Цахим сургалтын чанарын үнэлгээ

Цахим сургалтын чанарын үнэлгээ
Цахим сургалт олон хэлбэртэй. Зайн сургалт, цахим сургалт, холимог сургалт, интернэтэд суурилсан, вэбэд суурилсан гээд л тоочвол нэлээн бий. Дэлхий нийтээрээ ямар ч хэлбэрийн байсан цахим сургалт боловсролын ирээдүйн чиг хандлага мөн гэдэгтэй санал нэг болоод байна. Энэ утгаараа олон орны их дээд сургуулиуд, бизнесийн байгууллагууд сургалтанд мэдээллийн технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах болсон билээ.
Ийнхүү цахим хэлбэрийн агуулга өргөжин сургалт нэмэгдэх тусам нэгэн шинэ асуудал хурцаар тавигдсан нь Цахим сургалтын чанарын асуудал юм. Сургалтын чанарыг хэрхэн үнэлэх, дүгнэх талаар 1940-д оноос АНУ-д анхны судалгаануудыг хийж эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлэгдэж эхэлжээ. Боловсролын үнэлгээ “Educational evaluation” гэсэн ойлголтын дор олон судлаачид 1950-д оноос эрчимтэй судалгаа хийж, өөр өөрсдийн загварыг бий болгон хөгжүүлж ирсэн байна. Эдгээр үнэлгээний загваруудаас дараах 12 загварыг сонгон авч өөрийн эрдмийн ажлын Сэдвийн судлагдсан байдал хэсэгт оруулж байгаагаасаа Та бүхэнтэй хуваалцах гэж энэ буланг нээлээ.
Мэргэн оюундаа тунгааж өөрийн санал бодлоо нээлттэй илгээнэ гэдэгт итгэж байна.

Үнэлгээний обьектууд (2013 оны 6-р сарын 25)
Үнэлгээний үүрэг зориулалт (2013 оны 6-р сарын 24)
Үнэлгээний талаарх тодорхойлолтууд (2013 оны 6-р сарын 23)
Боловсролын үнэлгээний онолын хөгжилийн түүх (2013 оны 6-р сарын 22)
Цахим сургалтын үнэлгээний асуудалд (2013 оны 6-р сарын 18)

1“People–Process–Product Continuum Model” – Цахим сургалтын 3P загвар

Доктор (Ph.D) Бадрул Хан (Badrul H. Khan), 2004 онд ( September-October 2004 Issue of Educational Technology, Volume 44, Number 5, Pages 33-40.)  цахим сургалтын үнэлэх “People–Process–Product Continuum Model” загвараа Боловсролын Технологи сэтгүүлд хэвлүүлжээ (source here).

Түүний гол санаа бол сургалтын чанарыг үнэлэх асуудал сургалт болоод дууссаны дараа хийх зүйл биш, үнэлгээг цахим сургалтын төлөвлөлтөөс эхлүүлээд хэрэгжүүлэлт хүртлэх бүх үе шатуудад дотор нь багтааж өгөх ёстой гэсэн чиглэл юм. Доктор Бадрулын загвараар бол цахим сургалтын хамгийн үндсэн цөм бол Хүмүүс (People)  юм. Өөрөөр хэлбэл багш нар. Багш нар сургалтын агуулгыг цахим хэлбэрт бэлтгэхээс цахим сургалт эхэлдэг. Тэрээр цахим сургалтын агуулгыг бэлтгэж байгаа хүмүүсийг “Цахим сургалтын баг” (e-learning team) хэмээн нэрлэжээ. Цахим сургалт нь: агуулга хөгжүүлэх, агуулгыг хүргэх гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтэж болно. Ихэнхдээ цахим сургалт: төлөвлөлт, зохиомж, агуулга хөгжүүлэх, үнэлгээ хийх болон агуулгыг хүргэж буюу хэрэгжүүлэлтийн хэсэг гэсэн үе шатуудаас бүрдэнэ. 3P загвараар бол үүсмэл үнэлгээний (formative evaluation) хэсгийг цахим сургалтын төлөвлөлтөөс эхлүүлээд хэрэгжүүлэлт хүртлэх бүх хэсэгт оруулан багтааж өгөх ёстой. Үүсмэл үнэлгээг, үнэлгээний онолыг үндэслэгч  Боб Стейк (Bob Stake) хэлэхдээ: <<Энэ бол та шөл хийхдээ амсдагтай л адилхан>> гэж энгийн хирнээ ойлгомжтойгоор хэлсэн байдаг.

