Өмнөх бичлэгт албан цахим шуудан бичихдээ гарчигаа оновчтой тавьсанаар танд ямар ач тустай болохыг жишээ татан тайлбарласан.
Энэ удаагийн бичлэгээр Greetings буюу мэндчилгээний хэсгийн тухай ярилцацгаая.
Цахимаар шуудан харилцан солилцох нь өдөр тутмын энгийн харилцаанд орж байгаагаас бараг ялгаагүй болсон энэ үед яг энэ хэсгийг зөв бичих амаргүй болсон. Цахим шуудан илгээх, хүлээн авах нь ховор байх үед бол мэндчилгээний хэсэг бүрэн тогтсон хэв маягтай түүнийг нь мөрдөөд бичихэд л болчихдог байсан бол өнөөдрийн энэ хурдтай харилцаанд орсон үед мэндчилгээний хэсгийг яаж бичих нь ёстой л туршлага, ур ухаан мэдсэн асуудал болж байгаа.
Захидал бүр МЭНДЧИЛГЭЭ-ний хэсгээр эхэлнэ.
Dear, Hi, Hello гэх мэт нь маш энгийн гэвч өргөн хэрэглэгддэг мэндчилгээний үгнүүд юм.
Сайн байна уу? гэж эзэнгүй бие бичихийн оронд Сайн байна уу? Та, гэж бичих нь боловсон эелдэг мэндчилгээ болно.
Хэн нэгэнд анх удаа цахим шуудан илгээх гэж байгаа бол хамгийн албан хэлбэр буюу Dear Sir/Madam, Dear Gerelt Bat, Сайн байна уу? Та, Энэ өдрийн мэндийг хүргэн мэнлчилье гэх мэтээр бичиж болно.
Мэндчилгээний хэсэг мэйлээр харилцаж байгаа хүнтэйгээ хир тогтмол бичдэгээс хамааран өөрчлөгдөж болно. Мөн зөвхөн нэг хүнд бичиж байгаа юу? олон хүн зэрэг уншихаар мэйл бичиж байгаа юу? гэдгээс ч бас хамаарна.
Мэндчилгээний хэсгийг бодит харилцаан дээр хүмүүстэй хэрхэн мэндэлтэйгээ ижил түвшинд анхааран үзэж бичиж байх нь таны захидалыг тэр хүн хэрхэн хүлээж авахад багагүй нөлөөлнө.
Байнга харьцдаг маш ойр дотны хүндээ л мэндчилгээний хэсгийг орхин захидал руугаа орж болно. Бас нэг өдөрт олон шуудан солилцож байгаа үед, эсвэл хурдтайгаар ажиллаж байгааг илгээгч болоод хүлээж авч байгаа тал нь ойлгож байгаа үед мэндчилгээний хэсгийг орхиж болно.
Интернэтээс олж болох олон жишээнүүдийн заримыг дор оруулав.
Roman Makarenko, Business Email Greeting Examples for Different Situations
Indeed Editorial Team, 45 Different Email Greetings To Use at Work
Sarah Oakley, How to Start an Email: 30 Email Greetings With Examples
Үргэжлэл бий…
Recent Comments