Аян замын тэмдэглэл – Амман хот, Иордан улс

Capital city of Jordan

Иордан улсын нийслэл хот Амман. Иордан улсын нийт хүн ам 11,375,791 байдагаас 2 253 000 нь нийслэлдээ амьдардаг гэж эх сурвалжууд хэлж байна.

Визэнд 229 евро төлж ирээд онгоцны буудал дээр Монгол пасспорт ховор хардаг бололтой нэлээн удаан шалгасан. Дан эрчүүл ажиллаж тэдгээр нь ширүүн харцтай чанга дуутай . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Амман хот, Иордан улс

Аян замын тэмдэглэл – Касабланка хот, Морокко улс

Атлантын далайн эрэг дээр байрлах, 3,5 сая гаран хүн амтай, Морокко улсын хамгийн том хотод 2023 оны 9-р сард очиж үзэв. Морокко улс нь Африк тивийн хамгийн хойно, Арабын улсуудын хамгийн баруун талд байрладаг онцлогтой улс байлаа.

Зураг дээр харагдаж байгаа энэ сүм нь тодорхой цагт хүмүүсийг дотогш оруулж үзүүлэх бөгөөд дотор нь гайхалтай . . . → Read More: Аян замын тэмдэглэл – Касабланка хот, Морокко улс

Уншсан номын тухай сэтгэгдэл – Зэрлэг цахирмаа

Найз Д.Оюунсүх маань энэ номыг бидэнд бэлэглэсэн юм. Сэрээнэнгийн Осор гэдэг зохиолчийн номыг өмнө уншиж байгаагүй надад шинэ зохиолч таних эхлэл болсон шинэ ном байлаа.

Монгол хэл дээрх номыг голцуу л нэг амьсгаагаар уншчихдаг хүн чинь энэ удаад  тэгэж чадсангүй. Номонд гарч байгаа олон зүйл сурагч насны минь цаг хугацааг эргүүлэн сануулж байлаа. Ядруу . . . → Read More: Уншсан номын тухай сэтгэгдэл – Зэрлэг цахирмаа

Судлаачидын эрэмбэ тодорхойлогч AD Scientific Index

Эрдэм судлалын ажил эрхэлж байгаа судлаач нарыг эрэмбэлж жагсаадаг вэб сайтаас мэдээллээ олж авлаа.

Жил жилд ингээд хараад явахад баримжаагаа аваад байх зүгээр санагдлаа. Бусад судлаач нар сонирхвол ЭНД дарж вэб сайттай нь танилцаарай.

Эрдэмд орой үгүй гэдэг. Суралцаад судлаад бичээд хэвлүүлээд хамтраад ажиллаад л байж дээ…

Энэ хүртэл зам заасан эрдэмт багш нар, . . . → Read More: Судлаачидын эрэмбэ тодорхойлогч AD Scientific Index

Зайн сургалт

Өнөөдөр, 2020 оны 11-р сарын 7-ны Герман цагаар 16-н цагаас (УБ-аас 7-н цагийн хойно) “Цахим орчин ба интернэт, их өгөгдөл ба мэдээлэл, цахим харилцаа, зайн сургалт ба зайнаас суралцахуй” сэдвээр 3-н цагийн сургалтыг Zoom программаар Монгол хэл дээр явуулна. Та цаг завтай бол сонирхоорой. Доорх холбоосоор сургалтын өрөөнд нэвтрэх боломжтой. Энд . . . → Read More: Зайн сургалт

Багш нарын баяр

Монгол улс багш нарын баярыг 2-р сард тэмдэглэдэг байлаа. 2-р сарын эхний Ням гаригийг Багш нарын баяр хэмээн үзэж тэр өдрийг угтан багш нар янз бүрийн үйл ажиллагаа хийж, улмаар 2-р сарын тэр эхний Ням гарагт амрангаа баяраа тэмдэглэдэг байсан сан.

2017 оноос эхлэн Дэлхийн багш нартай хамт баяраа тэмдэглэнэ хэмээн хэн нь ч . . . → Read More: Багш нарын баяр

Цахим Ертөнц

Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 15-ны нийтлэл.

Зайнаас суралцах чадвар. Интернэтийн хурд нэмэгдэж өртөг багассан нь улмаар Web 2.0 технологи бий болсон нь зайнаас сургалт өгөх, зайнаас суралцах боломжийг дэлхий нийтэд нээж өгсөн. Та хэдэн ч настай байлаа өөрөө л хүсч байвал зүсэн бүрийн сургалтыг олон хэл дээр хүлээж авах . . . → Read More: Цахим Ертөнц

Цахим Ертөнц

Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 10-ны мэдээ.

Цахим харилцааны хэл. Цахим ертөнц зах хязгааргүй болохоор энэ ертөнцийн боломж ч бас зах хязгааргүй гэсэн үг. Тиймээс зах хязгааргүй боломжоос та хүссэнээ олж авах нь нээлттэй. Тэгвэл яаж тэр боломжуудыг олж харж, өөрт хэрэгцээтэйгээр ашиглах вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хамгийн . . . → Read More: Цахим Ертөнц

Цахим Ертөнц

Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 6-ны мэдээ.

Цахим ертөнцийг өргөн цар хүрээтэй харвал ХҮН танд олдож байгаа хоёр дахь амьдрал юм. Хүн төрөхдөө хаана, ямар айлд төрөхөө сонгож чаддаггүй. Тэр бүү хэл өөрийнхөө нэрийг ч сонгохгүй. Тэгвэл ЦАХИМ ЕРТӨНЦ-д та шинээр төрж болно. Та өөрийн гэсэн нэрийн хуудсыг бий болгон, . . . → Read More: Цахим Ертөнц

Цахим Ертөнц

2020 оны 4-р сарын 6д Цахим Ертөнц FB хуудсыг нээн ажиллуулж эхэлсэн билээ.

Цаашдаа тухайн хуудасны мэдээллүүдээ өөрийн блогтоо давхар түгээж байхаар шийдлээ.

2020 оны 4-р сарын 6-ны мэдээ.

Цахим ертөнцөд ЖАРАН ХОРОМ-д юу болж байдаг вэ? Энэ тухай мэдээллийг олон байгууллага, хувь хүмүүс ч тогтмол гаргаж байдаг (Эх сурвалж ЭНДЭЭС). Allaccess вэб сайтад . . . → Read More: Цахим Ертөнц