Хятад улсын Харбин хотын ШУТИС-д бакалаврт – Хятад хэлээр, Магистр болон Докторт – Англи хэлээр тэтгэлэгтэй суралцах боломж нээгджээ.
ОХУ, Беларус, Укриан, Гүрж, Армен, Киргистан, Узбекистан, Тажикстан, Казакстан, Туркменстан, Монгол, Азербайжаэ болон Молдавын оюутнуудад энэ тэтгэлэгийг өгөх ажээ.
Магистрт: Цахилгааны инженер, Мэдээлэл ба харилцаа холбооны инженер, Математикийн чиглэлээр
Докторт: Цахилгааны инженер болон Математикаар
Бакалаврт олон хөтөлбөр байгааг сургуулийн вэб сайтаас нь үзэж сонгох боломжтой юм байна.
2026 оны 9-р сараас энэ тэтгэлэгээр сурах боломжтой бөгөөд:
- Bachelor’s: 2,500 RMB/month;
- Master’s: 3,000 RMB/month;
- Doctoral: 3,500 RMB/month;
Хэмжээний тэтгэлэг өгөх ажээ.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол uranchimeg(at)must.edu.mn хаягаар мэйл бичиж тухайн сургуулиас ирсэн бүх мэдээллийг файлаар нь авч болно.

Recent Comments