Сургалт – Судалгаа – Хөгжил
Эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал
2024 оны 3-р сарын 23
МУИС-н Номын сангийн 203 тоотод
Улаанбаатар хот
Хурлын зорилго:
ИДС-н багш судлаач нарын судалгааны арга зүйн хөгжлийг дэмжих, ИДС-уудын сургалт, судалгааны үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ, шинжилгээг системтэй тогтмол хийж үр дүнг шийдвэр гүйцэтгэгч нарт хүргэх, ЭШ судалгааны ажлуудын үр дүнг амьдралд хэрэгжүүлэх боломжуудыг судлах, судлаачид, үйлдвэрдэгчид, ажил олгогч нар танилцах, санал солилцох, хамтран ажиллах талбар бүрдүүлэх, дотоод ба гадаадын сургуулиуд хамтарсан төслийн санаануудыг хэлэлцэн хамтарсан төсөл боловсруулах, харилцан туршлага солилцох орчинг бүрдүүлэх.
Сургалт нь судалгаатай хавсарч байж, судалгаа нь сургалт туршилт дээрээ үндэслэн хөгжиж байх, улмаар судалгааны үр дүн үйлдвэрлэл амьдралд нэвтэрч байх орчинг бүрдүүлэх нь гол зорилго юм.
Зорилтот бүлэг:
ИДС-н багш нар, судлаачид, ахьсан түвшний оюутнууд, ажил олгогчид, шийдвэр гаргагчид, чөлөөт сэтгэгчид, хөрөнгө оруулагчид.
Дэмжигч байгууллагууд:
- Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
- Монгол Улсын Их Сургууль
- Сити Их сургууль
- Отгонтэнгэр Их Сургууль
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Хамрах сэдвүүд: “Сургалт-Судалгаа-Хөгжил” ЭШБХ нь үндсэн гурван чиглэлтэй байна.
Сургалт:
- Сургалтын хөтөлбөр
- Сургалтын хөтөлбөрийг үйлдвэрлэлийн IV хувьсгалд нийцүүлэх
- Сургалтын үнэлгээ
- Сургалтын шинжилгээ
- Сургалтын чанар
- Сургалтын хэлбэрүүд (уламжлалт, цахим, холимог, зайн г.м.)
- Сургалтын технологи
- Эм зүйн сургалтанд мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх
- Үйлдвэрлэлийн IV үед эм зүйн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх
- Тусгай сургалтууд (инженерийн, эрүүл мэндийн байгууллагын ажилтаны, сувилагчийн г.м.)
Судалгаа:
- Оюутаны сэтгэл ханамжийн судалгаа
- Ажил олгогч нарын эрэлт хэрэгцээний судалгаа
- Боловсролын судалгаа
- Анагаахын судалгаа
- Эм зүйн судалгаа
- Инженерийн судалгаа
- Нийгмийн ухааны судалгаа
- Байгалийн ухааны судалгаа
- Хамтарсан судалгаанууд
Хөгжил:
- ИДС-н хөгжлийн асуудлууд, шийдвэрлэх арга замууд
- Багшийн хөгжил
- Эрүүл мэндийн байгууллагын ажилтаны хөгжил
- Хувь хүний хөгжил
Зохион байгуулагдах давтамж:
“Сургалт-Судалгаа-Хөгжил” ЭШБХ нь жилд нэг удаа зохион байгуулагдана.
Зохион байгуулагдах хугацаа ба байршил:
“Сургалт-Судалгаа-Хөгжил” ЭШБХ нь 2024 оны 3-н сарын 23ны өдөр Улаанбаатар хотод болно.
Шагналын сан:
1 000 000 төгрөг бүхий шагналын санг хурал санаачлагч хариуцан гаргана.
Хурлын чиглэл бүрээс нэг өгүүлэлийг шалгаруулж “Шилдэг өгүүлэл” гэрчилгээг 300 000 төгрөгний мөнгө шагналын хамт гардуулна. Шилдэг өгүүлэлийг шүүмжийн комиссийн үнэлгээ, хурлын үед илтгэсэн илтгэлийн үнэлгээтэй нэгтгэн тодруулна.
