Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 15-ны нийтлэл.
Зайнаас суралцах чадвар.
Интернэтийн хурд нэмэгдэж өртөг багассан нь улмаар Web 2.0 технологи бий болсон нь зайнаас сургалт өгөх, зайнаас суралцах боломжийг дэлхий нийтэд нээж өгсөн.
Та хэдэн ч настай байлаа өөрөө л хүсч байвал зүсэн бүрийн сургалтыг олон хэл дээр хүлээж авах боломж байна. Нэгэн цагт Монгол хэл дээрх сургалт бага байсан үнэн боловч сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээнүүдийн өргөн хэрэглээний ачаар эх хэл дээрх сургалтууд ч нэмэгдсэн нь ажиглагдсан.
Зайнаас амжилттай сурах чадварыг өөртөө суулгах нь орчин цагийн хүн бүрт зайлшгүй байх ёстой нэгэн ЧАДВАР юм. Манайхан ямар нэгэн сургууль төгсөж албан гэрчилгээ авсанаа эсвэл ямар нэгэн тогтмон ажилд орсоноо бүх зүйл болчихлоо хэмээн бодож СУРАХ гэдэг бол ОЮУТАН хүний л хийдэг зүйл мэтээр маш ташаа ойлголттой байна.
Хүн үхэн үхтэлээ сурдаг юм гэнэ лээ, гэж ярьцгаадагийн цаад учир хүн төрсөн цагаасаа төгсгөл иртэл үнэхээр л сурсаар байдаг тархинд сурах эрэлт хэрэгцээ мөнхийн байдагийг харуулж байгаа юм.
Амар амгалан, аз жаргалтай амьдрахын нэгэн үндэс бол СУРАЛЦАХ. Хүн сурч байхад тархи идэвхитэй ажиллаж амьдрал утга учиртай болно. Шинэ зүйл сурснаар өөртөө урам орж амьдралыг гэгээлгээр харах нь нэмэгдэнэ. Эдгээр ойлголтуудыг сэтгэл судлаач нар аль эрт баталсан байдаг.
Зайнаас суралцана гэхээр заавал ямар нэгэн сургуульд албан ёсоор элсэж бүртгүүлээд бас нэгэн албан ёсны сургалтын программ ашиглаад сурна гэж ойлгоод байдаг. Үнэндээ тийм биш. Зөвхөн хувь хүн ч зайнаас сургалт өгч болно. Түүндээ нийгмийн сүлжээ ашиглаж болно. Гол нь сургалтыг та өөрөө хүсч л авах ёстой юм. Жишээлбэл, өнгөрсөн онд манай охин Белги улсад амьдардаг багшаас хийл хөгжмийн сургалт зайнаас авсан. Тэр 2 харилцан цагаа өдрөө тохироод холбогдохдоо нийгмийн сүлжээг ашиглаж байсан.
Зайн сургалтанд хамрагдсанаар танд дараах давуу талууд бий болно: цагийг үр бүтээлтэй төлөвлөх, цаг барих, биеэ даан даалгавраа хийх, нэмэлт материалуудыг уншиж судлах, асуултуудыг товч тодорхой тавих, цахимаар зөв боловсон харьцах, богино хугацаанд ихийх амжуулах, биеэ дайчлах, хэлсэндээ байх, зорьсоноо няцахгүй байх, мөнгө хэмнэх зэрэг олон чадварууд сууна.
Яг л одоо ямар нэг зүйл зайнаас сурч байхгүй бол өөрөөсөө яагаад вэ? гэж асуугаарай.
Миний хувьд Лунд их сургуулийн академик бичлэгийн зайн сургалтанд хамрагдаж байгаа.
Өмнө тань зах хязгааргүй боломж нээлттэй байна. Сонголт таны гарт шүү.
Эх сурвалж ЭНДЭЭС
Recent Comments