Ээжийгээ гомдоосон хором бүрээ би зүхнэм
Ээжийдээ гаргасан ааш бүртээ би харууснам
Энэ хорвоод таныгаа үүрд мэт санасан
Эгэл гэнэн насаа харин би буруутгахгүй ээ
Намайг л гэж хэлсэн үгсийг тань
Нандин сургааль гэж ойлгоогүй ч
Нас маань ирэхээр өөрөө эх болохгүй юм шиг
Наадаж явсан залуу насаа би буруутгахгүй ээ
Хайрын галанд шатаж
Харсан залуудаа дурлачихаад
Харин ээждээ цаг гаргаагүй
Халин ниссэн идэр насаа би буруутгахгүй ээ
Одоо л ээжийгээ баярлуулъя
Оровч гаравч хамт байя гэж
Олж ухаарсан энэ цагт
Орчлонд харин Та минь алга аа
Бодогдоод байх Таны минь хайр
Больё гэтэл санах үрийн сэтгэл
Үгүйлэгдээд байх Таны минь царай
Үнэхээр одоо л намайг шаналгаад байна аа
Ээжээ, ээжээ гэж дуудаж болохгүй
Ээж минь, ээж минь гэж очих хүнгүй
Ээ дээ энэ хорвоо яасан хяслантай юм бэ?
Эх үрийн хагацал ямар хатуу юм бэ?
Үр минь, охин минь гэж
Өмөлзөн цорвойх хошуугүй
Үнэрлэн үнэсэх уруулгүй
Өнгөт орчлон утгагүй мэт…
Даарав, өлсөв гэж
Дандаа сануулах сэтгэлгүй
Дагуулж хөтлөх ээжгүй
Даанч хоосон хорвоо мэт…
Өнгө өнгийн бодол эргэлдээд байх юмаа Ээж ээ,
Өөрт тань хэлж амжаагүй үгсээ хашгирмаар байх юмаа Ээж ээ,
Өөдөөс тань харж суугаад эрхэлмээр байх юмаа Ээж ээ,
Үр нь таныгаа үргэлж санаад байх юмаа Ээж ээ…
Хоосорч хоцорсон үрийн сэтгэлээ би аргадаж дийлэхгүй ч
Хоног хоногоор зузаарах харуусал гомдолоо би нимгэлж дийлэхгүй ч
Хойноос тань хийх буян заяагаа үр нь хичээе дээ одоо
Холдож салгадаг хорвоогийн жамыг даган гэлдэрье дээ…
2011 оны 12-р сарын 2.
Кемниц хот, ХБНГУ
ooriin erhgui uichlaa… eejiigee eemar sanachlaa. bagshda bayrlalaa. setgeld hursen mash shn ugs bn.
Eejtei horvoo yneheer oor shuu…
ээжийгээ жаргаана даа л гэж бодоод л яваад байдаг
Бодох бишээ одоо жаргааж эхлэх хэрэгтэй!
Vneheer shan syrgamjtai shvleg umaa
Ээжтэйгээ байгаа бол амжуулж хайрлаж, хүндэлж, хажууд нь байж үр нь хүн шиг яваагаа харуулж өдөр болгон уулзаж байгаарай.
Их гоё шүлэг байна
Danke