Бүтээгч Хиймэл Оюуныг ашиглахын давуу болоод сул талууд юу вэ?

БХО-г ашиглахын давуу талууд: ChatGPT

  • Хувь хүнд тохирсон сургалт. Хувь хүн бүрийн өөрийнх нь хүсэлтийн дагуу ChatGPT тухайн хүнд таарсан дэмжлэгийг өгч чаддаг. Оюутанд суралцах явцад ямар нэгэн бэрхшээл гарлаа гэхэд ChatGPT-д зөв хүсэлтээ илгээж асууснаар хариултыг олж авч чадах юм.
  • Шуурхай хариу үйлдэл. Суралцах үед гарсан асуултуудад бодит хугацаанд шуурхай хариуг БХО-с авч чадна. Сурах явцыг хялбаршуулж оюутанд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх магадлалтай.
  • Хүртэх болон хүрэх боломж. БХО нь 24/7 буюу өдрийн ямар ч цагт бэлэн байдагаараа онцлогтой. Тиймээс оюутан хэзээ л хүснэ хүссэн цагтаа асуулт асууж хариугаа авах боломжтой

БХО-г ашиглахын сул талууд:

  • Хэт хамаарал үүсэх. Бүх зүйлээ БХО-д даатгадаг оюутан алсдаа бие даан асуудлыг шийдэх, аливааг тунгаан бодох чадвар нь сулрах талтай.
  • Амьд харилцаа буурах. БХО-той хамтарч суралцсанаар суралцах явцдаа бодит хүнтэй харилцах нь багасч болно. Хувь хүний хөгжилд чухал байдаг, сэтгэл зүйн дэмжлэг, манлайлал зэрэг зөөлөн чадваруудад сөргөөр нөлөөлж болно.
  • Туйлшрах. ХО-той болгоомжтой хянамгай ажиллаагүйн улмаас санамсаргүйгээр туйлшрах үзэгдэл ажиглагдаж болно. Ингэснээр аливаа зүйлд тэгш жигд хандахгүй байх магадлалтай.
  • Нууцлал хамгаалалт. БХО-г ашиглахад маш их хэмжээний өгөгдлийг хуваан ашиглаж байдаг. Тиймээс оюутан өөрийнхөө бусдад түгээж болохгүй хувийн мэдээлэлдээ болгоомжтой хандах шаардлагатай.

Эх сурвалж: Coursera хичээл

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>