Анхны үнсэлт ариухан сэтгэл
Аав ээждээ ч өгөөгүй халамж
Ах дүүдээ ч зарцуулаагүй цаг
Аз жаргалыг мөрөөдсөн хүсэл
Өөрөөсөө ч харамлан байж
Өнгөлөг бүхнээ зориулан байсан
Үеийнхнээсээ ч зугтан байж
Үргэлж түүндээ үнэнч явсан
Гал халуун дурлал минь гэж
Ганц миний хайр гэж
Гаравч оровч хамт байсан
Гарцаагүй чиний амраг
Бүсгүй чамайг гомдоосон бол
Бүлцийтлээ битгий уйлдаа
Бөгтийтлөө битгий гутардаа
Бүх юм сайхан болноо
Охин биеэ эвдэн байж
Орь дуу хадаалгүй төрүүлсэн
Орчлонг гэрэлтүүлсэн үрээ
Одоо чи хардаа
Хайр гэдэг хариу нэхдэггүй
Хатуу хуультайг санаж авдаа
Хан хорвоод зовох мөч байвч
Ханаталаа инээх өдрүүд ирдгийм
Битгий гутар бүсгүй минь!
Бие царай чинь гундчихна
Бүү гунь бүсгүй минь!
Бүлээн зүс чинь гандчихна
Чиний сайхан сэтгэлийг
Чигчлүүр шиг санасан
Гэнэн хүний төлөө
Гэргийн тангарагаа сахих хэрэггүй
Нулимсаа нууж арч!
Одоо толгойгоо өндийлгө!
Нуугдсан сэтгэлийн хүчээ дууд!
Орчлонд чи жаргах эрхтэй
Охин үрээ хайрлах ёстой
Аянга бууж ядрах өдөр байсан ч
Ахиад нар бүүр хурц гийдэг шиг
Амьдралд зутрах гуних мөч байлаа ч
Аз жаргалыг дүүрэн амсаж бас болно шүү
Санаж яваарай!
Нэгэн шавьдаа зориулан 2008 оны 10-р сарын 30-д бичсэн байна.
Ystoi goy ugtei shuleg bna. Erch huch oroo l ywchlaa kkk. Bayrlalaa bagshaa
Аль эрт бичсэн шүлэгээ. Нэг шавь бүсгүйдээ зориулж бичиж байв. Бага ч гэсэн урам өгсөн бол болж дээ.
Wow goy uneheer saihan shuleg bna bayrllaa
Урмаар тэтгэсэнд баярлалаа.