Хүүдээ хэлэх үгс

Хүсэн хүлээж төрүүлсэн үр минь,
Хүч өгч урам хайрладаг хүү минь,
Хүлээж ядаад ээждээ туниа юу?
Хүрээд очихгүй байгаад минь бухимдаа юу?

Ээж нь сэтгэлээрээ гэртээ л байгаа.
Ээж нь бодлоороо хамтдаа байгаа.
Энэ холоос ч хүү рүүгээ яарсаар байгаа.
Эргээд мөдхөн очино, битгий уурла даа…

Ухаантай шүү миний хүү чи
Улам хатуужиж өсөж өндийгөөрэй
Удахгүй ээж нь нисээд очиноо
Уулзаж бүгдээрээ хамтдаа баяснаа

Охин дүүдээ сайн ах нь байж
Олон найзууддаа сайн анд нь байж
Орон гэртээ эзэн болоод хүлээж байгаарай
Одоохон ээж нь хүүдээ хүрээд очиноо

Ээж нь хүүдээ маш их хайртай, Удахгүй уулзъя!

8 comments to Хүүдээ хэлэх үгс

  • hashinaa

    eh urs sanah hetsuu. saihan shuleg bna huudee copy hiiv.

    • GK

      Хүүхдүүд дангаараа үлдээд тэгээд яараад ирсэн. Хүү маань аавдаа туслаад сайн байсан байна лээ. Хоол хийж сурсан байна лээ.

  • Сайн байна уу.Танд энэ өдөрийн мэндийг хүргэе.Санаандгүй ээжийн тухай хайж яваад энд ороод ирлээ.Өөрийн чинь хийсэн нөр их хөдөлмөр надад таалагдсан тул уучлаарай өчүүхэн муу би өөрийн урлаж байгаа блогтоо найз блог дээр хуудас нээлээ.Уучлаарай гээд дараан хэлчихэе.

    • GK

      Сайн сайн байна уу? Хүүдээ хандаж илэрхийлсэн сэтгэлийн хэдэн үгс өөрт чинь таалагдсанд баяртай байна. Харин юунд уучлал гуйгаад байгаа билээ дээ? 🙂

  • tsetsee

    hoorhon iin. huu n sanaad teshee bgaad gomdoj tunij uzul hurdan ireh bh gj naidsiin bn te bagshaa

  • badamaa

    гоё шүлэг байна шүү багшаа бид нартай ч бас удахгүй уулзана тиймээ. таны хүү маш ухаалаг сайн хүн болно байхдаа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>