Бусдаас ялгарах зүйл над үгүй
Буурал хорвоогийн хумхийн тоос билээ, Би
Буянтай хоёр буурлын залгамж
Бузгай эрх өссөн Хэнз охин билээ, Би
Олноос онцгойрох юм над үгүй
Орчлонгийн жирийн нэгэн иргэн билээ, Би
Одоо ч хоёр буурлаа үгүйлэн сэмхэн уйлдаг
Ододын дор тэнүүчлэх нэгээхэн сэтгэл билээ, Би
Алмайруулж гайхуулах зүйл над үгүй
Алагхан хорвоогийн цаг хугацааны хором билээ, Би
Аав ээжийн хайранд бөмбөрөн өссөн
Амьдрах гэж тэмцэж яваа нэгэн билээ, Би
Өөрийнх хүнийх гэж ялгалгүй
Өөртөө байгаагаа олонтойгоо хуваадаг
Өнгөт орчлонд харваад өнгөрөх Од
Өөр хэн ч биш ТҮМНИЙ НЭГ билээ БИ
Та тун гайхалтай шүлэг тэрлэжээ. Энгийн хэрнээ ухаалаг, эрдэмлэг хэрнээ даруухан эрхэм доктор профессор тантай уулзаж учирсан мөч бүхэндээ талархнам.
How talented you are. I like my dear
Dear Ganaa, Thank you so much for your kind words to my address.