баяртай л сууна. Гэвч эх ороноо бодохоор, эх оронд минь өрнөж байгаа зүйлсийг ажиглахаар тэнд байдал нэг л биш байгааг улам  . . . → Read More: Шинэ он – Шинэ зорилтууд 
By SGK, on September 1st, 2021 Шинэ хичээлийн жил эхэллээ. Ямар ч бэрхшээл таарч тохиож байсан боловсролыг орхихгүй байх нь улс орны хөгжлийн бат суурь хэмээн итгэдэг хүний хувьд, багшийн хувьд, иргэний хувьд энэ өдрийг баяртайгаар угтан авч байна. 9-н сарын 1-н ерөөсөө бидний баяр гээд л дуулан алхаад сургуульдаа орж байсан сурагч нас саяхан мэт. Цаг хугацаа ниссэн ниссээр  . . . → Read More: Шинэ хичээлийн жил 
By SGK, on July 12th, 2021 1991 оны 7-р сарын 12-13д хоёр өдөр, ах дүүс, найз нөхөдөө цуглуулсан нижгэр хурим ёслон айлын бэр болж байлаа. Цаг хугацаа ийм хурдан явдаг гэж тэр өдөр лав огт бодоогүй. Ерөөл айлдах хүнийг ажиглаад л, дуулах дууг нь сонсон, бужигнасан гэрийн хойморт хүндтэй аргагүй 2 өдөр заларч нүсэр найр болж байсныг л санаж байна.   . . . → Read More: 30-н жилийн ой 
By SGK, on July 11th, 2021 Амьдрал гээч олон өнгөтэйг баталж энэ жил Монголчууд бид албан ёсоор Наадамаа цуцалж айхтар цар тахалтай тэмцэхэд зон олноороо анхаарч байна. Цаг нөхцөлтэйгээ холбогдсон энэ шийдийг түмэн олон минь олон өнгөөр хүлээж авсан ч тэгээд НААДАМ үнэхээр болсонгүй ээ… Хэдий эх ороноосоо хол байгаа ч Наадамынхаа нээлтийг үзэж, баяртай сайхнаар өөдрөг суудаг сан. Өмнөх  . . . → Read More: Наадам 
By SGK, on January 5th, 2021 Хүн төрөлхтөнийг хямраасан он өнгөрөн одлоо. Гарч байгаа 2021 он шинэчлэлт өөрчлөлт, итгэл найдварыг авчирсан, хүмүүст эрүүл мэнд, эрч хүч бэлэглэсэн он байх болтугай. Эрүүл мэнддээ анхаарах жил болгохоор шийдээд 1 сарын 1 ээс л эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж эхэллэ. Та ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндийг хэмжээд, өөртөө цаг гарган эрүүл мэндээ анхаараарай. Н.Занди  . . . → Read More: 2021 он 
By SGK, on September 11th, 2020 Төрсөн өдөр маргааш гэж бодохоор л сэтгэл хачин догдолдог сон. Хүүхэд байхад, аавдаа гүйж очоод л Ааваа миний төрсөн өдөр ш дээ гэхээр, Аав: Миний хүү хэд хүрч байгаа билээ? гэдэг сэн. Тэд гээд л хэлэхээр өө ёстой том болж байгаа юм байна, алив нэг үнэсье гээд хошуугоо цорвойлгож ирээд нэг үнэрлэчихнэ. Тэгээд л  . . . → Read More: Төрсөн өдөр 
By SGK, on September 1st, 2020 9-р сарын 1. Хүүхэд байхад энэ өдөр хамгийн сайхан өдрийн нэг байдаг байлаа. Олон сараар уулзаагүй ангийн хүүхдүүдээ харж баясаад л. Сургуулийн гадаа хөөр баяртай хүүхдүүдийн цангинасан дуу хангинаж байдаг сан. Эцэг эх биднийг дагаж ажлаа алдаад сургуулийн гадаа ирдэг байгаагүй л санагдах юм. Голцуу л гэрийнхээ ойрхон сургуульд явна. Тиймээс ээж ааваар хүргүүлэхгүй  . . . → Read More: Хичээлийн шинэ жил 
By SGK, on March 27th, 2020 Хаалттай хаалганы цаана хийл хөгжим дуугарна. Тийм төгс биш ч сурахыг хичээн тогтмол давтдаг шинэхэн сурагчийн хийлийн нийцтэй нийцгүй ая. Заримдаа тасалдаад ахтайгаа ярилцах бас чиг жиг жуг инээлдэх сонсогдоно… Хүүхдүүд маань ярилцаж байгаа нь тэр. Дүү нь хийлээ давтах болохоор ах дэргэд нь ороод хэвтчихнэ. Дүүгийнхээ тоглолтын завсараар ах дүү 2 юуг ч  . . . → Read More: Талархал |  | 
Recent Comments