Цахим харилцаа (3) – Албан цахим шуудан бичих

Өмнөх бичлэгт албан цахим шуудан бичих тухай ярилцаж эхэлсэн билээ.

Энэ удаагийн бичлэгээр албан цахим шуудангийн эхний гол хэсэг болох ГАРЧИГийн тухай (Subject) авч үзэцгээе.

Цахим шуудангийн гарчигийг зөв тавьсан эсэхээс хамаарч таны бичсэн захидалыг хүлээн авагч хэзээ нээж унших, ер нь унших эсэх нь бараг л шууд хамаарч байдаг тийм чухал хэсэг юм. Ялангуяа шийдвэр гаргах түвшний эрх мэдэл бүхий хүн гарчигаас хамаарч зарим захидалыг шууд устгадаг эсвэл хэзээ ч нээж уншихгүй байх магадлалтай. Иймээс захидалынхаа гарчигийг зөв тавих нь таны захидалыг хүлээн авагч нэн даруй нээж уншихад эерэгээр нөлөөлөх болно.

Бид энд албан захидалын гарчигийг мэргэжлийн түвшинд бичих тухай ярилцаж байгааг анхаараарай. Мэдээж ямар ч зөвөлгөөний дагуу бичлээ гээд таны захидалыг хүлээн авагч шууд л хормын дараа уншина гэсэн бүрэн баталгаа хаа ч байхгүйг бас анхаарна уу. Гэхдээ энд байгаа зөвлөмжүүүдийг анхааран гарчиг өгсөнөөр таны захидал албаны хувьд мэргэжлийн харагдах, улмаар хүлээн авагч таны захидалыг унших магадлалыг нэмэгдүүлэх болно.

Зөвлөмжүүд:

  • Гарчиг нь захидалын гол агуулгатай холбоотой байх
  • Товч цөөн үгээр бичсэн байх, Гар утасны дэлгэц ойролцоогоор 30-н тэмдэгт, компьютерийн дэлгэц 60 орчим тэмдэгт харуулдагийг санаж байх
  • Товч хэдий ч хүндэтгэсэн байдлаа хадгалах
  • Ямар нэг зүйлийг ахин сануулсан захидал байсан ч хүндэтгэлийг мартаж болохгүй
  • Элдэв уран сайхны халилгүй шулуун үг хэллэг ашиглах
  • Гарчиг тэр чигтээ том үсгээр бичигдсэн байх ихэнхдээ дэмий байдаг
  • Хэрэв яаралтай хариу авах шаардлагатай захиа бол мэргэжлийн шулуун гэхдээ боловсон анхааруулга ашиглах, “Action required” гэж бичих нь “Need your answer” гэхээс хамаагүй эелдэг уншигдана
  • Хэрэв та захидалаа зөвхөн нэг хүнд биш давхар өөр хүмүүст тэр тусмаа bcc эсвэл cc ашиглах гэж байгаа бол гарчигаа ахин нягталж хянаж тэдгээр хүмүүст бас таарах өнгөөр бичих нь зүйтэй
  • Спам захидалыг шүүдэг түлхүүр үгсийг аль болох ашиглахгүй бол сайн. Cash, Credit, Investment, Call, Debt зэрэг үгсүүд ихэнхидээ спамын шүүлтүүр дээр таны захидалыг гацаах магадлалтай

Албан цахим захидалын гарчигийг хэрхэн зөв сайн бичих тухай олон мэдээлэлийг төрөл бүрийн хэл дээр интернэтээс олж үзэж болно. Зарим нэгэн жишээг дор орууллаа.

Rachel Meltzer, Email Subject Lines: 18 Professional Examples

Jennifer Butler Keeton, 184 Best Email Subject Lines And Why They Work! (2025)

Skyler Evans and Miranda Paguet, Best email subject lines that work (with expert tips)

Үргэжлэл бий…

Өмнөх бичлэг

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>