Хайртаасаа би Хайр нэхлээ
Хань минь чи
Харийн нутагт хүний газар
Халж байна уу? Даарч байна уу?
Хамаагүй цаггүй ажиллаж сууна уу? гэж
Халамжилж асуугаасай, гэж
Хайртаасаа би хайр нэхлээ
Санаж байна, үгүйлж байна
Сайхан чамаараа дутаж байна гэж
Зүүдэлж байна, бодож байна
Зүйрлэшгүй ихээр санаж байна гэж
Сонсохсон гэхдээ чамаасаа би
Сонор тавин захидал хүлээлээ
Нэхсэн миний сэтгэл буруу юу
Нэг ч хариугүй чиний минь зөв үү
Нэг л тогтохгүй бодол буруу юу
Нээрэн завгүй ханийн минь зөв үү
Хоног тоолон нутгаа санан суухдаа
Хойш тавилгүй эрдэмдээ шамдан суухдаа
Хольж хутган элдвийг бодсоор л байна би
Хонгор чамаасаа хайр нэхмээр л байна би
Хэхэ санаандгүй энэ шүлгийг уншчлаа. Их өөр хэв маягтай шүлэг болж, уншихаар өөрийн эрхгүй урсаад эхнээс нь дуустал нь уншиж орхилоо.
Яруу найрагч, шүлэг бичдэг хүмүүс бол шоолж байгаа байх өө. Би болохоор бодогдсоноо л бичсэн нь тэр.
shan l shulej bn amjilt
Хайр нэхсэн сэтгэл буруутай юу? Та юу гэж бодож байна?