Үнэлгээ нь бүх салбарт өргөн хэрэглэгддэг үйл ажиллагаа билээ. Тэр тусмаа боловсролын системд үнэлгээ нь чухал үүрэгтэй байдаг. Сургалтын процессийг нэгэн обьект гэж үзвэл тухайн обьектийг үнэлэх нь нарийн нийлмэл, төвөгтэй үйл ажиллагаа болдог.
Сургалтын процессийг олон аргачлалаар янз бүрийн түвшинд үнэлж байна. Үнэлгээг хийдэг албан ёсны байгууллагуудын баталгаажилтаар боловсролын байгууллагуудыг эрэмбэлэн үзэх нь хэвийн үзэгдэл билээ.
Гэтэл үнэлгээг бодит хийж чадаж байна уу? Үнэлгээний арга аргачлал нь тухайн обьектод таарч байна уу? Үнэлгээний арга нь шинжлэх ухааны үндэслэлтэй байна уу? Үнэлгээний үзүүлэлтүүд нь тухайн үзүүлэлтүүдээр цугларсан өгөгдлийг тооцоолох аргачлалтай логик уялдаа холбоо байна уу? Энэ үнэлгээний дүнг ямар түвшинд хүлээн авах вэ?
гэсэн олон асуултуудыг анзаарахгүй орхисон хэвээр л байна.
Судлаач миний бие энэхүү блогоороо өөрийн боловсруулсан бүтэц дээр суурилсан үнэлгээний аргачлалыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэхүү аргачлалын давуу тал нь үнэлгээ хийх үйл ажиллагаа төлөвлөлтөөс эхлүүлээд өгөгдөл боловсруулан үр дүнг гаргах хүртэл бүгд өөр хоорондоо уялдаатай 8-н алхамаас бүтсэнд оршино. Үнэлгээ хийдэг өмнөх аргачлалуудаас ялгаатай тал нь үнэлгээг бүтцийн схемээр илэрхийлээд, тэрхүү бүтцийн схемтэй уялдаатай гарч ирсэн математик аргачлалаар цугларсан өгөгдлийг боловсруулдагт оршино.
Одоогоор өөр ямар ч үнэлгээний аргачлал ийм иж бүрэн болоод логик уялдаатай үе шатаар хийгддэггүй.
Үнэлгээний SURE загварын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ блогийн SURE загвар гэсэн бичлэгүүдийг уншаарай. Тэрчлэн ЭНД ДАРЖ Springer хэвлэлийн газарт хэвлэгдсэн номыг уншаарай.
Sain baina uu ta?
Tanii bolovsruulsan ene zagvaraar testeer avsan shalgaltiin dund analyse hiij boloh bolov uu?
Сайн байна уу? Та, Шалгалтын дүнг боловсруулж байгаагүй. Гэхдээ оролдоод үзэж болно гэж бодож байна. Хамтраад шинжилгээ хийгээд үзэж болох бус уу?