Сургалт – Судалгаа – Хөгжил
2025 оны 9-р сарын 13
МУИС-н Номын сангийн 203 тоотод
Улаанбаатар хот
Дэмжигч байгууллагууд:
- Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
- Монгол Улсын Их Сургууль
- Сити Их сургууль
- Отгонтэнгэр Их Сургууль
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Хамрах сэдвүүд: “Сургалт-Судалгаа-Хөгжил” ЭШБХ нь үндсэн гурван чиглэлтэй байна.
Сургалт:
- Сургалтын хөтөлбөр
- Сургалтын үнэлгээ
- Сургалтын шинжилгээ
- Сургалтын чанар
- Сургалтын хэлбэрүүд (уламжлалт, цахим, холимог, зайн г.м.)
- Сургалтын технологи
- Эм зүйн сургалтанд мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх
- Үйлдвэрлэлийн IV үед эм зүйн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх
- Тусгай сургалтууд (инженерийн, эрүүл мэндийн байгууллагын ажилтаны, сувилагчийн г.м.)
Судалгаа:
- Хиймэл оюуны чиглэлийн судалгаанууд
- Оюутаны сэтгэл ханамжийн судалгаа
- Ажил олгогч нарын эрэлт хэрэгцээний судалгаа
- Боловсролын судалгаа
- Анагаахын судалгаа
- Эм зүйн судалгаа
- Инженерийн судалгаа
- Нийгмийн ухааны судалгаа
- Байгалийн ухааны судалгаа
- Хамтарсан судалгаанууд
Хөгжил:
- ИДС-н хөгжлийн асуудлууд, шийдвэрлэх арга замууд
- Багшийн хөгжил
- Эрүүл мэндийн байгууллагын ажилтаны хөгжил
- Хувь хүний хөгжил
Зохион байгуулагдах хугацаа ба байршил:
“Сургалт-Судалгаа-Хөгжил” ЭШБХ нь 2025 оны 9-н сарын 13ны өдөр Улаанбаатар хотод болно.
Шагналын сан:
1 000 000 төгрөг бүхий шагналын санг хурал санаачлагч хариуцан гаргана.
Хурлын чиглэл бүрээс нэг өгүүлэлийг шалгаруулж “Шилдэг өгүүлэл” гэрчилгээг 300 000 төгрөгний мөнгө шагналын хамт гардуулна. Шилдэг өгүүлэлийг шүүмжийн комиссийн үнэлгээ, хурлын үед илтгэсэн илтгэлийн үнэлгээтэй нэгтгэн тодруулна.
Хуралд тавигдсан оюутнуудын илтгэлээс нэг илтгэлийг шалгаруулж “Шилдэг илтгэл” гэрчилгээг 100 000 төгрөгний мөнгөн шагналын хамт гардуулна. Шилдэг илтгэлийг хуралд оролцогч нарт түгээж өгч цуглуулж авсан үнэлгээний хүснэгтийн нэгтгэлээр тодруулна.
Хуралд ирүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага:
Өмнө нь өөр хуралд илгээгдэж байгаагүй шинэ бүтээлийг богино болон бүрэн өгүүлэл хэлбэрээр хүлээж авна. Богино өгүүлэл 2 хуудас, бүрэн өгүүлэл 4-6-н хуудас байна. Зөвхөн IEEE олон улсын загвараар бичигдсэн өгүүлэлийг шүүмжинд хүлээж авна. Заасан хугацаанаас хэтэрсэн өгүүлэлийг хүлээж авахгүй. Өгүүлэл монгол хэлээр бичигдэж илтгэгдэх боловч Өгүүлэлийн гарчиг, зохиогчидын нэрс, хураангуй болон түлхүүр үгийг өгүүлэлийг төгсгөлд англиар бичиж оруулна.
Оюутнууд ханан илтгэл хэлэлцүүлж оролцож болно. Ханан илтгэл хэлэлцүүлэхээр оролцохын тулд нэг хуудас хураангуйг заасан хугацаанд багтаж шүүмжинд илгээнэ. Хураангуй нь: Гарчиг, түлхүүр үгс, оршил, арга зүй, судалгаа, үр дүн, дүгнэлт, ашигласан материал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Өгүүллийг 2025 оны 8-р сарын 15-ны дотор uranchimeg(at)must.edu.mn мэйл хаягаар илгээнэ. Шүүмжийн хариуг 7 хоногт багтааж илгээнэ.
Өгүүлэлийн форматыг ЭНД ДАРЖ IEEE вэб сайтаас татаж авна.
Шүүмж, шүүмжийн комисс:
Хуралд ирсэн өгүүлэл бүрт комисст багтсан профессорууд 2 шаттай шүүмж хийнэ.
Хэвлэн нийтлэх:
Шүүмжийн комиссоор орж тэнцсэн, ЭШБХ-д илтгэгдсэн өгүүлэлүүдээс шалгарсан бүтээлүүдийг Лавай сэтгүүл болон бусад мэргэжлийн сэтгүүлд илгээхэд шүүмжийн гишүүд зөвлөн ажиллаж, хэвлэх зардлыг зохион байгуулагчид хариуцна.
Recent Comments