Үүсмэл үнэлгээний гол онцлог бол үнэлгээг цахим сургалтын агуулгыг бэлтгэх бүх үе явцад хийж шаардлагатай сайжруулалтуудыг цаг тухайд нь нэмэн оруулж байдагт оршдог. Үүсмэл үнэлгээг хичээлийн агуулгыг бэлтгэх үед бусад ижил мэргэжлийн шинжээч нараас үнэлгээ хийлгэх байдлаар эсвэл хичээлийн хэрэгжүүлэлтийн эхний үед суралцагсадаас туршилтын асуулга авах хэлбэрээр хийж болно. Эндээс гарсан үр дүнгээр цахим хичээлийн агуулгыг сайжруулах боломжтой.

Үүнээс гадна Доктор Бадрул үр дүнгийн үнэлгээг (summative evaluation) хийх боломжийг мөн дурдсан байна. Үүсмэл үнэлгээнээс ялгаатай нь үр дүнгийн үнэлгээ сургалт бүрэн явагдаж дууссаны дараагаар үнэлгээг хийж хүлээж байсан үр дүнд хүрсэн эсэхийг тогтоодогт оршино (Video).

2.  CIPP Model (Context, Input, Process, Product) – Үнэлгээний CIPP загвар

Daniel Stufflebeam энэхүү загвараа анх 1966 онд санаачилжээ. Түүнээс хойш улам хөгжүүлсээр байгаа бөгөөд CIPP буюу Context, Input, Process, Product (Агуулга, Оролт, Боловсруулалт, Бүтээгдэхүүн) загвар нь үнэлгээний үүсвэл болоод үр дүнгийн хэлбэрийг аль алиныг нь өөртөө багтаасан, сургалтын хөтөлбөр, төсөл, хүний нөөц, бүтээгдэхүүн, их дээд сургууль, тодорхой системд үнэлгээ хийхэд ашиглаж болох үнэлгээний иж бүрэн загвар юм.

3. Donald L. Kirkpatrick. “Four Levels of Evaluating Learning”

Доктор (Dr) D.Kirkpatrick Висконсоны Их Сургуулийн Профессор. Kirkpatrick анх өөрийн онолын санаагаа 1959 онд АНУ-н Сургалт ба Хөгжилт (US Training and Development Journal ) сэтгүүлд нийтэлж байжээ. Дөрвөн үндсэн хэсгээс бүтдэг түүний энэ үнэлгээний аргыг хүний нөөцийг сургах сургалтын програмуудыг үнэлэхэд дэлхий нийт өргөнөөр ашигласаар иржээ. Түүний энэ онолыг сүүлд хоёр ч судлаач өргөтгөн тав дахь хэсгийг нэмэн оруулж хөгжүүлсэн байдаг. (source here)

Kirkpatrickийн дөрвөн шатлалт үнэлгээний арга дараах хэсгүүдээс бүрдэнэ.

  1. Reaction – Нөлөөлөл. Сургалтын туршид мэдэрсэн мэдрэмж (сэтгэл ханамж; “инээмсэглэл хүснэгт”)
  2. Learning – Сургалт. Мэдлэг нэмэгдсэн эсэх, ур чадвар хандлага өөрчлөгдсөн эсэх
  3. Behavior – Төлөв байдал. Мэдлэг, чадвараа сургалтын танхимаас ажилдаа хэрхэн хэрэгжүүлэх (сургалтын дараагаар ажлаа хийх төлөв байдал өөрчлөгдөх)
  4. Results – Үр дүн. Сургалт явагдсаны дараагаар гарсан өөрчлөлт, эцсийн үр дагавар

Зайн болоод цахим сургалтанд үнэлгээ яагаад хийх шаардлагатай вэ?

