2024 оны 2-р сарын 12-д Лондон хотод Нидерландын 14н их сургуулийн төлөөлөл Russell групптэй хамтран ХО-г дээд боловсролд ашиглах боломж болоод сорилуудыэ тухай хэлэлцсэнийг товчлон хүргэж байна.
Бүрэн эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Энэ уулзалтын үеэр 2023 оны 7-р сард Руссэл группын гишүүн ИДС болон ХО-ны шинжээч нараас гаргасан ХО-г боловсролд ашиглан зарчмын тухай ярилцсан байна.
Руссэл группын Гүйцэтгэх захирал Др. Тим Брадшау-н хэлсэн үгнээс: Руссэл группын тэргүүлэгч нарыг хүлээн авч байгаадаа баяртай байна: Өнгөрсөн жил бидний боловсруулсан бичиг баримт нь ХО-г ашиглах боломж болоод эрсдэлийн тухай ярилцах боломжийг бидэнд олгоно. Энэ зарчмыг бид хэлэлцэж сайжруулах нь ХО-ныг хамгийн оновчтойгоор ашиглах боломжийг оюутнууд болоод ажилтан албан хаагч нарт олгох юм.
Тэрчлэн бид энэн хэлэлцүүлгийг бусад улс орнуудын ИДС руу хандан өргөтгөж тэд нарын туршлагаас суралцаж, өөрсдийн туршлагаа харьцуулах боломжтой болно. Энэ харилцаа улам өргөжинө гэж итгэж байна.
Амстердамийн ИС-н Дэд захирал Др. Ян Линцэний хэлсэн үгнээс: Английн судалгааны сургуулиудтай бид олон жил хамтран ажиллаж байна. ХО бидэнд олон зүйлийг амлаж байгаа энэ үед Английн тэргүүлэгч сургуулиудын туршлагатай танилцах нь маш чухал юм.
Руссэл группын БХО-г боловсролд ашиглах зарчимаас:
Сургуулийнхаа оюутнууд, багш нарыг ХО өргөнөөр нэвтэрсэн энэ орчинд тэргүүлэгчид байхад бэлтгэн манай сургуулиуд ёс зүйн хариуцлагын тухай хэлэлцэж байна.
БХО-ны хэрэглээ нь заах арга зүй болоод суралцахад шинэ орчинг бүрдүүлж ихээхэн боломжийг олгож байна. БХО-н хэрэглээ нь оюутан болоод багш нарт давуу талуудыг бий болгож хөгжин дэвшихэд нь нэмэр болох ёстой.
Дээд боловсролын чанарын хороо болон Боловсролын тэнхимээс гарган дүрэм журмуудыг бид суурь болгон авч байна.
Боловсролын бүх шатныхан үүн дээр хамтран ажиллах нь маш чухал юм. Доор дурдсан чиглэлүүдэд сургуулиуд хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
- Их сургуулиуд багш оюутан нарыг ХО-ны ойлголт мэдлэгтэй болохыг дэмжих
- БХО-г оюутнууд сургалтанд ашиглах боломжийг бүрдүүлсэн хэрэгслэлээр багшийг хангах
- Шалгалт шүүлэгт БХО-г ашиглах ёс зүйн орчныг бүрдүүлэх
- Сургуулиуд академис шудрага ёс, дүрмийг баталгаажуулах
- Сургуулиуд шилдэг туршлагаасаа хуваалцахад бэлэн байх
Админы тайлбар: Товчлон оруулсан эдгээр заалт бүр дээр дэлгэрэнгүй зааварчилгаа эх сурвалж дээр байгаа тул сонирхсон уншигчид ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн уншина уу.

Recent Comments