Монгол улс багш нарын баярыг 2-р сард тэмдэглэдэг байлаа. 2-р сарын эхний Ням гаригийг Багш нарын баяр хэмээн үзэж тэр өдрийг угтан багш нар янз бүрийн үйл ажиллагаа хийж, улмаар 2-р сарын тэр эхний Ням гарагт амрангаа баяраа тэмдэглэдэг байсан сан.
2017 оноос эхлэн Дэлхийн багш нартай хамт баяраа тэмдэглэнэ хэмээн хэн нь ч юм шийдвэр гаргаад л 10-р сарын 5-д багш нарын баярыг шилжүүлсэн дээ. Манайхан баярыг угтаж, бас дагаж тэмдэглэдэг болчихсон болохоор 10н сар гараагүй шахам байхад л баярын мэндчилгээ хөрвөж эхэлсэн.
Миний хувьд ямар ч баяр тэр өдрөө л байх ёстой гэж үздэг болохоор Багш нарын баяр 10-р сарын 5 билээ.
Тиймээс өнөөдөр цаг цагийн бүх БАГШ нарт баярын мэндийг хүргэн, сурагч нарынхаа сэтгэлийн галыг асааж чадсан мундаг багш нар байхыг хүсэн ерөөе.
Recent Comments