Зүүрмэглэн хүлээх Эх орон минь
Зүүднээ үзэгдээтэй Эцэг эх минь
Зүрхэнд минь нандигнаатай Хайр минь
Зүйрлэшгүй сайхан Үрс минь
Мөнхөд би та нараа дээдэлнэ
Мөнхөлж бас та нараараа чимнэ
Миний дээдийн дээд Шүтээнүүд минь
Миний дэргэд Үүрд хамт байх Тэнгэрүүд минь…
2014 оны 6-р сарын 3. Кемниц хот.
Recent Comments