SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (3)

үргэлжлэл

Алхам 4. Асуулгыг боловсруулах

Асуулга нь өгөгдөл цуглуулахад ашигладаг хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргачлал юм. Сайн хөгжсөн, өргөн хэрэглэгддэг аргачлал болох асуулгыг боловсруулах төлбөртэй ба төлбөргүй программын шийдлүүд байдаг. Тэдгээр программуудын тусламжтайгаар онлайн асуулгыг боловсруулан өгөгдөл цуглуулах боломжтой.

SURE загварын асуулгыг өмнөх үе шатууд дээр тодорхойлсон логик бүтцийн дагуу боловсруулах шаардлагатай. Асуулгыг боловсруулахад бэлэн онлайн программуудыг ашиглах боломжтой ч тэдгээр программууд SURE загварын логик бүтэцтэй таарахгүй байх сул талтай. Тэрчлэн бэлэн программууд нь SURE  загварын онцлог, давуу тал болох өгөгдлийг тооцооллын хэсгийг агуулаагүй байх нь тодорхой.

Асуулгын асуулт боловсруулах нь өгөгдөл цуглуулах алхамын нэг хэсэг юм. Дэд зорилгын бүтцийн дагуу асуулгын асуултуудыг боловсруулсаны дараагаар үнэлгээний баг ямар төрлийн асуулгыг ашиглаж өгөгдөл цуглуулахыг хамтран шийднэ. Үнэлгээ хийх зорилтот бүлэг буюу асуулгыг бөглөх хэрэглэгчидээс хамааран асуулгын загвар, хэлбэр ялгаатай байж болно.

Алхам 5. Асуулгыг батлах

Асуултууд боловсруулагдаж, асуулгын загвар хэлбэр тогтсоны дараа хийх гол алхам бол өгөгдөл цуглуулах гол хэрэгсэл болох асуулгыг үнэлгээний баг, үнэлгээнд хамааралтай сонирхогч бүх талууд шалгаж, хянан батлах юм. Энэхүү хяналтын хэсэгт, асуулга нь өмнөх алхамууд дээр боловсруулсан үнэлгээний зорилгын логик бүтэцтэй тохирч байгаа эсэхийг, асуултуудыг уншихад хялбар, хоёрдмол утгагүйгээр ойлгогдож байгаа эсэх, асуулт найруулгын хувьд зөв байгаа эсэх, үсгийн болоод утгын алдаа байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

Үнэлгээний багаар баталгаажсан асуулгыг л үнэлгээнд ашиглаж өгөгдлийг цуглуулна.

 

Нэг сэдэвт бүтээл:

  • Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-LearningWissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.

ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно

үргэлжлэл бий…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>