2011 оны 12-р сараас ХБНГУ-н зайн сургалтын OPAL системээр дамжуулан ШУТИС-н ЭХИС-н ЭСПБ-н багш нар “Компьютер график” хичээлийг зайнаас судалж байна.
Эрх авсан суралцагсад энд дарж хичээлдээ бүртгүүлнэ.
Нэгдүгээр хичээл – Tom Keuhnert
Оршил
Энэхүү оршил хичээлээр суралцагсад компьютер графикийн тухай ерөнхий мэдээлэл авах болно. Энд “график”, “компьютер график”, “загвар үүсгэх” гэх мэтийн үндсэн ойлголтуудыг тайлбарлах болно.
Түүхийн үүднээс авч үзвэл компьютер график нь 1950-аад оноос эхэлсэн бөгөөд одоо компьютерийн шинжлэх ухааны бие даасан чиглэл болтолоо хөгжөөд байна.
Компьютер графикийн хичээл нь компьютерийн хичээлээс гадна дүрс боловсруулалт, дүрс шинжилгээ гэх мэт өөр салбарын хичээлүүдийн ойлголтоос өөртөө бас багтаасан байдаг.
Хичээлийн төгсгөлд компьютер графикт өргөнөөр хэрэглэгддэг програмуудын тухай танилцуулах бөгөөд OpenGL стандартын тухай илүү дэлгэрэнгүй өгүүлэх болно.
Холбогдох нэмэлт материал:
rendering
Computer graphics
Компьютерийн графикийн үүсэл хөгжлийн талаар өгүүлээд улмаар одоо хэрэглэгдэж байгаа стандартуудын талаар ярина.
– Computational geometry
– Geometrical modeling
– GUI
– Virtual and augmented reality
– CG
– Image recognition
– Image processing
– Graphical Kernel System
– PHIGS
– OpenGL
– Graphical formats
гэсэн үндсэн ойлголтуудыгн авч үлдэнэ.
Хоёрдугаар хичээл – Tom Keuhnert
OpenGL үндсэн ойлголт, дүрслэлийн ерөнхий ойлголт
Энэ хичээлээр OpenGL стандартын тухай ярилцах болно. Тухайн стандартын онцлогийн талаар хэлэлцэж хичээлийн туршид ашиглагдах жишээ болон түүний алгоритмыг энд танилцуулна. Уг жишээг DirectX стандарт дээр мөн ашиглах бөгөөд гурван хэмжээсээр загвар үүсгэн турших болно.
Дээрээс доош гэсэн зарчмаар OpenGL стандартыг танилцуулна. Эхлээд ерөнхий бүтцийг ярилцаж улмаар дотоод хэсэг рүү хандах болно. ’context’, ’GL status’ ба ’shader’ зэрэг үндсэн ойлголтуудыг GL боловсруулалтын ялгаатай давхрагууд дээр онцгойлон авч үзэх болно. 3-н хэмжээст дүрслэлээс дүрсийг үүсгэгч төлөв байдлын машины тухай ерөнхий тайлбар өгөх болно.
Дүрслэлийн хэсэг бүр OpenGL стандартад Vertex Data хэмээн нэрлэгддэг үндсэн элементээс бүрдэнэ. Гурвалжин, тэгш өнцөгт зэрэг энгийн дүрсүүдийг хэрхэн дүрслэхийг GL олон өнцөгтийн хэсэгт тайлбарлана.
Бөмбөрцөг, шоо зэрэг геометрийн нарийн дүрсүүдийг GL орчинд шууд дүрсэлж болохгүй ч Utility Libraries сангийн тусламжтайгаар дүрслэх боломжтой. Дээр өгүүлсэн энгийн дүрснүүдийг дүрсэлж сурах нь нарийн нийлмэл дүрслэлийг бүтээх үндэс болж өгдөг.
сайн байна уу? энэ сургалтанд яаж элсэх вэ?
Sain bna uu?
http://www.tu-chemnitz.de/informatik/iccs1/index-modul1.php.en
ene hayagaar orj medeelel avaad
http://www.tu-chemnitz.de/informatik/iccs1/kontakt.php.en
uugeer holboo bariarai. Bolohgyi bol
hardt(at)cs.tu-chemnitz.de
ene hayag ruu mail bicheed davhar nadad ilgeechiheerei.
Miniih:
uranchimeg.tudevdagva(at)informatik.tu-chemnitz.de
yaj elseh we hezeenees ehleh we
Havriin hicheel ni saya 4n sard ehelchihsen. Odoo dundaas ni orj boloh esehiig medehgyi bna. Namriinh ni 10n sard ehelne.
yaj erh awah we
Одоо ирэх жил дараагийн элсэлт нь эхэлнэ. Та http://www.tu-chemnitz.de/informatik/iccs/ энэ хаягнаас мэдээлэл авч болно. Үгүй бол надад CV гээ явуулаад би холбож өгч бас болно. Миний мэйл хаяг uranchimeg.tudevdagva@informatik.tu-chemnitz.de
I like it. I need
It is good.