Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт

Сайхан сарнайг бидэнд бариад хэрэггүй ээ өнөөдөр
Саа торгон дээл хувцас ч хэрэггүй
Саламгүй амттай чихэр бялуу ч хэрэггүй
Сархад өрсөн тансаг ширээ ч хэрэггүй

Эр хүн Та өнөөдрийг тоон үзэж
Эмэгтэйчүүд биднийг баярлуулах гэж байгаа бол
Энэ мөчөөс хойш бүсгүй хүн бүрийг
Эгээ л өөр шигээ хүндэлж тоож яваарай

Ухаан бага, уур ихтэй гэж
Ундууцсан эмэгтэйг буруутгах гэж бүү яар
Урваж шарвахдаа хүүхнүүд амархан гэж
Уярсан бүсгүйг өөлж харахаа азна

Яг л өнөөдөр сэтгэлд тань юу бодогдож байна
Ямар ч цагт түүнийгээ санахыг хичээгээрэй
Бүсгүй бид чинь зөвхөн нэг өдөр биш
Бүтэн жил БАЯРТАЙ явмаар байна

Эр хүн та ч
Эмэгтэйчүүд бид ч
Эгээ ив ижил
Эрх тэгш ХҮМҮҮН шүү дээ!

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулав.
ХБНГУ. Кемниц хот. 2017.03.08

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>