Үнэлгээний шинэ загварыг судалгаандаа ашиглаарай

Үнэлгээг олон аргачлалаар хийж болдог. Аргачлал бүрийг сонгох мөн л олон шалтгаан байж таараа.

Та бүхэнд би өөрийн боловсруулсан үнэлгээний ШИНЭ аргачлалыг өөрсдийн судалгаанд ашиглахыг санал Үнэлгээг төлөвлөлтөөс эхлүүлээд үр дүнг тооцоолон гартал 8-н алхамт үе шатаас бүрдсэн энэ аргачлалыг 2014 онд ХБНГУ-н Кемниц хотын Компьюьерийн сургуулийн хамгаалуулах зөвлөлд танилцуулснаар хэрэглээнд нэвтрэх үндэс сууриа тавьсан.

Үнэлгээ хийх зорилгоо тодорхойлж тэрхүү зорилгуудаа түлхүүр буюу үндсэн зорилго, тэдгээр үндсэн зорилгуудэд хүрэх арга замууд буюу зорилтуу гэсэн 2 үе шаттайгаар тодорхойлон логик бүтцээр илэрхийлэх нь энэ аргачлалын гол цөм санаа юм.

Улмаар логик бүтцээр илэрхийлсэн зорилтуудаа үнэлгээний өгөгдөл цуглуулах асуулга, судалгааны хэлбэрт оруулаад өгөгдөлөө цуглуулж авна. Цугларсан өгөгдлийг логик бүтэцтэй уялдаатай тооцооллын аргачлалаар тооцоолж гаргана.

Өөрийн загварыг хэрэглэхэд хялбар болгох үүднээс цугларсан өгөгдөлийг тооцоолох хэсгийг онлайн болгон програмчилсан.

Энэ холбоосоор орж цугларсан өгөгдөлөө оруулж өгөхөд тооцоог хийж эх өгөгдлийн хамт хүснэгтлэн гаргаж ирэх болно.

Тооцоололт ашиглаж байгаа бүх аргачлал, томъёонууд

энэ холбоосын дор байгаа.

Та өөрийн өгүүлэл, судалгаанд ашиглахад бүрэн нээлттэй.

Зөвхөн миний бүтээлийг Ишлэл болгон оруулахад л хангалттай.

Т.Уранчимэг, Цахим сургалтанд зориулсан бүтэцэд суурилсан үнэлгээ, 2014 он. 123х. ХБНГУ, Кемницийн ТИС-н хэвлэл.

Ямар нэгэн асуулт гарвал

uranchimeg(at)must.edu.mn

хаягаар холбогдож болно.

Тэрчлэн та энэ аргачлалыг судалгаанд ашигласан туршлагаа хуваалцвал гүнээ талархах болно.

Эрдэм номын үйлс тань үргэлж бүтэмжтэй сайхан байх болтугай.

2 comments to Үнэлгээний шинэ загварыг судалгаандаа ашиглаарай

  • enkhtur.ch

    сайн байна уу? та
    үнэлгээний оноог, үнэлэх аргачлалыг хаанаас харж болох вэ
    спортод ашиглаж болох уу?
    99935083

    • SGK

      Сайн байна уу? Та. Спортын чиглэлээр ашиглаж болно гэж би зохиогчийн хувьд үзэж байна. Мэйлээр холбогдоод яг ямар зүйлд юуг үнэлэх гэж байгааг ярилцаад хамтарч болно.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>