Бүтээлүүд

Энэхүү хуудсаар өөрийн бичиж хэвлүүлсэн бүтээлүүдээ хүргэж байна. Судалгаа, сургалтын чиглэлээр буюу бизнесийн бус зорилгоор ашиглах хэн ч миний бүтээлээс өөрийн бүтээл, илтгэл, хэлэлцүүлэг зэрэгтээ ишлэн оруулах нээлттэй.

2017

Ayush Y., Tudevdagva U., Grif M. (2017) Expert System Based Diagnostic Application for Medical Training. In: Kravets A., Shcherbakov M., Kultsova M., Groumpos P. (eds) Creativity in Intelligent Technologies and Data Science. CIT&DS 2017. Communications in Computer and Information Science, vol 754. Springer, Cham. DOI: https://doi.org/10.1007/978-3-319-65551-2_54 

Abstract

This paper discusses the main concept of the medical expert system (MES) and its algorithm and application. The algorithm based on an expert system which consists of two main diagnose parts: the traditional medicine, part “E” (Tibetan or eastern medicine) and the European medicine, part “W”. This paper will focus only on “E” part of the system. Part “E” designed as MES. Part “E” includes a basic questionnaire. By this questionnaire system, it will collect data from the user. The questionnaire is set of questions 26 by 3, and this is new approach test to estimate diagnose by innate nature of human. Collected data processes by MES knowledge rules. Then outcome of “E” part will be compared with the outcome of “W” part. Comparison part will compute the probability of diagnose. One of the new ideas of this MES is, we are using “E” part results into “W” part result to do decision about diagnose that’s “Is this really serious illness? If it had some probability could be a serious illness, then the system looks for a reason. May be a general balance of the human body is damaged, and patient not yet ill. If it is real illness, then what is system calculating the probability of correctness of diagnoses by the methodology of “E” part”.

We are developing an application for this MES with a mission to use it in the training of medical students. It will help students to learn basics of eastern medicine methodology to estimate diagnose of the patient. Application designed to be easy to understand and use for users without special computer skills.

Хураангуй

Энэхүү өгүүлэл нь эмнэлэгийн шинжээчийн систем (ЭШС), түүний алгоритмын тухай өгүүлнэ. ЭШС-н оношийн хэсэг нь нь Е буюу уламжлалт анагаах ухаан, W буюу орчин үеийн анагаах ухаан гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ өгүүлэлд зөвхөн уламжлалт анагаах ухааны оношийн хэсгийн тухай өгүүлнэ. 3-н бүлэгт хуваагдсан 26-н асуулгаар үйлчлүүлэгчээс асуулга авч өгөгдөл цуглуулж авна. Цугларсан өгөгдөл дээр  ЭШС-н мэдлэгийн сангийн дүрмүүдээр боловсруулалт хийгдэнэ. Уламжлалт анагаах ухааны оношийн хэсгээс гарч ирсэн оношийг орчин үеийн анагаах ухааны оношийн хэсэгтэй харьцуулж оношийн магадлалыг тооцон гаргана. Орчин үеийн анагаах ухаанаар гарч ирж байгаа оноштой харьцуулж байгаа шалтгаан нь зөвхөн оношийн үнэн зөвийг батлах гэсэн санаа биш юм. Энэ үнэхээр өвчлөл мөн үү, эсвэл тухайн хүний хий, бадгана зэрэг шинжүүдийн зохих хэм алдагдсанаас болж бие мах бодь хямарч байна уу? гэдгийг илрүүлэх оролдлого хийж байгаагаараа энэхүү судалгааны ажил нь шинэлэг юм.

Энэхүү ЭШС-ийг анагаахын чиглэлээр сурч байгаа суралцагсадыг дадлагажуулах, уламжлалт анагаах ухааны талаарх мэдлэгийг бататгах, оношийг ойлгоход зориулан хөгжүүлсэн бөгөөд ямар нэгэн компьютерийн тусгай мэдлэг шаардлагагүйгээр программтай ажиллах боломжтой.

 

2016

Tudevdagva, U., & Lkhagvasuren, B. E. (2016, June). Application of the structure oriented evaluation model for faculty members self-assessment. In 2016 11th International Forum on Strategic Technology (IFOST) (pp. 448-451). IEEE. DOI: 10.1109/IFOST.2016.7884292

Abstract

This paper discusses assessment of faculty performance. Based on the structure oriented evaluation model a corresponding methodology is presented. The advantage of this approach is that the evaluation is oriented towards the logical structure of evaluation goal whereby in contrast to linear evaluation models the use of weight factors can be avoided.

Товч агуулга

Их дээд сургуулийн багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх үйл ажиллагаа нь нарийн нийлмэл процесс юм. Энэхүү өгүүлэлд их дээд сургуулийн багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэхэд логик бүтэц суурилсан үнэлгээний аргачлалыг ашиглах судалгааны хэсгээс өгүүлсэн. Логик бүтцийг ашиглан үнэлгээний зорилгыг тодорхойлж байгаа энэхүү шинэ аргачлалын давуу тал нь үнэлгээг төлөвлөхөөс эхлээд дүгнэн тайлагнах хүртэлх бүх алхамуудыг өөр хоорондоо логик уялдаа холбоотой байхаар зохиомжилсонд оршино. Үнэлгээний асуулгаар цугларч ирсэн өгөгдлүүдийг логик бүтэц дээр суурилан хөгжүүлсэн, хэмжүүрийн онолоор баталгаажсан сигма алгебрийн үржвэрийн орон зайд тодорхойлсон тооцооллын дүрмүүдээр дүгнэж байгаа нь үнэлгээг бодит буюу субьектээс хамааралгүй болгосон.

Үнэлгээний бүх үе шатуудыг үнэлгээнд оролцогч талууд хянаж шалгах боломжтой. Ийм боломжийг ил тод шинжлэх ухааны үндэслэлтэй онолын хэсэг хангаж өгнө. Үнэлгээг хийх үйл явцыг хялбар болгох зорилгоор зохиогчид өөрийн үнэлгээний программ хөгжүүлэн туршсан тухай өгүүлэлээс уншиж болно.