Цахим Ертөнц

Цахим Ертөнц FB хуудасны мэдээллээс: 2020 оны 4-р сарын 10-ны мэдээ.

Цахим харилцааны хэл.
Цахим ертөнц зах хязгааргүй болохоор энэ ертөнцийн боломж ч бас зах хязгааргүй гэсэн үг. Тиймээс зах хязгааргүй боломжоос та хүссэнээ олж авах нь нээлттэй. Тэгвэл яаж тэр боломжуудыг олж харж, өөрт хэрэгцээтэйгээр ашиглах вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна.
Хамгийн чухал зүйлүүдийн нэг нь цахим ертөнцийн харилцааны хэлийг ойлгох, тэр хэлээр зөв зүйтэй бичдэг, мөн нийтлэгдсэн зүйлүүдийг хүлээж авч боловсруулах чадвартай байх юм. Энэ чадваруудыг өөртөө суулгаж чадсан хүн цахим ертөнцийн зах хязгааргүй сайханыг мэдэрч түүнийг итгэлтэйгээр өөрийн ажил амьдралд ашиглана. Харин тийм дадал өөртөө суулгаагүй бол интернэтэд өнгөрүүлсэн цаг хором чинь таагүй, үлдсэн сэтгэгдэл таныг цэнэглэж амьдралд чинь нэмэр болох биш харин ч өдөржин бухимдуулж тэр бухимдалаа буруу цагт хэрэггүй зүйлд гаргах магадлалтай.
Цахим ертөнц ямар хэлээр харилцдаг вэ? Энд Монгол, орос, хятад, англи ба бусад хэлүүд тооцогдох нь мэдээж. Гэхдээ хамгийн эхний харилцааны хэл нь дүрслэл юм. Бичигдсэн текстүүдийг уншихаасаа илүүтэй хавсарсан зураг, бичлэгийг эхлэн болоод түлхүү хардаг нь ёс юм. Улмаар тэдгээр эхний нүдээр харж авсан сэтгэгдэл ямар байхаас хамаарч цааш текстийг унших эсэхээ шийдэх нь бий. Өөрөөр хэлбэл бусдын анхааралыг татахын тулд оруулсан төрөл бүрийн дүрс, зургаар цахим ертөнц таны сэтгэгдэлийг дураараа удирдаж байх магадлалтайг анхаар. Тиймээс харсан болгондоо шууд итгэх, тэр харсан зүйлээрээ сэтгэл зүрхээ хөглөх эсэхээ та өөрөө шийдэж боломжтойгоо мартаж болохгүй.
Цахим ертөнцийн харилцааны хамгийн чухал хэл ТАНЫ ДОТОР байдаг. Энэ бол таны СЭТГЭЛ юм. Яг үнэндээ та интернэтээр уншиж байгаа зүйлээ, харж байгаа дүрслэлээ ямар өнцөгөөс харж яаж хүлээж авахаас асар олон зүйл хамаарч байдаг. Тиймээс цахим орчны харилцааны наад захын соёлын тухай та уншиж мэдсэн байх чухал юм. Хүн бүр нээлттэй бичих боломжтой болсон өнөө үед хэний ч ямар ч бичиглэлийг уншиж байгаа ба та ӨӨРӨӨ СОНГОЛТ хийх эрхтэй байдагаа мартаж болохгүй. Та сэтгэлээ яаж хөглөж, амьдралыг ямар нүдээр хардаг байна, цахим ертөнцөөс та тийм л мэдээллийг түлхүү уншиж, илүү олон түгээх болно.
Тийм ээ… Цахим ертөнцийн харилцааны нэгэн чухал хэл танд төрмөл бий. Энэ бол та бидний СЭТГЭЛ юм. Сэтгэлээс гарсан үнэн бодит хуурмаг биш мэдээ мэдээлэл л жинхэнэ утгаараа бусдын сэтгэлд хүрч амьдрал ахуйд нь нэмэр болно. Цаанаасаа бодлоготой түгээгдэж байгаа мэдээ мэдээллүүдээс өөрийгөө хамгаалж сурах нь маш чухал билээ.

Эх сурвалж ЭНДЭЭС

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>