Залуу гэнэн насанд тооцоогүй татагдсан
Захирч дийлдээгүй хайр томорсоор амьдрал болсон
Охин бага насанд бодлогогүй дурласан
Очноос ассан гал амьдрал болж өрнөсөн
Зун, хавар, намар, өвөл 4-н улиралд
Зутрах, баясах түмэн өнгийн хорвоод
Зовлон, жаргал ээлжлэх эгэл жирийн өдрүүдэд
Зоолттой хамтдаа байсан олон олон хоногуудад
Нэг л өдөр хэдхэн цагт нурахын чинээ бодоогүй
Нэхэл хатуутай муухай үгсийг сонсохын чинээ тооцоолоогүй
Хөөрхий бүсгүй заяа, хөөгдөж туугдсан тавилан
Хариу нэхээгүй хайрын золиос хаа саагүй байдаг орчлон
Хатуу юм даа…
Recent Comments