Өнөөдөр Таны баяр Бүсгүй минь
Өглөөг сэтгэл өөдрөг угтаарай
Өнөөдөр Чиний баяр охин минь
Өөдрөг бодлоор өдрөө эхлүүлээрэй
Эрчүүл маань гэрээн цэвэрлэж, хоол хийгээд л
Энд тэндээс сэм сэм гоё бэлэг гаргаж өгөөд л
Бүсгүй заяанд төрсөндөө талархах бас нэгэн баяр
Бүх хүүхнүүдийн эв нэгдлийн өдөр Өнөөдөр
Хаана яаж тэмдэглэх нь хамаагүй ээ
Хамгийн гол нь утга санаа нь сайхан
Энэ баярт би дуртай, та ч бас дуртай
Эрхэм бүсгүйчүүлээ бүгдээрээ сайхан баярлаарай
Халамж хайраар ямагт хүрээлүүлж байг Бүсгүй минь Та
Халуун сэтгэл үнэнч нөхөрлөлөөр өлгийдүүлж байг Бүсгүй минь Та
Хаа ч явсан аз хийморь угтаж байг Бүсгүй Таныг
Хан хорвоод ямагт инээмсэглэх шалтгаантай байг Бүсгүй Та
Бүх эмэгтэйчүүд, бүсгүйчүүл, охидууд мэдээ ээж нартаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бүгдээрээ сайхан баярлаарай. Эрчүүл минь хүүхнүүдээ сайхан баярлуулаарай.
Recent Comments