Өмнөх бичлэгт цахим захидалаа хэрхэн хааж дуусгайх тухай ярилцсан билээ. Энэ удаагийн бичлэгээр цахим захидалын төрлүүдийг тухай тэдгээрийн онцлогийн тухай авч үзье.
Цахим захидал утга агуулга, бичилтийн хэлбэр бүтэц, хэрэглэж байгаа үг хэллэг зэргээсээ хамаараад:
- хүйтэн хөндий
- урьж залсан
- үргэжилсэн дараалалтай
- өмнөх үйл явдалуудыг урган гарсан
- урамшуулсан
- олон нийтийн мэдээллээс үүсэлтэй
- ямар нэг мэдээлэл хуваалцсан
- завсар зуурын
- зөвлөлдсөн
- шүүмжилсэн
- бүтээгдэхүүн суртчилсан
- нөхөрсөг
- албан
- техникийн
- хөгжилтэй
- залхуу
- нямбай
гэх мэт олон хэлбэртэй загвартай байж болох бөгөөд тухайн захидалыг хүлээн авч уншиж байгаа хүнд яг л эдгээр мэдрэмжүүдийг бий болгож чаддаг онцлогтой.
Тиймээс захидалаа хэнд ямар зорилгоор бичиж байгаа билээ гэдэгээ ямагт бодолцож байх нь зүйтэй.
Жишээ болгон бүтээгдэхүүний шинэ боломжийг суртчилсан захидал бичье:
Subject: Discover Our New Organic Skincare and Eco-Friendly Makeup
Hi [First Name], At [Brand Name], we believe that beauty should be as kind to the planet as it is to your skin. That’s why we’re excited to share some fresh additions to our product lineup that do just that.
Meet Our New Organic Skincare Our new skincare products are crafted with the finest natural ingredients, designed to nourish and rejuvenate your skin without any harmful chemicals.
New Eco-Friendly Makeup Line We’re thrilled to announce that our eco-friendly makeup line is growing! With more shades and sustainable packaging options, you can express yourself while making a positive impact on the environment.
[Shop Now]
Агуулга нь юуны тухай болохыг тодорхой харуулж байна. Эхний хэсэг хэрэглэгчийн сонирхолыг татах тайлбар товч хэсэг оруулсан бол дараагийн хэсэгт шинэ бүтээгдэхүүний онцлогийг дурдсан. Төгсгөлд нь шинэ бүтээгдэхүүн хэрэглэх нь хэрэглэгчид ямар тустайг тодруулаад нэн даруй энэхүү шинэ бүтээгдэхүүнийг худалдан авахыг урьсанаар захидал дуусч байна.
Үргэжлэл бий…
Recent Comments