Оксфордын ИС-н Магистр оюутан Даррах Вуудсийн нийтлэлийг товчлон хүргэж байна.
ХО-г сургалтанд өргөнөөр ашиглаж байна. Оюутан хүний хувьд ямар нэгэн онолын асуудлыг асууж ХО-той ярилцсаны дүнд тухайн асуудлыг илүү сайн ойлгох тохиолдол бий. Энийг их дээд сургуулиуд зөвшөөрч байгаа бололтой.
Харин ХО-г ашиглан өөрийнхөө ажлын ямар нэгэн бүлгийг бичүүлбэл асуудалтай болох аж. Тэгэхээр оюутан ХО-г ямар тохиолдолд ашиглаж болох ямар үед болохгүйг тодруулах шаардлагатай болж байна.
ХО-оос нэг асуулт асуугаад түүнийг хоёр өөрөөр илэрхилж бич гэхэд үг хэллэгийн хувьд ялгаатай хувилбарууд гаргаж чадаж байна. Тэгвэл оюутан хүн өөрийнхөө ажлыг тэр чигт нь ХО-р хийлгэх бол тэрийгээ яаж ХО-д ойлгуулах вэ? гэсэн асуулт урган гарч байна.
Хуулбарлалтыг шалгадаг программуудтай ижил бичиглэлд ХО хир их оролцсоныг илрүүлдэг программууд бий болчихсон байна. Тэгэхээр ХО-г хэзээ ямар хэмжээгээр зөвшөөрөх эсвэл хориглохыг тогтоох шаардлага үүсч байна. Энэ мэтийн асуултуудыг боловсролын байгууллагууд ил гарган тавьж хариулах нь зөв юм.
ХО боловсролд аль хэдийн нэвтрэн орсон бөгөөд тэр чигтээ үлдэх нь тодорхой байна. Иймээс олон асуултуудад хариулж ХО-ны зөв хэрэглээний асуудлуудыг тодруулах эрэлт хэрэгцээ хурцаар тавигдаж байна.
- ХО-г боловрсолд тодорхой хэм хэмжээтэй ашиглана гэж юу вэ?
- Эрдмийн бүтээлийг шудрагаар хийхийг хэрхэн авч үлдэх вэ?
- ХО ямар хэмжээтэй хэрхэн оролцсоныг яаж тодруулах эсвэл батлах вэ?

Recent Comments