Хиймэл Оюуны хэрэглээ – дээд боловсролд хэрэгжүүлэх нь

ХО-ны хэрэглээ өдрөөс өдөрт тэлж байгаа энэ цагт дээд боловсролд энэ төрлийн программуудыг хэрхэн хэрэгжүүлэх, дээд боловсролын чанарын асуудлыг хэрхэн баталгаажуулах тухайд дотоод гадаадын дээд боловсролын байгууллагууд анхааран ажиллаж байна.

Энэ удаагийн бичлэгээр Англи улсын Дээд боловсролын чанарын баталгаажуулалтаар ажилладаг ТББ-аас гаргасан дүрэм журмаас товчлон хүргэе.

Эх сурвалжийг ЭНД дарж дэлгэрүүлэн харна уу.

ХО-ны хэрэглээг дээд боловсролд зөв ашиглахад болон дээд боловсролын чанарын асуудалд хэрхэн хандах тухай зөвлөмжийг хүргэж байна. Их хэлний загварыг LLM болон ХО-ны программуудыг сургалтанд, явцын үнэлгээнд ашиглах нь ихээхэн ач холбогдолтой гэж бид үзэж байна.

ChatGPT мэтийг ХО-н программууд академик орчинд аль хэдийн өргөн хэрэглэгдэж эхлээд байна. Энэ нь академик стандартад ямар үр дагавартай байх бол?

Явцын шалгалтанд ашиглагдах даалгаваруудыг болон төсөл, илтгэл файл, курсын ажил тэр бүү хэл нэг сэдэвт бүтээлийг нь ХО-р үүсгэж байна. Олон хувилбаруудаар хурдан шуурхай үүсгэж болох эдгээр бичиг баримтуудыг уламжлалт хуулбарлалт илрүүлдэг программуудаар шалгах хүндрэлтэй болжээ.

Дээд боловсролын байгууллагууд ийм үед хэрхэн ажиллах ёстой вэ?

  • Оюутнуудтайгаа холбогдох. ХО-г сургалтанд хэрхэн ашиглах тухай мэдээллийг, хязгаарлалтууд болоод боломжийг аль болох эрт оюутнууддаа өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яавал дээд боловсролын чанарыг хөндөөгүй болох уу? яавал үр өгөөжтэй ашигласан болох вэ? гэдгийг тодорхой болгох
  • Оюутаны тодорхойлолт. Оюутан курсын ажил, төгсөлтийн ажил гэх мэт бичиг баримтуудаа өгөхдөө өөрийнхөө ажилд ямар эх сурвалжуудыг хэрхэн ашигласанаа тодорхой бичиж заасан тодорхойлолтыг өөрийн гарын үсэгтэй дагалдуулдаг байх
  • Дүрэм журам тогтоох. Байгууллагын хүчинтэй үйлчилж байгаа дүрэм журамнаас ХО-той холбоотой мэдээллүүдийг хялбар олж үзэх боломжтой байх
  • Шалгалтын бүтэц зохион байгуулалт. Шалгалт шүүлгийг бүтээхдээ оюутнуудтай хэлэлцэх, ингэснээр оюутнуудын шалгалт, шүүлэгт итгэх итгэлийг нэмэгдүүлж бүтээлч сэтгэлгээг дэмжинэ
  • Илрүүлэх хэрэгсэл ашиглах. ХО-ны хэрэглээг илрүүлэх хэрэгслэлүүдийг ашиглахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Зөв ажиллаж байгаа гэсэн баталгаа байхгүй хэрэгсэл ашиглахыг оюутнууд бас зөвшөөрөх байх боломжтой.

Дээрх нөхцөл байдлууд үүсч болох тул ямар арга хэмжээнүүд авбал зохилтой вэ?

  • Сурах арга замыг тодруулан онцлох. ХО-д хэт найдсанаар бүтээлчээр сэтгэх, ШУ-ны бүтээлүүдийг үнэлэх ойлгох чадваруудаа хөгжүүлэх боломж нь хязгаарлагдана гэдгийг оюутнууддаа ойлгуулах, ХО-той холбоотой мэдлэг ойлголтуудыг өргөнөөр өгөх
  • Үнэнч шудрагаар суралцахын үнэ цэнийг хамтран хэлэлцэх. ШУ-ны онол практикт үнэнч шудрага байх нь хичнээн чухал болохыг оюутнуудад тайлбарлах. Ингэснээр оюутнууд өөрсдийн суралцаж байгаа чиглэлдээ үнэнч шудрага байхгүй бол ямар үр дагавар бий болохыг ойлгож өөрсдийн үнэ цэнийг мэдэрнэ
  • Үнэнч шудрагыг дэмжсэн сүлжээг бий болгох. Оюутнуудтай хамтран шудрага суралцах тухай төвийг бий болгох. ХО-г ашиглах эсвэл хуулж хуулбарлах, хуурах замаар төгсөх нь өөрийнх нь үнэн цэнэд сөргөөр нөлөөлөх болохыг ойлгуулах
  • Бүгдийг хамруулах. Дээд боловсролын үнэнч шудрага байдалд бүх хүмүүс оролцоотойг ойлгуулах, оюутан багш, ажилтан албан хаагч бүгд шудрага байхыг тодруулах
  • Шинэчлэлт өөрчлөлтийг тодруулах. Сургуулийн дүрэм журамд орж байгаа өөрчлөлтүүдийг тогтмол мэдээлж байх
  • Дэмжлэг туслалцаа өгөх. Ямар нэгэн асуудал гарахад хаана хэнд хэзээ хандаж болох тухай маш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
  • Заавар зөвлөмжөөр хангах. Дээд боловсролын чанартай холбоотой заавар зөвөлгөөгөөр бүрэн хангах

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>