Бүтэц дээр суурилсан үнэлгээний SURE загвар нь цуларсан өгөгдлийг боловсруулахдаа үнэлгээний гол үндэс болсон зорилгын логик бүтцийн дагуу зохих математик аргачлалаар тооцоолдог. Энэхүү математик аргачлалыг боловсруулсан эх суурь нь үнэлгээний зорилгын бүтэц юм. Үнэлгээний үндсэн зорилго болох цуваа бүтэц, дэд зорилго болох зэрэгцээ бүтцүүдийг математикийн суурь онолууд болох, сигма алгебр, олонлогийн онол болон үржвэрийн орон зайн дүрэм, теоромоор батлан математик аргагчлалыг боловсруулсан. Энэ тухай дэлгэрүүлэн үзэх бол ЭНД ДАРЖ эх бүтээлтэй танилцаарай.
SURE загварыг практикт хэрэглээнд илүү хялбар болгох зорилгоор өгөгдлийн боловсруулалтыг хийх хэсгийг онлайн хэлбэрт оруулж программчилсан.
SURE data processing энд дарж тооцооллын ОНЛАЙН программыг ашиглаж болно.
SURE загвараар өгөгдлийг боловсруулахад эх өгөгдлийг CSV файл хэлбэрт оруулан тооцооны онлайн программд өгөх шаардлагатай болдог. Excel файл эсвэл Word файл хэлбэрт байгаа өгөгдлийг CSV хэлбэрт оруулах ажиллагааг мөн хөнгөвчлөн ОНЛАЙН хөрвүүлэлтийн программыг бэлтгэсэн.
SURE data converting to CSV format энд дарж өгөгдлийг онлайнаар хялбархан хувиргаж болно.
SURE загварыг ашиглан үнэлгээний олон төрлийн загвар боловсруулаад тэрийгээ бодит биш хуурмаг өгөгдлөөр туршиж үзэхийг хүсч байгаа бол ийм боломжийг мөн онлайн хэлбэрт оруулан бэлтгэлээ.
SURE data simulator энд дарж хуурмаг өгөгдлийг өөрийн хэрэгцээтэй тоо хэмжээгээр болон утгын завсарт гаргаж авах боломжтой.
SURE basic formulas энд дарж SURE загварын өгөгдөл боловсруулалтанд ашиглагдаж байгаа үндсэн томъёонуудыг харж болно. Онолын баталгаа, нотолгоог ЭНД ДАРЖ эх бүтээлээс нягтлах боломжтой.
Эрхэм Судлаач ТА миний бүтээлийг сонирхон ашиглаж байгаад талархаж байна. Ашигласан, хэрэглэсэн тохиолдол бүрдээ миний бүтээлүүдийг ИШЛЭЖ байхыг танаас эрхэмлэн хүсье.
- Uranchimeg Tudevdagva, “Structure-Oriented Evaluation An Evaluation Approach for ¬Complex Processes and Systems”, Gewerbestrasse 11, 6330 Cham, Switzerland, Springer, 2020, pp.92, ISBN 978-3-030-44805-9 ISBN 978-3-030-44806-6 (eBook), https://doi.org/10.1007/978-3-030-44806-6.
- Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-Learning. Wissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932
SURE загварыг ашигласан тохиолдолд наад зах нь энэ 2 бүтээлийг ишлэх нь зөв болно. Нэмэж өөр эх сурвалж оруулахыг хүсвэл та миний өгүүллийн жагсаалттай ЭНД ДАРЖ танилцаад, өөрийн бүтээлд тохирч байгаа бүтээлүүдийг сонгон ишлэл оруулж болно.
Recent Comments