Т.Уранчимэг. ШУ-ны Доктор (ScD), ОХУ-н Новосибирск хотын УТИС-н Хүндэт Доктор, Дэд профессор ШУТИС-н Эрчим хүчний сургуулийн профессор, ХБНГУ-н Кемниц хотын ТИС-н Зочин Профессор, Судлаач багш.
ШУ-ны Докторын ажлын сэдэв: Цахим сургалтанд зориулсан бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар, 2014 оны 7-р сарын 9-д ХБНГУ-н Кемниц хотын ТИС дээр хамгаалсан.
Техникийн ухааны докторын ажлын сэдэв: Ойртон дөхөх оновчлолын аргаар хүн-машины системийг автоматжуулах, 2003 оны 12-р сарын 26-ны өдөр ОХУ-н Новосибирск хотын УТИС дээр хамгаалсан.
Боловсролын замнал:
- ШУ-ны доктор, ScD, 2014 он, ХБНГУ, Кемниц хот, ТИС
- ТУ-ны доктор, PhD, 2003 он, ОХУ, Новосибирск хот, УТИС
- ТУ-ны магистр, M.Sc, 1997 он, Монгол улс, Улаанбаатар хот, ТИС
- Диплом инженер, Dipl.Ing, 1992 он, ОХУ, Новосибирск хот, ЦТДС
Хөдөлмөр эрхлэлтийн түүх:
- Ахлах судлаач, Компьютерийн сургууль, 2018 оны 5-р сараас одоог хүртэл, ХБНГУ, КТИС
- Судлаач, Компьютерийн сургууль, 2017.11 – 2018.05, ХБНГУ, КТИС
- Профессор, 2017 оны 1-р сараас одоог хүртэл, Эрчим хүчний сургууль, Монгол Улс, ШУТИС
- Профессорын үүрэг гүйцэтгэгч, Компьютерийн сургууль, 2016.11 – 2017.11, ХБНГУ, КТИС
- Захирал, Багшийн хөгжлийн төв, 2015.10 – 2016.11, Монгол Улс, ШУТИС
- Судлаач, Компьютерийн сургууль, 2013.07 – 2014.08, ХБНГУ, КТИС
- Зочин судлаач, Компьютерийн сургууль, 2011.07 – 2013.07, ХБНГУ, КТИС
- Профессор, Эрчим хүчний сургууль, 2010.1 – 2015.10, Монгол Улс, ШУТИС
- Дэд профессор, Эрчим хүчний сургууль, 2008.01 – 2010.01, Монгол Улс, ШУТИС
- Ахлах багш, Эрчим хүчний инженерийн сургууль, 1998.01 – 2008.01, Монгол Улс, ТИС
- Багш, Эрчим хүчний инженерийн сургууль, 1995.01 – 1998.01, Монгол Улс, ТИС
- Дагалдан багш, Эрчим хүчний инженерийн сургууль, 1992.10 – 1995.01, Монгол Улс, ТИС
Тэтгэлэг
- Хөгжиж байгаа орны эмэгтэй эрдэмтэнд олгодог Шлюмбержер сангийн тэтгэлэг, 2011-2012
- ХБНГУ-н Хамтын ажиллагааны байгууллагын тэтгэлэг, 2011 оны 4-11-р сар
- Зорилтот аспирантур, ШУТИС, 2002-2003
- Японы хамтын ажиллагааны байгууллагын тэтгэлэг, 1995 оны 2-4-р сар
- ЗСБНХУ-н сургалтын тэтгэлэг, 1987-1992
Бүтээлийн жагсаалт
Ном сурах бичиг:
- Т.Уранчимэг, Процесс ба системд зориулсан бүтэц дээр суурилсан үнэлгээний аргачлал, үнэлгээний шинэ чиглэл, Швейцарь улс, Спрингер хэвлэлийн газар, 2020 он, 92 х. ISBN 978-3-030-44805-9 ISBN 978-3-030-44806-6 (eBook), https://doi.org/10.1007/978-3-030-44806-6.
- Т.Уранчимэг, Цахим сургалтанд зориулсан бүтэц дээр суурилсан үнэлгээ, Кемницийн ТИС-н эрдэм шинжилгээний хэвлэл, 2014 он, 123 х. ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.
- Т.Уранчимэг, Бүлэг 4, Ерөнхий редактор Фатос Хата, Гүйцэтгэлийн үнэлгээ, МХХТ-г боловсролд ашиглах: Сургалтын өгөгдлийн шинжилгээ ба Тоглоомоор сургахуй, Ухаалаг өгөгдөл төвлөрсөн систем, Редакторууд Санти Кабалле ба Роберт Кларисо, Элсиверийн эрдэм судлалын хэвлэл, Амстердам, 2016 он, х.65-84, 382х. ISBN: 9780128036372, ISBN: 9780128036679
- Т.Уранчимэг, Обьект хандалт программчлал Си++ хэл, 2010 он, ШУТИС ХҮСТ, 336х.
Recent Comments