Өмнөх бичлэгт албан цахим шуудангийн эхлэл болсон мэндчилгээний тухай өгүүлсэн бол энэ удаагийн бичлэгээр яг захиадалаа хэрхэн бичих тухай авч үзье.
Цахимаар захидал бичих нь биеэр уулзаж ярилцах, утсаар ярих, эсвэл уламжлалт аргаар цаасан дээр захидал бичих, чатаар харилцах эд бүгдээс эрс ялгаатай ихээхэн онцлогтой харилцаа юм. Цахим шуудангаар илгээх гэж байгаа захидалын агуулга ямар зорилгоор хэнд тэрхүү захидалыг илгээж байгаагаас шууд хамаарч олон хэлбэрээр бичих боломжтой.
Энэ удаад би зөвхөн Оюутан Профессорын хоорондын харилцааны захидалын тухай ярилцъя.
Их сургуулийн профессор нь нэр хүндтэй, алдартай байх тусмаа тэр хүнтэй биеэр уулзах боломж нь бараг л шугаман хамааралтайгаар багасч байдаг. Мэдээж хүнийхээ мөн чанараас хамаараад энэ харилцан адилгүй байх магад ч ихэнхдээ л профессорууд оюутан бүртэй ганцаарчлан нүүр тулж уулзах нь бага байдаг. Тиймээс оюутан профессор багштайгаа цахим шуудангаар харилцах нь өнөөдрийн нийгэмд энгийн зүйл болжээ.
Оюутан багшдаа захидал бичих гэж байгаа бол эхлээд ямар шалтгаанаар тухайн захидалыг бичих ёстойгоо сайтар тодруулбал зохино. Профессорт очих захидал товч боловч тодорхой байх ёстой. Хамгийн өргөн тохиолддог уулзах цаг асуусан мэйл бичих гэж байна гэж бодъё.
Dear Professor Who,
I am the student from ASE program. I have a question relating to the last lecture. It will be great if you can give me an appointment.
I would like to discuss the question personally.
Best regards,
Student Max
Энэ мэйлээр оюутан багшаасаа уулзах цаг асууж байна. Шалтгаан нь хичээлээс асуух зүйл гарчээ. Ихэнх тохиолдолд ийм мэйлэнд профессор багш заавал хариулах ёстой. Харин ямар хугацаанд хариу ирэх нь ёстой л хүн бүрээс хамаарна. Энгийн тохиолдолд 7 хоноход захидалын хариу ирэхгүй бол биеэр очиж нарийн бичгээс нь асуух ч юмуу дараагийн алхамыг хийж болно.
Гэхдээ ахин мэйл бичиж шаардах нь тийм ч зөв алхам болохгүй.
Үргэжлэл бий…
Recent Comments