Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт

Сайхан сарнайг бидэнд бариад хэрэггүй ээ өнөөдөр Саа торгон дээл хувцас ч хэрэггүй Саламгүй амттай чихэр бялуу ч хэрэггүй Сархад өрсөн тансаг ширээ ч хэрэггүй

Эр хүн Та өнөөдрийг тоон үзэж Эмэгтэйчүүд биднийг баярлуулах гэж байгаа бол Энэ мөчөөс хойш бүсгүй хүн бүрийг Эгээ л өөр шигээ хүндэлж тоож яваарай

Ухаан бага, уур . . . → Read More: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт

Ээждээ илгээх захидал

Сайхан үгс бүрийг танд зориулаад шүлэглэчихжээ Сайн дуу бүрийг танд зориулаад амилуулчихжээ Сүрлэг хөшөө дурсгалыг ч бас л танд зориулчихжээ Сүүтэй “Бурхан” гээд гайхалтай оноод хэлчихжээ

Түмнийг уяраах найраглал бичих Төгс авъяас үрд тань байхгүй ч Түрж дуулах аялгуу зохиох Төрсөн чадвар надад байхгүй ч

Зөв явнаа Үр нь, Ээжээ Зүтгэж амьдарнаа Охин нь . . . → Read More: Ээждээ илгээх захидал

Хатуу юм даа…

Залуу гэнэн насанд тооцоогүй татагдсан Захирч дийлдээгүй хайр томорсоор амьдрал болсон Охин бага насанд бодлогогүй дурласан Очноос ассан гал амьдрал болж өрнөсөн

Зун, хавар, намар, өвөл 4-н улиралд Зутрах, баясах түмэн өнгийн хорвоод Зовлон, жаргал ээлжлэх эгэл жирийн өдрүүдэд Зоолттой хамтдаа байсан олон олон хоногуудад

Нэг л өдөр хэдхэн цагт нурахын чинээ бодоогүй Нэхэл . . . → Read More: Хатуу юм даа…

Сэтгэлээс гарах эгшиг

Зүүрмэглэн хүлээх Эх орон минь Зүүднээ үзэгдээтэй Эцэг эх минь Зүрхэнд минь нандигнаатай Хайр минь Зүйрлэшгүй сайхан Үрс минь

Мөнхөд би та нараа дээдэлнэ Мөнхөлж бас та нараараа чимнэ Миний дээдийн дээд Шүтээнүүд минь Миний дэргэд Үүрд хамт байх Тэнгэрүүд минь…

2014 оны 6-р сарын 3. Кемниц хот.

Бүсгүй заяа

Өнөөдөр Таны баяр Бүсгүй минь Өглөөг сэтгэл өөдрөг угтаарай Өнөөдөр Чиний баяр охин минь Өөдрөг бодлоор өдрөө эхлүүлээрэй

Эрчүүл маань гэрээн цэвэрлэж, хоол хийгээд л Энд тэндээс сэм сэм гоё бэлэг гаргаж өгөөд л Бүсгүй заяанд төрсөндөө талархах бас нэгэн баяр Бүх хүүхнүүдийн эв нэгдлийн өдөр Өнөөдөр

Хаана яаж тэмдэглэх нь хамаагүй ээ Хамгийн . . . → Read More: Бүсгүй заяа

Бид бүгд Зочид

Бүгд зочин гэдгээ мартаад Бүүр ирсэн мэт аашилдаг Амьдрал нэртэй буудалд Аль ч өрөө танд ноогдож болно

Өөрийнхөө өрөөг өнгөтэй байлгах Өөрт чинь тухтай тавтай байлгах Үргэлж баяраар бялхаж байх Үүрэг бас эрх зөвхөн Танд л бий

Ирсэн бүгд буцдаг Их чанга дүрэмтэй Дэлхий нэртэй 5-н одтой Тэр буудлын Зочид шүү Та бид…

Эрхэм … Танд зориулав

Ухамсарт хүний амнаас гарах байтугай толгойд ч эс бодогдох Уйвайгүй муухай үгээр та намайг доромжилсон ч Удам сайт ухаант хүний үр болсон би Уурсан хорсож өөр шиг чинь загнахгүй

Боловсролтой хүний бодолд ч эс буух Болхи бүдүүлэг үгээр та намайг хэлсэн ч Бусдыг дуурайж булайг хийж сураагүй би Бусармаг явдалыг чинь юман чинээнд . . . → Read More: Эрхэм … Танд зориулав

Төрсөн өдөр

Одоо эх оронд маань 2013 оны 8-р сарын 8-ны өглөөний 5-н цаг өнгөрч байгаа. Тэртээ хэдэн жилийн өмнө яг энэ өдөр би хүүгээ төрүүлсэн юм. Хүүхэдтэй л болж байвал юуг ч туулахад бэлэн байсан миний хувьд төрөлтийн өвдөлт ч нэг их хэцүү санагдаагүй сан. Хүүг минь мэндлэхэд асар их тус хүргэсэн Авга эгч Чимгээ . . . → Read More: Төрсөн өдөр

Түмний Нэг

Бусдаас ялгарах зүйл над үгүй Буурал хорвоогийн хумхийн тоос билээ, Би Буянтай хоёр буурлын залгамж Бузгай эрх өссөн Хэнз охин билээ, Би

Олноос онцгойрох юм над үгүй Орчлонгийн жирийн нэгэн иргэн билээ, Би Одоо ч хоёр буурлаа үгүйлэн сэмхэн уйлдаг Ододын дор тэнүүчлэх нэгээхэн сэтгэл билээ, Би

Алмайруулж гайхуулах зүйл над үгүй Алагхан хорвоогийн . . . → Read More: Түмний Нэг

Хүүдээ хэлэх үгс

Хүсэн хүлээж төрүүлсэн үр минь, Хүч өгч урам хайрладаг хүү минь, Хүлээж ядаад ээждээ туниа юу? Хүрээд очихгүй байгаад минь бухимдаа юу?

Ээж нь сэтгэлээрээ гэртээ л байгаа. Ээж нь бодлоороо хамтдаа байгаа. Энэ холоос ч хүү рүүгээ яарсаар байгаа. Эргээд мөдхөн очино, битгий уурла даа…

Ухаантай шүү миний хүү чи Улам хатуужиж өсөж . . . → Read More: Хүүдээ хэлэх үгс