Valerie R. & Bruno D.Z. “Evaluation in Distance Education and E-Learning”. Номноос товчлон орчуулав.

Зайн болоод цахим сургалтанд үнэлгээ тогтмол хийж байх зайлшгүй шаардлагатай билээ. Гол шалтгаан нь маш хурдацтай хөгжиж байгаа технологийн хөгжил юм. Энэхүү шинэ орчин нь сургалтын төлөвлөлт, хичээлийн зохиомжийг эцсийн байдлаар шийдвэрлэх боломжгүй болгож байна. Өөрөөр хэлбэл цахим хэлбэрийн сургалтын хөтөлбөр болоод хичээлийн зохиомж нь шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал болж хувирч байна. Хичээлд хэрэглэгдэхүүнүүдийг зөв орцтойгоор оруулж өгөх нь цахим хичээлийг үр өгөөжтэй болгох чухал хөшүүрэг юм гэж Chritensen (2003, p.242) хэлжээ. Үнэлгээ хийх нь идэвхитэй явагдаж байгаа үйл ажиллагааны давуу тал болоод ач холбогдолыг тодруулах системтэй судалгааны ажил юм.

Үнэлгээ гэж юу вэ?

Энэ үг олон тодорхойлолттой байдаг.

Scriven (1993. p.1) – ямар нэгэн юмны ач холбогдол, давуу талыг тодорхойлохын тулд хийж байгаа үйлдлийг үнэлгээ гэнэ.

Coldeway (1988) – ямар нэгэн юмны чанар, ач холбогдол, давуу талыг үнэлэн тогтоох гэсэн оролдлогыг үнэлгээ гэнэ.

Davidson (2005) – Бид ямар нэгэн шинэ юмыг хийх гэж оролдох бүртээ түүнийхээ үнэ цэнэ, ашиг тусыг тооцон үзэж байх ёстой. Энэ бол үнэлгээ хийх арга юм.

Wolf (1987) – үнэлгээний гол цөм санаа нь нийт чармайлтын ач холбогдолыг ерөнхийд нь үнэлэх юм.

Stufflebeam & Shinkfield (2007) – ач холбогдол, ашиг тус, давуу тал, бүтээмж, хөрөнгийн хэмнэлт, найдвартай байдал, хэрэглээний хялбар байдал, үнэн зөв шудрага үнэлгээ зэрэг олон үгнүүдийн хувьд баталгаа өгч байгаа үйлдлийг үнэлгээ хийх гэнэ. Хувь хүн, хөтөлбөр, байгууллага, төсөл болоод үйлчилгээ зэрэг олон зүйлд хууль зүйн зохицуулах үндэслэл, нотлох баримт болж өгдөг зүйл нь үнэлгээ юм.

Сургалтын хөтөлбөр нь олон хичээлийг өөртөө агуулсан нийлмэл утгыг илтгэж байдаг. Энэ утгаараа сургалтын хөтөлбөрт ашиглаж байгаа үнэлгээний аргачлалыг тухайн хөтөлбөрийг бүрдүүлж байгаа тусдаа бие даасан хичээлүүдэд мөн ашиглаж болно.  Evaluation, assessment гэсэн хоёр үгийг толь бичгээс харвал аль аль нь үнэлгээ гэсэн утгаар харагдах нь элбэг. Гэвч боловсролын үнэлгээний дэлхийн чиг хандлагаас харахад evaluation – үнэлгээ гэсэн үгийг нийт ерөнхий үнэлгээ өгөх, чанарын баталгаа хийх зэрэгт ашиглаж байна. Харин assessment – үнэлгээ гэсэн үгийг ихэнхдээ өөрөө өөрийгөө үнэлэх, оюутан сурагчдын үнэлгээ хийх зэрэг тодорхой субьект руу чиглэсэн үнэлгээн дээр ашиглаж байна.

