SURE загвар онол

“Цахим сургалтанд зориулсан бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар” нэг сэдэвт бүтээлээ англи хэлнээс орчуулан хүргэж байна.

Сургалтын чанар, сургалтын хөтөлбөрийн чанар, аливаа төслийн гүйцэтгэл, хүний хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээ, аливаа үйл ажиллагааны найдвартай үйл ажиллагааны үнэлгээ зэрэг олон төрлийн үнэлгээнд энэхүү SURE загварыг ашиглах боломжтой.

Үнэлгээг хэрэг эхэлт хэрэгцээ, зорилгыг тодорхой болгоход, үнэлгээнд оролцогч бүх талуудын ижил оролцоог хангах боломжийг олгодогоороо энэ загвар бусад үнэлгээний загваруудаас эрс ялгаатай. Үнэлгээний зорилгыг анх удаа логик бүтцээр загварчлан ил тод харуулсан нь үнэлгээнд оролцогч талууд харилцан ойлголцож санаа бодлоо солилцон, үзэл бодол нэгдэхэд том алхам болж өгсөн.

Тэрчлэн үнэлгээний асуулга, үзүүлэлтээр цугларч өгсөн хэмжилтийн эх өгөгдөлийг боловсруулан тооцоолохдоо үнэлгээний зорилгыг тодорхойлсон логик бүтэцтэй нягт уялдаатай математик тооцооллын аргачлалыг ашигладагаараа бусад үнэлгээний ямар ч системд байхгүй давуу талыг үнэлгээний багт олгож өгнө. Хэмжүүрийн онол, сигма алгебр дээр суурилсан математик тооцооллын арга нь үнэлгээний шинжлэх ухааны үндэслэлийг хангаж өгөхөөс гадна ил тод математик томъёолол нь үнэлгээний өгөгдлийг боловсруулж байгаа аргачлалыг үнэлгээнд оролцогч талууд хэзээ ч хянаж, шалгах, нягтлах боломжийг олгоно.

Ингэснээр үнэлгээний үр дүнд итгэх итгэл үнэмшил бүх талуудад нэмэгдэхээс гадна ялгаатай бүтэцтэй үнэлгээнүүдийг харьцуулан шинжлэх, дүгнэх боломжийг олгох давуу талтай.

Нэг сэдэвт бүтээл:

  • Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-LearningWissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.

ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно

Удиртгал (1), (2), (3), (4)

Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (1), (2), (3), (4), (5), (6), (7)

Үнэлгээний загварууд (1), (2), (3), (4), (5), (6), (7), (8), (9), (10), (11)