|  | 
By SGK, on October 12th, 2016 Ухаантай хүнд ном сургавал огторгуйн од гараг адил Учир мэдэхгүй хүнд сургаал үг хэлэх Ургац үзэхгүй газар тариа хаясантай адил Үг мэдэхгүй хүнд үг хэлэх үхрийн эвэрт тариа цацсан адил Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг үнсэнд хаясан сувд адил эх сурвалж: https://iregedui.wordpress.com 
By SGK, on March 15th, 2016 Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү Амьд яваа минь таны таалал гэмү Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму Аньсан нүдэндээ ч би таныгаа харму Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү Саар мууг үйлдвэл таныхаа өмнө  . . . → Read More: Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү 
By SGK, on June 16th, 2013 Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди Mohandas Karamchand Gandhi. (2 October 1869 – 30 January 1948) Энэтхэг оронг Их британийн дарлалаас чөлөөлөхийн төлөө тэмцэгч байсан. Түүний гол үзэл санаа бол эрх чөлөөг олохын тулд хүч хэрэглэхгүй байх, бэрхшээл зовлонг туулан гарах байжээ. Тэрээр Лондонд Хуулийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байна. Тэрээр  . . . → Read More: Онч мэргэн үг 
By GK, on September 28th, 2012 Бэрх зовлонг тэсэж чадваас хатуужил мөн Бэрх утгыг тайлж чадваас мэргэн буюу Бэрх үйлийг хариулж чадваас хүчит буй Хамуугаа маажихад таашаал төрөвч Хамуугүй бол түүнээс ч таатай Ертөнцийн хүсэл шуналын жаргалаас Ерөөс шуналгүй нь илүү жаргалтай Эх сурвалж: http://zovhun.blogspot.de/2010/10/blog-post_15.html 
By GK, on September 3rd, 2012 Эрт босвол нэгийг үзнэ Орой унтвал нэгийг сонсоно 
By GK, on September 2nd, 2012 Сайн байцгаана уу? Эрхэм зочид оо, Сүүлийн үед заваар бага байж блогтоо идэвхитэй зүйл мэдээ мэдээлэл оруулж чадсангүй болов. 9-р сарын 1-н бол бидний хувьд баярын өдөр, мэдлэгийг өдөр байдаг. Шинэ сарын эхний бичлэгээрээ Ардын зүйр цэцэн үгээс оруулахаар шийдлээ. Бид бүгдэд ухаан нэмсэн зүйр үгсээ хамтдаа уншицгаая. Шавийн эрдэм багшаас зулын гэрэл тосноос  . . . → Read More: Эрдэм мэдлэгийн улирал эхэллээ 
By GK, on April 29th, 2012 Уншиж мэдэхэд ном сайхан Уулзаж ярихад нөхөр сайхан Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр Шавийн эрдэм багшаас Зулын гэрэл тосноос Ховдог хүн хон хэрээтэй адил Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил Ховч хүн хоёр хөлт могой адил Ховын үг хоёр үзүүрт зүү адил Эх сурвалж: www.medeelel.mn Зовож шаналвал тэвчээрэй Зовлон үзвэл даваарай Жаргал ирвэл баярлаарай Жаахан зүйлд  . . . → Read More: Монгол ардын зүйр цэцэн үгс 
By GK, on April 3rd, 2012  Гайхалтай юмаа. Энэ шидэт шүлгүүдийг бичсэн бас уншсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Танд эрүүл энхийн дээдийг ерөөж урт наслан улам ихийг туурвиж бүтээхийг хүсье! Мөн эдгээр сайхан шүлэгнүүдийг интернэтэд байршуулж байгаа Нойр нь хулжсан Билгүүн-д (sleeplessbilguun) талархаж байгаагаа илэрхийлье!  
By GK, on February 29th, 2012 Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу Толь шиг царайнаас тунгалаг сэтгэл дээр Хад байгаад хагарсанд орвол хамаг мөнх байсан нь дээр Ханилж байгаад салсанд орвол хараа ч үгүй явсан нь дээр course: http://saladtv.kr/?document_srl=93392 Уншиж мэдэхэд ном сайхан Уулзаж ярихад нөхөр сайхан Ангир уургийг ээжээс А үсгийг багшаас Шавийн эрдэм багшаас Зулын гэрэл тосноос   . . . → Read More: Зүйр цэцэн үгс 
By GK, on February 24th, 2012 Алдарт Яруу Найрагч, Түүхт Хүмүүн О.Дашбалбар Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла! Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул, Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ, Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү. Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын  . . . → Read More: Амьддаа бие биенээ хайрла, Хүмүүс ээ… |  | 
Recent Comments