Evaluation Theory Tree
Evaluation Toolkits

Эрдэм шинжилгээний өгүүлэл: Цахим сургалтын үнэлгээний чиглэл ба загвар – FOCUS AND MODELS OF EVALUATION OF THE E-LEARNING (http://www.uv.es/RELIEVE/v9n2/RELIEVEv9n2_1eng.pdf)

2003 онд Rubio, M. J. үнэлгээний онолын туха олон улсын цахим сэтгүүлд хэвлүүлсэн энэхүү өгүүлэлийг товчлон орчуулав. Эхийг холбоосоор орж уншиж болох бөгөөд орчуулгын тал дээр санал бодол өөр хүн байгаа бол сэтгэгдэл үлдээж өөрийн хувилбараа хуваалцана уу.

Энэхүү өгүүлэл нь цахим сургалтын үнэлгээний одоогийн төлөв байдал онцлогийн талаар өгүүлэх болно. Виртуаль сургалтын чанарыг тодорхойлоход чиглэгдсэн үнэлгээний олон төрлийн чиг хандлага, урсгал, загвар, хэрэглэгдэхүүн болоод туршлагын талаар өгүүлнэ.

 

16 comments to Цахим сургалтын чанарын үнэлгээ

  • yaj shalgaltaa ugdug ym be

  • Энхзаяа

    Сайн байна уу? Таны блогыг уншихад авах юм ихтэйгийн дээр чухал ач холбогдолтой үнэхээр сайхан юм. Таны SURE загварыг монгол хэлээр нь бүтэн авч болох уу?

    • SGK

      Сайн байна уу Та. Блогоор минь зочилсонд баярлалаа. Монгол хэл рүү орчуулж байгаа санаа нь энэ юм. Ирэх жилд багтааж Монгол хэлээр хэвлэхийг бодно. Бүтнээрээ хараахан Монгол дээр байхгүй. Та асууж тодруулах зүйл байвал чөлөөтэй бичээрэй. Загварыг минь ашиглабал бүхий л талаараа дэмжин хамтран ажиллана.
      Баярлалаа.

  • Ариунжаргал

    Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье. Таны бичсэн судалгааны материалууд чинь маш хэрэгтэй байлаа. Цахим сургалт, уламжлалт сургалтын хосолсон хэлбэрийг судалж байгаа юм аа. Энэ чиглэлээр хамгийн их туршлагатай эрдэмтэд, сургууль, хувь хүний мэдээллийг өгвөл маш их талархана. Танд ажлын амжилт хүсье.

    А.Ариунжаргал

    • SGK

      Blogoos maani heregtseetei medeellee olj avch baigaad bayartai bna. Gadaadiin olon erdemten baidag. Mongold bol sain medehgyi bna. Surgan talaas bol ta Bagshiin surguulias lavlabal deer baih. Manai surguuli bol technological tal deeree sain bagsh nar ih bii. Ta er ni netees sain hailt hiij nomiin sangaard yavbal tegeed chig garna daa. Tanii sudalgaanii ajild amjilt husei.

  • badmaa

    sain bna uu heregtei medeelel bna aa
    bi Виртуаль сургалт-iin talaar sudalgaa hiij bga yum l da ta nadad heregtei medeelel bval tus blooch

  • enkhee

    [MARKED AS SPAM BY ANTISPAM BEE | Server IP]
    sain u chuhal medeelel bna bi baga angiin bagsh ene talaar sudalgaa hiij bgaa yum bayrlalaa

  • odgoo

    үнэхээр сайхан мэдээлэл байна. хичээл тус бүрийг цахим хичээлд ашиглах талаар мэдээлэл оруулбал сайн байна. баярлалаа.

  • lkhamaa

    цахим сургалтанд багшаа moodle системийг хэр өргөн хүрээтэй ашигладаг вэ

  • lkhamaa

    сайхан мэдээлэл байна багшаа. цахим сургалтын үнэлгээний талаар судлаж байгаа надад их хэрэг боллоо багшдаа баярлалаа

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>