Боловсролын үнэлгээ

Энэхүү хуудсанд үнэлгээ, үнэлгээний онол, хэрэглээ, үнэлгээ хийх арга, аргачлалууд, үнэлгээний загварууд, хөтөлбөрийн үнэлгээ, төслийн үнэлгээ, хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээ зэрэг үнэлгээтэй холбоотой мэдээллүүдийг хүргэнэ. Энд тавигдсан мэдээллийг өөрийн эрдэм судлалын ажилдаа ашиглахдаа блогийн зохиогчийн нэрийг энэхүү мэдээллийг авсан цахим хаягийн хамт ишлэл болгон оруулна уу!

Үнэлгээний онол ба хэрэглээ

Хэрэглээг чухалчилсан үнэлгээний онол

Ач холбогдолыг чухалчилсан үнэлгээний онол

Боломжийг нэмэгдүүлэх үнэлгээний онол

Үнэлгээний эрэлт хэрэгцээ, ач холбогдол

АСИИН үнэлгээ магадлан итгэмжлэлийн байгууллага

Үнэлгээ, магадлан итгэмжлэл хийдэг байгууллагууд: Герман улс

Дээд боловсролын магадлан итгэмжлэл: Европын холбооны улс

Үнэлгээний төрлүүд

Үнэлгээний арга техникүүд

Боловсролын үнэлгээ (2014 оны 7-р сарын 15)
Үнэлгээний обьектууд (2013 оны 6-р сарын 25)
Үнэлгээний үүрэг зориулалт (2013 оны 6-р сарын 24)
Үнэлгээний талаарх тодорхойлолтууд (2013 оны 6-р сарын 23)
Боловсролын үнэлгээний онолын хөгжилийн түүх (2013 оны 6-р сарын 22)
Цахим сургалтын үнэлгээний асуудалд (2013 оны 6-р сарын 18)

Боловсролын үнэлгээний товч түүх

Боловсрол нь хүн төрөлхтөний мөнхийн сэдвүүдийн нэг билээ. Яс үндэс харгалзалгүй бүх эрин зуунд үнэлэгдэж ирсэн баялаг бол Эрдэм мэдлэг юм. Боловсрол, эрдэм мэдлэг хоёр нь нарийн ярьвал өөр зүйл хэдий ч боловсролтой хүнийг мэдлэгтэй, эрдэмтэй хүнийг боловсролтой хэмээн үзэх нь олонтаа байдгаас харахад энэ хоёр ойлголт нь салшгүй нягт холбоотой ухагдахуунд болох нь тодорхой байна. Боловсролын үнэлгээний тухай ийн холоос эхэлж байгаа учир нь судалгааны ажилтайгаа холбоотой өмнө хийгдсэн ажлуудыг уншиж судлах явцад боловсролын үнэлгээний онол, судалгаа нь одоогоос 200-аад жилийн өмнө үүссэн хэмээн үзсэн нэгэн илтгэлийг олж уншсанаас үүдэлтэй билээ.

Өөрөөр хэлбэл одоогоос 200 гаран жилийн өмнө боловсролын үнэлгээ, чанарын асуудал яригдаж байсан гэхээр хотжилт суурьшмал хэлбэрээр олон зуун жил амьдарсан улс орнуудын хувьд сургалтын систем, боловсролын асуудалд ихээхэн нягт нямбай ханддаг байсан нь харагдаж байна. Тодруулбал европын зарим орнуудад 600 жилийн ойгоо тэмдэглэж байгаа их дээд сургуулиуд байгаа нь суурьшмал амьдралтай улс орнууд боловсролд ихээхэн анхаарал өгч боловсролтой хүнийг дээдлэн хүндэлж боловсролоо түшин техник технологио хөгжүүлж ирсэн нь харагдаж байна.

Боловсролын үнэлгээний түүхийн тухай судалж байх үед William Farish хэмээх нэрийг 1792 он хэмээн оруулсан нь таарсан бөгөөд судлан үзвэл William Farish нь 1759-1837 онуудад амьдарч байсан Английн эрдэмтэн, химич, Кембриджийн Их Сургуулийн Профессор хүн байв.

