30-н жилийн ой

1991 оны 7-р сарын 12-13д хоёр өдөр, ах дүүс, найз нөхөдөө цуглуулсан нижгэр хурим ёслон айлын бэр болж байлаа. Цаг хугацаа ийм хурдан явдаг гэж тэр өдөр лав огт бодоогүй. Ерөөл айлдах хүнийг ажиглаад л, дуулах дууг нь сонсон, бужигнасан гэрийн хойморт хүндтэй аргагүй 2 өдөр заларч нүсэр найр болж байсныг л санаж байна.

Залуу байсан болохоор ирээдүйг бага боджээ тэр үед. Аав ээж 2 минь маш баяртай байсан нь сэтгэлд тодхон үлджээ. 2 өдөр үргэлжилсэн хурим дуусаад орой нь аав ээж харихаар гарахад би дагаад гарсан. Намайг дагаад Батаа бас Батаагийн ээж гарсан. Аав ээжийг дагаад л алхаад байсан гэнэт Батаагийн ээж ханцуйнаас татаад одоо хүү минь болно, буцъя, харья… гэж билээ.

Би зог тусаад их гайхаж аав руу харсан, аав зөөлөн инээмсэглэсэнээ, одоо миний хүү харь харь, гэр рүүгээ яв гэж билээ. Ээ тэр мөн ч чанга сонсогдож байж билээ. Хуримлан баярлаж суухдаа тэр чигтээ айлын хүн болж байгаагаа би ухаараагүй байсан гэвэл уншигч авхай лав намайг шоолох биз. Гэвч тэр бол нүцгэн үнэн юм. Хурим хийлээ л бол эргэж буцахгүйгээр тэр айлын хүн болж төрсөн гэрээ орхиж байгаагаа тэгэхэд л би ухаарсан даа.

Гээд юу ч буруу болсонгүй ээ… Гэнэн хонгор нас тэндээ үлдэж өнөөдөр би аз жаргалтай өрх гэрийн ихээ эрх дураараа, баяртай сайхан эхнэр, ээж болчихоод 30н жилийн ойгоо тэмдэглэж сууна. Сайхан биз дээ… Сайхаан.

Олон олон айл өрх тогтвортой байж, үрсээ төрүүлж, тэднээ өсгөөд, хатуу бэрх хорвоог хамтдаа туулж жаргах болтугай.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>