Ээждээ илгээх захидал

Сайхан үгс бүрийг танд зориулаад шүлэглэчихжээ
Сайн дуу бүрийг танд зориулаад амилуулчихжээ
Сүрлэг хөшөө дурсгалыг ч бас л танд зориулчихжээ
Сүүтэй “Бурхан” гээд гайхалтай оноод хэлчихжээ

Түмнийг уяраах найраглал бичих
Төгс авъяас үрд тань байхгүй ч
Түрж дуулах аялгуу зохиох
Төрсөн чадвар надад байхгүй ч

Зөв явнаа Үр нь, Ээжээ
Зүтгэж амьдарнаа Охин нь Ээжээ
Ард түмэндээ хүчээ өгч
Ажил үйлсээрээ таныгаа мөнхөлнөө, Үр нь

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>