Өмнөх бичлэгт албан захидалаа хэрхэн бичих тухай өгүүлсэн бол энэ удаагийн бичлэгээр захидалаа хэрхэн хаах буюу дуусгах тухай ярилцацгаая.
Энгийн харилцаанд бид салж явахдаа эсвэл өрөөнөөс гарахдаа тодорхой үг хэлж эсвэл үйлдэл үзүүлдэг. Түүгээрээ бас харилцааныхаа түвшинг мөн нөгөө талаа хэрхэн хүндэлж байгаагаа эсвэл хир удаан хол явж байгаагаа илэрхийлдэг.
Тэгвэл цахим харилцаанд цахим захидалын төгсгөл ч мөн энэ агуулга санааг яг адилхан хадгалж байх ёстой.
Цахим захидалыг хаахгүй орхих нь яг л юм ярилцаж байсанаа шууд таслаад эргээд алхаж байгаатай ижил сэтгэгдэл уншиж байгаа хүнд төрүүлэх болно. За тэгэхээр захидалаа зөв хааж дуусгаж сурцгаая.
Цахим захидалыг дуусгах албан хэллэгүүд бий:
- Sincerely yours
- Best regards
- Kind regards
- Looking forward
- Thank you
- Respectfully
гэх мэт үгнүүдийг өргөн ашигладаг.
Тодорхой жишээ харцгаая.
- Хэрэв албан захидал бичиж байгаа бол ихэнхдээ:
If you have any question feel free to contact me.
Sincerely,
Uranchimeg Tudevdagva
гэж дуусгаж болно.
- Өмнө нь хэд хэдэн удаа харилцсан илүү жаахан нээлттэй сэтгэгдэл төрүүлэх гэж байгаа бол:
Have a nice day.
Warm regards,
Uranchimeg Tudevdegva
I hope is helps you.
Kind regards,
Uranchimeg Tudevdagva
гэх мэтээр бичиж болно.
- Ямар нэгэн зүйл шаардаад хүсээд тэрнийхээ хариуг авсан эсвэл уулзах цаг өдөр товлоод хариу бичиж байгаа бол:
I look forward to meeting with you next Monday.
Thank you,
Uranchimeg Tudevdagva
It was very useful hints.
Thanks in advance,
Uranchimeg Tudevdagva
гэж дуусгаж болно.
Харин яаж дуусгахгүй байвал зөв вэ гэвэл: товчилсон үгээр хаах – Tnx, хар ярианы хэллэг ашиглах – See ya гэх мэт үгийг ашиглахгүй байхыг зөвлөе.
Үргэжлэл бий…
Recent Comments