Цахим сургалтын үнэлгээний загвар боловсруулж байгаагийн хувьд боловсролын үнэлгээний олон түүхийн талаар ихээхэн уншиж судалж байна. Энэ ажлынхаа хүрээнд олон судлаач эрдэмтэн нарын түүхтэй танилцсанаасаа хуваалцье гэж бодлоо.

Энэ бичлэгийн өмнөх бичлэгт товчлон орчуулан хүргэж байгаа эх материалыг гаргасан байгаа. Англи хэл сайтай хүмүүсийн хувьд орчуулга тааруу болсон бол энэ бичлэгийн дор тайлбар нэмэж оруулан залруулж өгвөл талархана шүү.

Ralph W. Tyler (1902–1994) Ралф В. Тилер бол Америкийн сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд боловсролын үнэлгээ, шинжилгээний талаар судалгаа хийдэг эрдэмтэн байв. Тэрээр 1902 оны 4-р сарын 22-нд Чикаго хотод төржээ. Түүний аав нь эмч хүн байжээ. Хүү багаасаа буюу 12 настайгаасаа эхлэн олон төрлийн ажил хийж өсчээ.

Тилер өдрийн цагаар сургуульдаа явж шөнийн цагаар цахилгаан шуудан дамжуулах газарт оператораар ажилладаг байв. 1921 онд бакалаврын зэргээ 19-н настайдаа Doane College-д сурч төгсөн авчээ. Тэрээр анх Өмнөд Дакотын Пиррийн ахлахсургуульд шинжлэх ухааны багшийн ажлыг хийн сурган хүмүүжүүлэх ажлын гараагаа эхэлжээ. 1923 онд Тилер ахлах сургуулийн сурагчидын мэдлэгийг шалгах шинжлэх ухааны сорил бэлтгэн улмаар үүнийхээ тусламжтайгаар сурагчдын “зөвхөн тогтоох арганд байгаа сул тал”-г олж илрүүлсэн байна. Мастерийн зэргээ Небраскийн Их сургуульд сурч 1923 онд авсан бол 1927 онд Боловсролын ухааны Докторын зэргийг Чикагогийн Их Сургуульд сурч төгсөн авчээ.

Чикагогийн их сургуульд хийсэн түүний төгсөлтийн ажил нь Тилерийг нэрт сурган хүмүүжүүлэгч Чарльз Жудд болон Чартерс В.В. нартай холбож өгчээ. Тэд нарын санааг хөгжүүлэн хожмоо Тилер сургалтын хөтөлбөрийн хөгжүүлэлт болон боловсролын үнэлгээ, шинжилгээний ажлаа бичсэн юм. 1927 онд Тилер Хойд Каролинийн их Сургуульд дээр багш нартай хамтран сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх ажлыг хийжээ. 1927 оны сүүлээр Тилер Охоягийн Улсын Их Сургуульд орсон бөгөөд тэндээс өөрийн судалгааны үндсэн чиглэл болох сүрил үнэлгээний чиглэлээ тогтоож авсан байна. Тилер Охоягийн Их Сургуулийн багшлах бүрэлдэхүүнд сурган заах арга зүйгээ дээшлүүлэхэд тусалж улмаар оюутны тоог нь өсөхөд нэмэр болжээ. Боловсрол төвт сорил болон үнэлгээний аргыг тэрээр энд тогтоосон байна. Учир нь түүний үнэлгээний арга нь сурсан дүнг зөвхөн цаас үзгээр дүгнэх биш харин суралцагчийн суралцах үеийн үнэлгээ сурсан нотолгоог иж бүрнээр тооцох санааг өөртөө багтааж байлаа.

Тилер “Найман жилийн сургалт” багийг 1933-1941 онуудад толгойлж байсан бөгөөд 30-н дунд сургууль, 300-н коллеж болон их сургуулийг хамарсан үндэсний сургалтын хөтөлбөрийн үнэлгээг хийх ажлыг хийж байжээ. 1938 онд тэрээр Охоягийн Их Сургуулиас шилжин Чикагогийн Их сургуульд ирж өөрийн ажлаа үргэлжлүүлсэн байна. 1953 онд тэрээр Стэнфордын Их Сургуулийн дэргэдэх Харьцааны Шинжлэх Ухааны Ахьсан шатны Сургалтын төвийн анхны захирал болсон бөгөөд энэхүү албыг 1967 онд тэтгэвэрт гарталаа хашиж байсан байна.