Хуралд тавигдсан оюутнуудын илтгэлээс нэг илтгэлийг шалгаруулж “Шилдэг илтгэл” гэрчилгээг 100 000 төгрөгний мөнгөн шагналын хамт гардуулна. Шилдэг илтгэлийг хуралд оролцогч нарт түгээж өгч цуглуулж авсан үнэлгээний хүснэгтийн нэгтгэлээр тодруулна.
Хуралд ирүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага:
Өмнө нь өөр хуралд илгээгдэж байгаагүй шинэ бүтээлийг богино болон бүрэн өгүүлэл хэлбэрээр хүлээж авна. Богино өгүүлэл 2 хуудас, бүрэн өгүүлэл 4-6-н хуудас байна. Зөвхөн IEEE олон улсын загвараар бичигдсэн өгүүлэлийг шүүмжинд хүлээж авна. Заасан хугацаанаас хэтэрсэн өгүүлэлийг хүлээж авахгүй. Өгүүлэл монгол хэлээр бичигдэж илтгэгдэх боловч Өгүүлэлийн гарчиг, зохиогчидын нэрс, хураангуй болон түлхүүр үгийг өгүүлэлийг төгсгөлд англиар бичиж оруулна.
Оюутнууд ханан илтгэл хэлэлцүүлж оролцож болно. Ханан илтгэл хэлэлцүүлэхээр оролцохын тулд нэг хуудас хураангуйг заасан хугацаанд багтаж шүүмжинд илгээнэ. Хураангуй нь: Гарчиг, түлхүүр үгс, оршил, арга зүй, судалгаа, үр дүн, дүгнэлт, ашигласан материал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Өгүүллийг 2024 оны 2-р сарын 15-ны дотор uranchimeg.tudevdagva@informatik.tu-chemnitz.de мэйл хаягаар илгээнэ. Шүүмжийн хариуг 7 хоногт багтааж илгээнэ.
Өгүүлэлийн форматыг ЭНД ДАРЖ IEEE вэб сайтаас татаж авна.
Шүүмж, шүүмжийн комисс:
Хуралд ирсэн өгүүлэл бүрт комисст багтсан профессорууд 2 шаттай шүүмж хийнэ.
Шүүмжийн комисс:
- Ж.Тэмүүжин, Академич, Шинжлэх ухааны доктор, Сити их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал
- Т.Уранчимэг, Профессор, Шинжлэх ухааны доктор, ЭМЗШУИС-н Зөвлөх профессор, ХБНГУ-н Кемниц хотын ТИС-н Зочин профессор, Ахлах судлаач, IEEE Ахмад гишүүн
- Л.Баяр-Эрдэнэ, Техникийн ухааны доктор, Дэд профессор, ШУТИС-н Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал
- Я.Шийлэгмаа, Түүхийн ухааны доктор, Дэд профессор, МУБИС-н судалгааны хүрээлэнгийн захирал, дэд профессор
- Я.Төгөлдөр, Улс төр судлалын ухааны доктор, дэд профессор, ШУТИС-н БуХС ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч
- Б.Загдхорол, Техникийн ухааны доктор, Дэд профессор, ШУТИС-н ЭХС-н Цахилгаан техникийн салбарын профессор
- Ц.Ганбат, Техникийн ухааны доктор, Дэд профессор, Отгонтэнгэр их сургуулийн дэд профессор
- А.Юмчмаа, Техникийн ухааны доктор, Эрүүл мэндийн яам, Төслийн мэргэжилтэн
- О.Болорсайхан Анагаах ухааны доктор, Дэд профессор, АШУҮИС, Харилцааны ур чадварын тэнхим
- Н.Занди, Анагаах ухааны доктор, АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Уламжлалт эмчилгээний тэнхим
- Ж.Байгалмаа, Биологийн ухааны доктор, Дэд профессор, АШУҮИС, Уламжлалт жор судлалын тэнхим
- Э.Сэлэнгэ, Эм зүйн ухааны доктор, ЭЗШУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал
Хэвлэн нийтлэх:
Шүүмжийн комиссоор орж тэнцсэн, ЭШБХ-д илтгэгдсэн өгүүлэлүүдийг нэгтгэж эмхэтгэл хэвлүүлнэ. Хэвлүүлэх зардалыг хурал санаачлагч хариуцна.
Recent Comments