Виртуал лабораторийн чиглэлээр 2009 оноос эхлэн хийж буй судалгааны ажлууд болон бүтээж нэвтрүүлсэн виртуал лабораториудынхаа тухай энд өгүүлэх болно.
Хуудсанд тавигдсан материалуудыг цааш ашиглахдаа зохиогчийн эрхийн хуулийн дагуу эх сурвалжийг тодорхой дурдаж өгөхийг хүсье.
Оршил
2009 оны намар манай тэнхимийн эрхлэгч намайг дуудан виртуал лабораторийн талаар судалгаа хийх даалгавар өгсөн билээ. Мэргэн багшийн заасан энэ чиглэл үнэхээр цагаа олсон бас сонирхолтой ажил байсан юм. Тэр цагаас эхлэн Виртуал Лабораторийг их дээд сургуулийн сургалтанд тэр тусмаа инженерийн сургуулийн сургалтанд ашиглах талаарх боломжийн судалгааг хийсээр өнөөг хүрлээ.
Судалгааны ажлаа өмнөх бүтээлүүдийг уншихаас эхлэв. Анх 1830-аад онд энэ санааг эрдэмтэд бий болгон (en.wikipedia.org/wiki/Virtual_Laboratory) судалгаа шинжилгээний хамтын ажилд Виртуал орон зайг ашиглахаар оролдож байсныг уншиж мэдээд хүмүүний агуу их бодол санаад биширч байлаа. Тэгээд аль эрт эхэлсэн энэ зүйлийг бид одоо л судалж байдаг, оройтсон байна даа гэсэн санаа бас орж ирж байсан сан. Гэвч уншиж мэдэх тусам бид тийм ч их хоцроогүй юм байнаа гэдгээ олж мэдэхэд таатай байлаа.
Виртуал лаборатори нь сургалтанд нэвтрээд тун удаагүй байгаа бөгөөд боловсролын талаасаа тусгагдсан чиглэлээр хийгдэж эхэлсэн нь ердөө 2000-аад оноос яригдаж байна. Анх дунд сургуулийн хими, физик зэрэг байгалийн шинжлэх ухааныг тайлбарлахад ашиглаж эхэлсэн бол 2010 оноос эхлэн инженерийн салбарын их дээд сургуулиудын сургалтанд ашиглаж эхэлжээ.
Виртуал лабораторийг сургалтанд нэвтрүүлэн талаар ШУТИС олон ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүний том илрэл бол манай сургуулийн Эрчим хүч, Хүнсний сургууль болон Геологий газрын тос, Барилгын сургуулиуд виртуал лабораториудыг бүтээн сургалтанд ашиглаж эхлээд байгаа явдал юм.
Та виртуал лабораторийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсч байгаа бол дараах хаягаар хандана уу.
ШУТИС, хичээлийн II байр. 2-517 тоот.
Эрчим Хүчний Сургууль, Цахилгаан Техникийн Салбар
Холбоо барих утас: 99096369, цахим хаяг: uranchimeg(at)must.edu.mn
Холбоотой мэдээллүүд
2014.10.08 -Виртуал лабораторийн талаар хийгдэж буй ажлууд
2014.10.06 -ХБНГУ-д болох зуны сургалт, семинарын зарлал
2014 оны 10-р сарын 6-д ШУТИС дээр болсон “Боловсролын салбар дахь Виртуал лаборатори – 2014” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлийг энд дарж татаж авч болно.
Davka