Найман жилийн сургалт ажлынхаа дүгнэлт болгон тэрээр “Сургалтын хөтөлбөрийн ба зааврын үндсэн зарчим” нэртэй алдарт бүтээлээ 1949 онд бичжээ. Энэ бүтээлд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр болоод зааварчилгаа ямар байх ёстойг дүгнэн нэгтгэн бичсэн байна. Энэхүү ном нь олон жилийн туршид шилдэг борлуулттай ном байсан бөгөөд 36-н удаа давтан хэвлэгдэж өнөөдрийг хүртэл сургалтын хөтөлбөрийн үндсэн хэв загварыг тодорхойлсоор байна. Энэхүү ном нь Тилерийн логик үндэслэл хэмээн нэрлэгдэн алдаршсан дөрвөн үндсэн хэсгийг тайлбарлан бичсэн байдаг:

  1. Сургууль нь боловсролын ямар үндсэн зорилготой байх ёстой вэ? (Зөв зохимжтой суралцах зорилгуудыг тодорхойлох)
  2. Дээрх зорилгуудад хүрэхийн тулд суралцах туршлагуудыг хэрхэн сонгох вэ? (Ашигтай суралцах туршлагыг танилцуулах, хэлж өгөх)
  3. Суралцах туршлагыг хэрхэн үр ашигтайгаар заавар зөвөлгөө болгон хүргэх вэ? (Туршлагыг хамгийн дээд үр ашигтайгаар хэрэглэхийн тулд зөв зохион байгуулах)
  4. Суралцах туршлагын үр ашгийг хэрхэн үнэлэх вэ? (Сургалтын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, улмаар үр ашиг бага байгаа хэсгийг сайжруулах)

Тилер 1994 оны 2-р сарын 8-нд хавдарын улмаас Сан Диего-д нас баржээ.

Михаил Скривен 1928 онд төржээ.  Тэрээр Клэйрмонтын Их Сургуулийн сэтгэл судлалын Профессор бөгөөд Баруун Мичиганы Их Сургуулийн Үнэлгээний Төвийн Ахмад Судлаач, Пало Алто Их Сургуулийн Судалгааны Институтын Захирал юм. Михаил Скривен Австралийн Мэлбурний Их Сургуульд математикийн чиглэлээр суралцаж бакалавр болон магистрын зэрэг авчээ. Түүний эхний хоёр бүтээл математик физикийн чиглэлээр бичигдсэн байна. Оксфордын Их Сургуульд докторын судалгааны ажил хийхдээ тэрээр шинжлэх ухаан ба түүхийн логик уялдаа холбооны чиглэлээр ажилласан ажээ. Михаил Скривен 50-н жил багшлахдаа математик, сэтгэл судлал, философи, түүх болон шинжлэх ухааны философи, хууль, үнэлгээ, боловсролын чиглэлийн тэнхимүүдийн эрхлэгчийн ажлуудыг Минесотийн Их Сургууль, Калифорнийн Их Сургууль, Баруун Австрал болон Аукландын Их Сургууль, Свартмор, Харвард, Сан Францискогийн Их Сургуулиудад хийж байжээ. Одоогоор тэрээр Клэйрмонтын Их Сургуульд ажиллаж байна. Тэрээр 450 гаран бүтээл туурвисан бөгөөд ихэнхдээ компьютер, энгийн бус логик, сансар судлал, олон улсын филантропи болон технологийн чиглэлээр бичсэн байна. Скривен 40 гаран шинжлэх ухааны сэтгүүлийн редакцийн ажил эрхэлдэг бөгөөд Америкийн Боловсрол Судлалын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Америкийн Үнэлгээний Нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.

Скривений түүхийг энд оруулсан шалтгаан нь боловсролын үнэлгээний чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүсийн судалгааны ажлын судлагдсан байдалд заавал орох ёстой бүтээлүүдийг мөн энэ хүн бичсэн байсанд оршино. Тэрээр боловсролын үнэлгээнд гарсан гурван түүхэн хувьсгалыг тодруулан бичсэн бөгөөд үнэлгээний чиглэлээр бичигдсэн бүхий л нэр бүхий бүтээлийн түүхэн хэсэгт Скривений бүтээлээс олонтаа иш татсан байлаа.