Аян замын тэмдэглэл – Касабланка хот, Морокко улс

Атлантын далайн эрэг дээр байрлах, 3,5 сая гаран хүн амтай, Морокко улсын хамгийн том хотод 2023 оны 9-р сард очиж үзэв. Морокко улс нь Африк тивийн хамгийн хойно, Арабын улсуудын хамгийн баруун талд байрладаг онцлогтой улс байлаа.

Зураг дээр харагдаж байгаа энэ сүм нь тодорхой цагт хүмүүсийг дотогш оруулж үзүүлэх бөгөөд дотор нь гайхалтай уран хээ угалз, улс орныхоо онцлогийг харуулсан зүйлсүүдээр чимэглэн зассан сүртэй сайхан сүм байсан.

Баян ядуугийн ялгаа нь их бололтой санагдсан. Маш үнэтэй машинууд их явж байгаа шиг гараа тосч гуйлга гуйсан бүх насны хүмүүстэй хаа сайгүй тааралдаж байв.

1200 жилийн настай гэх хот нь хуучны зах хэлбэрээрээ бүрэн ажиллаж тэнд голцуу өөрсдөө хийж үйлдвэрлэсэн зүйлсийг худалдан борлуулж байсан нь онцлогтой байлаа.

Дэлхийн хамгийн анхны сургуулиудын нэг энэ хотод байдаг аж. Одоо болтол үйл ажиллагаатай байгаа тэр сургууль нь ч мөн хуучин хот дотроо байрлаж, зуулчид орж үзэх боломжтой байсан нь мөн л сонин байлаа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>