Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү

Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү Амьд яваа минь таны таалал гэмү Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү

Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму Аньсан нүдэндээ ч би таныгаа харму Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү Саар мууг үйлдвэл таныхаа өмнө . . . → Read More: Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү

Сэтгэлээс гарах эгшиг

Зүүрмэглэн хүлээх Эх орон минь Зүүднээ үзэгдээтэй Эцэг эх минь Зүрхэнд минь нандигнаатай Хайр минь Зүйрлэшгүй сайхан Үрс минь

Мөнхөд би та нараа дээдэлнэ Мөнхөлж бас та нараараа чимнэ Миний дээдийн дээд Шүтээнүүд минь Миний дэргэд Үүрд хамт байх Тэнгэрүүд минь…

2014 оны 6-р сарын 3. Кемниц хот.

Эх орон – О.Дашбалбар

Түмний Нэг

Бусдаас ялгарах зүйл над үгүй Буурал хорвоогийн хумхийн тоос билээ, Би Буянтай хоёр буурлын залгамж Бузгай эрх өссөн Хэнз охин билээ, Би

Олноос онцгойрох юм над үгүй Орчлонгийн жирийн нэгэн иргэн билээ, Би Одоо ч хоёр буурлаа үгүйлэн сэмхэн уйлдаг Ододын дор тэнүүчлэх нэгээхэн сэтгэл билээ, Би

Алмайруулж гайхуулах зүйл над үгүй Алагхан хорвоогийн . . . → Read More: Түмний Нэг

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яриа

Яруу найрагч гэж ийм л хүнийг хэлэх байх даа. Зүгээр ярьж байгаа нь хүртэл найраглал мэт сонсогдоно. Зүрхнээс гарсан үг зүрхэнд хүрдэг гэдэг. Аав ээжээ дурсан санагалздаг сэтгэлийн минь өнгийг яг л гаргаж байх юм. Хүмүүс ээ, Энэхүү Эрхэм хүний үгийг хүлээн авч, амьд сэрүүн байгаа бол Аав, Ээжээ амжиж баярлуулаарай. Тэдэнд их . . . → Read More: Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яриа

Охин минь шүлэг бичжээ…

Миний ээж

Ээж минь жирийн нэгэн иргэн ч Ээжид минь эхийн сэтгэл заяагдсан Ээж минь сайд дарга биш ч Монголын алдарт багш нарын нэг Миний ч ээж, чиний ч ээж Бидний хувьд амьд бурхан юм шүү.

Миний аав

Аав минь бардам зангүй Аавд минь эрэлхэг зориг бий Аав минь алтан цолгүй ч Аав минь . . . → Read More: Охин минь шүлэг бичжээ…

Хүүдээ хэлэх үгс

Хүсэн хүлээж төрүүлсэн үр минь, Хүч өгч урам хайрладаг хүү минь, Хүлээж ядаад ээждээ туниа юу? Хүрээд очихгүй байгаад минь бухимдаа юу?

Ээж нь сэтгэлээрээ гэртээ л байгаа. Ээж нь бодлоороо хамтдаа байгаа. Энэ холоос ч хүү рүүгээ яарсаар байгаа. Эргээд мөдхөн очино, битгий уурла даа…

Ухаантай шүү миний хүү чи Улам хатуужиж өсөж . . . → Read More: Хүүдээ хэлэх үгс

Хайр нэхэх сэтгэл

Хайртаасаа би Хайр нэхлээ Хань минь чи Харийн нутагт хүний газар Халж байна уу? Даарч байна уу? Хамаагүй цаггүй ажиллаж сууна уу? гэж Халамжилж асуугаасай, гэж Хайртаасаа би хайр нэхлээ Санаж байна, үгүйлж байна Сайхан чамаараа дутаж байна гэж Зүүдэлж байна, бодож байна Зүйрлэшгүй ихээр санаж байна гэж Сонсохсон гэхдээ чамаасаа би Сонор тавин . . . → Read More: Хайр нэхэх сэтгэл

Эхээ үгүйлэх үрийн сэтгэлийн үгс

Ээжийгээ гомдоосон хором бүрээ би зүхнэм Ээжийдээ гаргасан ааш бүртээ би харууснам Энэ хорвоод таныгаа үүрд мэт санасан Эгэл гэнэн насаа харин би буруутгахгүй ээ

Намайг л гэж хэлсэн үгсийг тань Нандин сургааль гэж ойлгоогүй ч Нас маань ирэхээр өөрөө эх болохгүй юм шиг Наадаж явсан залуу насаа би буруутгахгүй ээ

Хайрын галанд шатаж . . . → Read More: Эхээ үгүйлэх үрийн сэтгэлийн үгс

Битгий гутар бүсгүй минь!

Анхны үнсэлт ариухан сэтгэл Аав ээждээ ч өгөөгүй халамж Ах дүүдээ ч зарцуулаагүй цаг Аз жаргалыг мөрөөдсөн хүсэл          Өөрөөсөө ч харамлан байж          Өнгөлөг бүхнээ зориулан байсан          Үеийнхнээсээ ч зугтан байж          Үргэлж түүндээ үнэнч явсан Гал халуун дурлал минь гэж Ганц миний хайр гэж Гаравч оровч хамт . . . → Read More: Битгий гутар бүсгүй минь!