Эрхэм … Танд зориулав

Ухамсарт хүний амнаас гарах байтугай толгойд ч эс бодогдох
Уйвайгүй муухай үгээр та намайг доромжилсон ч
Удам сайт ухаант хүний үр болсон би
Уурсан хорсож өөр шиг чинь загнахгүй

Боловсролтой хүний бодолд ч эс буух
Болхи бүдүүлэг үгээр та намайг хэлсэн ч
Бусдыг дуурайж булайг хийж сураагүй би
Бусармаг явдалыг чинь юман чинээнд тоохгүй

Үйлийн үрээ үүрч биш үрж бардаг
Үдлээд өнгөрдөг хорвоод зочилсон та бид
Өнгөрөн одох цаг хугацааг буцаахгүй шиг
Өөрийн чинь булай үгс Намайг гутааж чадахгүй ээ

Таашаал авч байгаа бол
Тааралдсан болгондоо хүссэнээ ярьж болно
Та бид 2-н хэний зөв болохыг
Танд ч надад ч ЦАГ ХУГАЦАА харуулна…

Тайлбар: Нэг нөхөр блогт минь элдэв юм бичээд байгаа юм. Хариуг нь ингэж барилаа. Дахин тийм үйлдэл хийвэл цахим ертөнц бас өөрийн гэсэн хууль дүрэмтэйг сануулчихъя. Удахгүй шинэ он гарах гэж байгаа учир энэ бичлэгтэй хамт тэр хүнийг энэ онд нь үүрд үлдээлээ. Өнгөрсөн цагийн хаалгыг бат хаах дуртай би. Нүдээд байвал нь дэлбэлчихнэ гэж мэдээрэй. Өт ч гэхнээ өөрт нь хүрэхэд атирдаг байхаа…

1 comment to Эрхэм … Танд зориулав

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>